Орон нутагт ЖДҮ-ийг нэмэгдүүлэх замаар ажлын байр бий болгоход 50 тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт олгосон зээлийг хэлэлцэж байна.
Энэ талаар Шинжээч хэлэхдээ "Хөтөлбөрийн хүрээнд есөн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй 151 төсөлд 48.96 тэрбум төгрөгийг олгожээ.
Хөтөлбөрийн хүрээнд хүлэмжийн аж ахуй байгуулах төсөлд "Эрхинхэлхээ" ХХК нь 300 сая төгрөгийн зээл авчээ. Компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ч.Дэлгэрмаа нь УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн гэр бүлийн хүн гэх хамаарал гарч ирсэн.
Төсөл хэрэгжсэн гэх баримт олдоогүй. Ч.Дэлгэрмаа нь долоон удаагийн гүйлгээгээр 260 сая төгрөгийг нь бэлнээр авч, 40 сая төгрөгийг Ч.Өлзийбаатарт шилжүүлсэн байна" хэмээв.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Ч.Дэлгэрмааг гэрчээр дуудсан ч сонсголд оролцсонгүй. Тэрбээр зээл хүсэх анкетдаа гэр бүлийн байдал хэсэгт нөхөр Ж.Батзандан одоо УИХ-ын гишүүнээр ажилладаг гэх мэдээллийг бичжээ. Өөрөөр хэлбэл, Ж.Батзанданг гишүүн байхад зээл гарсан гэсэн үг" гэсэн тайлбарыг өгөв.
Шинжээч дүгнэлтдээ:
Зээл олголтын дүн:
Үлдэгдэлтэй зээлийн мэдээлэл:
151 зээлийн мэдээллийг данс хөөх аргаар шалгахад
ШУУД ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!