Уншиж байна ...
Зураг
Зураг

Нийтийн эзэмшлийн талбайд барилга, байшин барих зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудын жагсаалтыг гаргана

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар газрын зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг хэлэлцжээ. 

Тодруулбал, нийтийн эзэмшлийн зориулалт бүхий талбайд барилга, байшин барих зөвшөөрөл олгосон албан хаагч, албан тушаалтны жагсаалтыг гаргаж танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болгосон байна.

Мөн цаашид алдаа дутагдал гаргахгүй байхад анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээлэв.