ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Өнөртүвшин: Таван шар, Дүнжингаравын төмөр замын гармыг нүхэн гарцтай болгоно

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн хэмжээнд авто замын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд 2023 онд хийж, хэрэгжүүлэх ажлуудын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ерөнхий инженер Я.Өнөртүвшингээс тодрууллаа.

-Авто замын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд 2023 онд ямар ажлууд хийх вэ?

зураг
 

-Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр зам, замын байгууламжийн долоон ажлыг 2022-2023 онд хийж гүйцэтгэнэ. Үүнд дөрвөн байршилд гол гудамж зам, гурван байршилд туслах гудамж зам тавих ажил багтаж байна.

Байршлуудын талаар онцолбол, Ард Аюушийн өргөн чөлөөг баруун тийш Толгойттой холбох 2.4 километр, Гачууртын замыг Шар хадны автобусны эцсийн зогсоолтой холбох замууд байна.

Түүнчлэн Яармаг болон Сонсголонгийн гүүрний дунд буюу Туул голын салаа дээр барьж буй гурван гүүрний барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ.

Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэлх авто зам, Зайсангийн гүүрийг шинэчлэх, дэргэд нь шинээр гүүр барьж хос болгох ажлууд бий.

Дунд голын ар буюу “Алтай” хотхоны урд хэсгийн авто замыг баруун тийш холбох 750 метр урттай зам тавина.

зураг
 

Нүхэн гарцыг нэмэгдүүлэх чиглэлд дөрвөн байршил буюу Таван шар, Геологийн төв лаборатори, “Hermes”-ийн орчим, Дүнжингарав дахь төмөр замын гармууд дээр нүхэн гарц хийхээр төлөвлөөд зураг төслийг гаргаад явж байна.

Он дамжсан долоон ажлын хувьд барилга угсралтын ажил нь үргэлжилж байгаа. Харин нүхэн гарцуудын хувьд зураг төслийн шатандаа явж байна, энэ зунаас хоёр байршилд барилгын ажил эхэлнэ.

зураг
 

-Өнгөрсөн онд ямар ажлуудыг гүйцэтгэсэн бэ?

-Авто замын байгууламжийг нэмэгдүүлэх, түгжрэл бууруулах чиглэлд өнгөрсөн онд 22 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Үүнд нийтдээ 25.94 километр зам, 963.7 метр гүүрний ажил багтаж буй. Эдгээрээс дөрвөн байршилд замыг ашиглалтад оруулсан, 11 байршилд хийх ажлын төсөв тодотголоор хассан. Тэгэхээр үүнээс үлдсэн долоон ажлыг энэ онд хийж гүйцэтгэх юм.

-Бүтээн байгуулалтын ажлын явц хэр байна вэ?

-Эдгээр долоон ажлыг энэ ондоо багтааж дуусгана.

Явцын тухайд, Наадамчдын замыг  Энхтайваны өргөн чөлөө рүү холбох ажил  25 хувь, Гачууртаас Шар хадны эцсийн зогсоол хүртэл тавих 4.27 километр замын гүйцэтгэл 40 хувьтай байна. Зайсангийн гүүрийг өргөтгөж шинэчлэх, мөн  шинээр гүүр барих ажлын бэлтгэлийг хангасан.

Толгойтын замыг Ард Аюушийн чөлөөтэй холбох, олон түвшний огтлолцолтой 2.4 километр замын хувьд гүйцэтгэгч компани талбай дээрээ бэлтгэлээ хангаад, шугам сүлжээний тодруулгуудаа хийж эхэлсэн. Тухайн байршилд газар чөлөөлөх ажлын явц 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.

Гурван туслах замын хувьд Чингисийн өргөн чөлөөг Баруун үйлдвэрийн гудамжтай холбох 0.23 километр замын ажлын гүйцэтгэл 40 хувьтай, “Алтай” хотхоны урд хэсгийн 750 метр туслах замын ажлын бэлтгэлийг хангаж байна.

зураг
 

Энэ долоон замын хувьд трассын дагуу авто зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугам сүлжээ гээд цогц байдлаар тохижуулахаар төлөвлөсөн. Мөн зураг төсөл, барилга угсралтын явцад мөрдөх стандарт, шаардлагыг хангахад хяналт тавиад ажиллана.

-Зам, замын байгууламжийн бүтээн байгуулалтыг хийхдээ байршлуудыг хэрхэн сонгож байна вэ?

-Улаанбаатар хотын авто замын түгжрэлд гол нөлөө үзүүлэх замын ажлуудын хүрээнд Нийслэлийн Замын хөгжлийн газартай зөвшилцөөд 90 байршлыг тодорхойлсон байдаг. Эдгээр байршлыг тодорхойлоод иргэдийн зорчилт хөдөлгөөнийг тодорхойлох судалгааг 2022 онд хийсэн.

Өөрөөр хэлбэл, энэ 90 байршил нь гол гудамж замууд дээрх иргэдийн зорчих хөдөлгөөний урсгалд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг судалсан гэсэн үг. Энэхүү судалгаан дээр үндэслээд ач холбогдол, нөлөө нь өндөр байршлууд дээр эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа юм.

Ер нь энэ 90 байршлын ажлыг хийж гүйцэтгэснээр хотын гол гудамж замуудын ачаалал 20 хувиар буурна гэсэн тооцоолол бий.

зураг
 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
27
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [37.120.208.118] 2023/3/18
Доогуур дээгүүрээ гараад дараагийн уулзвар паг болохгүй юу. Өр тавьж өтөнд бариулаад дууслаа.. сдакуудаа
0 | 0 Хариулах
Зочин3 [126.255.100.135] 2023/3/18
Энэ жилээс овоо зөв газруудад зам тавих тухай ярьж байна. Одоо л ухаан орж байгаа юм байнадаа.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.216] 2023/3/17
Tengeriin toirogoo bariajee baruunaaas zuun luu zuunees baruun luu urdaas hoishioo hoinooos uragshaa gardag tengeriin toirogoo yasan be bas butehguinee te hiil de teriig
0 | 0 Хариулах
Лхагва. [124.158.67.253] 2023/3/16
Уулзваруудаа олон түвшиний болгож байж л түгжрэлийг бууруулна. Эхний ээлжинд 6 эгнээтэй замууд дээрээ 1 р эгнээг нийтийн тээвэрт зориулан чөлөөл.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.85.117] 2023/3/16
Ацныхан зайсангийн гүүр вэ. Энхтайваны гүүрээ нурж унахаас нь өмнө зэрэгцээ гүүрэн байгууламж барьж 2 эгнээ гүүртэй болгох ажил хийгээчээ малнуудаа
0 | 0 Хариулах
Зочин [103.161.242.107] 2023/3/15
их л удаан байна даа, аль дээр л хийх ёстой байсан юм. хурдан ашиглалтанд оруулаарай чанартай хийгэрэй
1 | 0 Хариулах
Зочин [122.201.19.190] 2023/3/15
Зам нэмээд түгжрэл буурахгүй дээ. Олон улс орны жишээ байна. Гадаадын олон мэргэжилтний ярилцага байна. Автомашины хэрэглээг багасгаж нийтийн тээврээ хөгжүүлээч
3 | 1 Хариулах
Анхаа [66.181.177.58] 2023/3/16
Энэ ч ажил хийхээсээ илүү сайхан архичин гар байна дөө. Хамаг ажлын садаа хахуульчин [хориотой үг] л байна даа.
0 | 0 Хариулах
Зочин [121.134.248.148] 2023/3/16
энэ зөв, гэхдээ багахан машинтай ч зам хүрэлцэхгүй, зарим дүүрэгт зүгээр л бохир зам бий.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.84.6] 2023/3/15
ОЛОН ЖИЛ ЯРИЖ БНА ДА ДАРГА НАР
0 | 1 Хариулах
Зочин [202.126.93.126] 2023/3/15
Геологийн төв лабораторын уулзварын нэвтрэлт сайжрах нь гэхдээ тэр урсгал чинь Содон хорооллын баруун хойд талын уулзвар дээр боогдоно шүү дээ. Содон хорооллын тэр уулзварыг олон түвшний болгох хэрэгтэй
2 | 0 Хариулах
Zochin [202.55.188.124] 2023/3/15
Аль өнгөрсөн жил л захирамж зураг нь гарчихсан л явж байсан одоо болтол юу ч хийгээгүй л байдаг. Зам хариуцсан салбар хэлтэс нь яг юу хийгээд орон тоо бөглөөд сууцгаадаг улс вэ. Та нараас болоод Намын ах нар чин өнгөрсөн 4 жил юу ч хийлгүй өнгөрсөн дүр зурагтай дараа зуны сонгуульд оролцох баргар дүр төрх харагдаад байна. Хотод олигтой зам бүтээн байгуулалт юу ч хийсэнгүй. 3 жилийн өмнө Сэлбэ гол дагасан 2км замын эхэн дээр хэдэн Ардын Намын гарууд л бариад баллаад өгнөө л гээд гарч байсан санагдана. Одоо нөгөө гарууд сураг нь ч байддаггүй, үргэлжлээд дуусах ёстой зам нь ч байддаггүй. Зуслангаас бөөн түгжрээн дунд л байна. Сайхан зураг л үзүүлээд байдаг. Хаа байсан хэдэн мянган км-ын цаана хөдөө л зам барилаа л гээд байдаг. Хөдөө орон нутагт биш харин хотод нийт монголын авто хөдөлгөөний чин 80% нь явагдаад байнаа.
1 | 0 Хариулах
Ган [202.126.88.214] 2023/3/15
ажил хийх царай биш бна даа
0 | 0 Хариулах
Зочин [192.82.92.254] 2023/3/15
Нүхэн гарцныхаа ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ӨРГӨН хийгээрэй дээ. Энхтайвны гүүрний доорх шиг 2 хүн зөрж болдоггүй стандарт бус хавчиг юм болох бий вий!!!
2 | 0 Хариулах
зочин [66.181.191.89] 2023/3/15
Толгойд нь нүхэн гарц л эргэлдээд.
0 | 0 Хариулах
Zochin [202.126.88.112] 2023/3/15
Naad zavaarsan iumniihaa uchiriig oloh heregtei. Naadah chin barag "garts" bish naana chin.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.186] 2023/3/15
Ярьж байхаар ажлаа үтэр түргэн эхлүүл. Гадаа дулаарчлаа
1 | 0 Хариулах
Наадуулаараа [122.201.24.232] 2023/3/15
ХЯТАДЫН зээлийн мөнгөөр хийнэ гэж шаагаа биз дэ.. өөрсдөө хийгээчэээ АЦ нууда!!!
1 | 0 Хариулах
Зочин [202.126.93.206] 2023/3/15
Нарантуулын уулзварыг 2 түвшний ийм болгоё гээд зай талбай байхгүй шүү дээ. Зай талбайгүй тэр уулзварлуу шахаад нэмээд худалдааны барилга бариад байх юм аа. Golden event hall гэлүү.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.121.133] 2023/3/15
Ингэж байхаар төмөр замаа хотоос гаргачуул амар бишүү. Хотоо голоор нь 2 хуваачихаад давах гэж зовох юм
12 | 0 Хариулах
Зочин [202.21.121.133] 2023/3/15
Тэгээд хичээл сургууль цуглахтай зэрэгцээд зам хаадаг шүү. Наадмын урт өдрүүдээр ажлаа төлөвлөх хэрэгтэй
4 | 0 Хариулах
РАВДАН [66.181.182.25] 2023/3/15
Одоо хот болно доо. Сумдын замыг төв замтай холбох ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй. Орон нутгаа хөгжүүлэх талаас нь бод л доо. Бодлого дутаад байна. Айн
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.218] 2023/3/15
сумт хаана явна
0 | 0 Хариулах
Зочин [192.82.91.173] 2023/3/15
Хичнээн нь ч жил ярьж байна.
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.3] 2023/3/15
Сумьяа бүтэхгүй ээ, худлаа гоё сайхан ярихаас цаашгүй, хийсэн бүтээсэн юм байхгүй
1 | 0 Хариулах
Зочин [64.119.17.89] 2023/3/15
Ярих ч гое л доо. Хийж чаддаг байгаа ?
7 | 0 Хариулах
Зочин [66.181.182.68] 2023/3/15
Яармагийн гүүр орчмын замыг ганцхан том урт гүүр барих байсан даа. Өртөг нь хэтэрхий өндөр байна. 119 тэрбум гэсэн үү
2 | 1 Хариулах