ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Цэрэнбат: 2032 оноос эхэлж Оюутолгой төслөөс ногдол ашиг хүртэнэ гэж тооцож байгаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Оюутолгой төслийн гүний уурхайн олборлолт албан ёсоор эхэлснээр Монголын тал хэзээ ногдол ашиг хүртэх нь олны анхаарлыг татаад буй.

Тэгвэл Оюутолгой төслөөс хэзээ ногдол ашиг хүртэх талаар "Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбатаас тодрууллаа.

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг болон Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшиж байгаа "Эрдэнэс Оюу Толгой" ХХК энэ төслийн үр ашгийг нэмэгдүүлэх ёстой. Үүнээс хүртэх өгөөжийг цаг хугацааны хувьд наашлуулах, мөнгөн дүнг нэмэгдүүлэх шаардлага тавьж ирсэн. Үүний хүрээнд өнгөрсөн жил 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэснээр монголчуудын ногдол ашиг хүртэх хугацаа наашилсан.

Далд уурхай ашиглалтад орсноор 2051 хүртэл тасралтгүй явах технологийн ажил эхэллээ гэсэн үг. 

Урт хугацааны төлөвлөлтийн дүнд аюулгүй ажиллагаа, гэнэтийн саатал гарахгүйгээр явбал 2032 оноос эхэлж ногдол ашиг хүртэнэ хэмээн тооцож байгаа. Сүүлийн хэдэн жилд дэлхийн зах зээлд зэсийн үнэ өндөр байгаа нь давуу талтай. Гэвч санхүүгийн эх үүсвэрийн хувьд дэлхийн томоохон улс орнуудын төв банкны бодлогын хүү нь өсөж байгаа нь тодорхой хэмжээгээр зардал нэмэгдүүлж болзошгүй" хэмээн тайлбарлалаа.