ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Нэтфликсийн “The Glory” цувралын найруулагч бага залуудаа бусдыг дээрэлхэж байснаа хүлээн зөвшөөрөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Нэтфликсийн үзэгчдийг байлдан дагуулж буй Өмнөд Солонгосын ээлжит уран бүтээл нь “The Glory” цуврал билээ.

Уг цувралд нэг эмэгтэй өөрийг нь дээрэлхэж, тамлан зовоодог байсан ахлах сургуулийн ангийнхнаасаа өшөө авч буй түүхийг үзүүлдэг.

Өнгөрсөн Баасан гарагт сошиал сүлжээнд нэг хүн дээрх цувралын найруулагч Ан Гил Хо сургуульд байхдаа өөрийг нь болон өөр нэг сурагчийг дээрэлхэж байсныг бичсэн юм.

Ням гарагт гаргасан мэдэгдэлдээ найруулагч үүнийг хүлээн зөвшөөрч, хохирогчдоос уучлал гуйжээ.

“Найруулагч Ан 1996 онд Филиппинд суралцаж байхдаа найз охинтой байсан. Тэрбээр найз охиноо өөрөөс нь болоод бусдын элэг доог болж буйг сонсоод уур бухимдлаа бусдад гаргасан тохиолдол бий. Тиймээс найруулагч хохирсон хүмүүсээс чин сэтгэлийн уучлал гуйж, боломж гарвал биеэр уулзах, утсаар холбогдох замаар үүнийгээ илэрхийлэх хүсэлтэй байна” гэж түүнийг төлөөлдөг хуулийн фирмээс гаргасан мэдэгдэлд бичсэн байна.

“Тухайн үед Аныг оролцуулаад нийт 15 хүн тэнд байсан. Тэр найз охиныг нь хэн шоолсныг биднээс асуугаад хариулахгүй бол хутгалахаар сүрдүүлж, дараа нь бүлэглэж зодсон. Зодуур хоёр цаг орчим хугацаанд үргэлжилсэн. Хэрвээ Ан зөв амьдарч байсан бол би үүнийг ил гаргахгүй байлаа. Гэвч тэр “The Glory” цувралаараа дээрэлхэлт дэглэлтийн талаар нийгэмд хичээл зааж эхэлсэнд нь би бухимдаад илчлэхээр шийдсэн юм” гэж хохирогч бичжээ.

Түүнийг ингэж бичсэний дараа эхлээд Ан буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байв.

“Ийм зүйл огт болж байгаагүй. Би бусдыг зодож байснаа санахгүй байна” гэж найруулагч Ёнхап агентлагт ярьж байлаа.

Дараа нь Аны найз охин байсан эмэгтэй энэ талаар дурсамжаа хэвлэлд ярьжээ.

“Найзууддаа шоолуулах нь тийм ч ноцтой зүйл байгаагүй. Би үүнийг жирийн тоглоом шоглоом гэж хүлээж авч байсан. Намайг шоолсны төлөө ийм үйлдэл гаргахыг мэдэж байсан бол би түүнд энэ талаар хэлэхгүй байсан юм” гэж тэр эмэгтэй ярьсан байна.

Дараа нь бас Ан найруулагчийн дээрэлхэлтийн түүхийг мэдэх өөр хүмүүс ч гарч ирсэн юм.

Өнгөрсөн Баасан гарагт хоёр дахь бүлэг нь цацагдаж эхэлсэн “The Glory” цуврал Нэтфликс платформын хамгийн их үзэлттэй контентын жагсаалтын гуравдугаарт бичигдээд байна.

 

Эх сурвалж: Yonhap News, Korea Times

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ХАХА
6
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.131.238.114] 2023/3/16
Намайг 10 жилд(2000 оны эхэн үе) байхад манай ангийн нэг хүүхэд өөрийг нь дээрэлхэх гэсэн нэг сургуулын танхайдуу баян айлын хүүхдүүдийн нэгийг зодоод , тэр цагаас хойш сургуулын танхай атман хүүхдүүдийн мөнхийн дарамтанд орсон доо зайлуул. Өдөр болгон хичээлийн дараа дээрлэхэнэ архины мөнгө нэхнэ. Хамгийн харамсалтай нь 10 жилээ төгсөөд дээрлхүүлдэг залуу маань архинд хэдхэн жилийн өмнө өнгөрсөн даа зайлуул. Харин эсэргээрээ дээрлэхдэг байсан гарууд нь энд тэнд дарга хийгээд л яваа харагддаг юм. Энэнд ямар ч Карма гэж байхгүй
0 | 0 Хариулах
z [139.5.219.54] 2023/3/15
bainga zodoldoj yavdag huuhed bj bilee udur bolgon neg bol nud huhursun esuul maajuulsan uruul setersen hatsar havdsan. eej ene huuhed ingej yavaad uhej medehne geel surguuli shiljuulne. suuld angiihan bairniihan hogiin deerelhuu bsan teghed gomdson geedl yarij bsan.
0 | 0 Хариулах
Иргэн [64.119.18.146] 2023/3/15
Намайг 7-р ангид байхад ангийн охид нийлж элдэв үг хэлээр доромжилж, байнга түлхэж, нударч, сагс тоглож байхад зориуд маажиж, бүр унагааж, бүгдээрээ инээж бсан. Их хэцүү байж билээ. Зарим хүмүүсийн бичсэнийг уншаад бүр гайхлаа, нээрээ тэд нэг их сайн явдаггүй бололтой, толгойлж бсан охидын зарим нь нөхөртөө хаягдсан, зарим 1 нь аваарьт орж нас барсан ч байх шиг. Аймаар юмаа
3 | 0 Хариулах
Уншигч [91.98.59.57] 2023/3/14
Манайх ч дутахгүй дээ. Өөрсдийгөө л хичээe л дээ.
2 | 0 Хариулах
Зочин [202.21.108.28] 2023/3/14
атаман байсан хүмүүс урт насладаггүй мдөө янз бүрийн байдлаар бурхан болчдгийн учир нь орон шоронгоор яваад архинд ороод өвчин зовлонд ороогдоод гм
4 | 1 Хариулах
zochin [202.126.90.93] 2023/3/14
aldartai nairuulagch bolhoor l zarlasan bh erchvvdiin ertontsod iim zvils bainga l bolj bdag
2 | 0 Хариулах
Зочин [202.21.107.22] 2023/3/14
ер нь дээрэлхэлтийн тухай дээрэлхүүлж байсан хүмүүс ярьдаггүй, ярьж чаддаггүй ч гэх юмуу, санахыг ч дурсахыг ч хүсддэггүй. Харин ганцаараа амтай юм шиг яриад бгаа нь өөрөө хамгийн их дээрэлхэгч байдаг нь бараг үнэн дээ. Бас нэг кинон дээр гардаг даа, дунд сургуульд байхад нь дээрэлхэж байсан гарууд нь одоо соошлд энхийн цагаан тагтаа болчихсон, хандивын аян нтр өрнүүлээд бусдын сайн сайхны төлөө ажил хийгээд явж байдаг гэж. Солонгосууд бол ерөнхийдөө 2 нүүртэн хүмүүс.
3 | 2 Хариулах
Зочин [202.179.21.247] 2023/3/14
Нэг юм нь алдаршаагүй байхад нь гомдоллохгүй хэр нь алдаршингуут л гарч ирдэг. Гомдолтой бол алдартай алдаргүй хамаагүй өөрт нь хэлээд үзэх хэрэгтэй. Тэр хүн нь уучлал гуйвал гомдол нь тайлагдаж магад. Заавал өшөө авч байж тайвширдаг уу ?
4 | 5 Хариулах
Uiop [192.99.245.9] 2023/3/14
Алдартай болсонд нь ч биш лдээ. Өөрсдөө тийм онцгүй гар байсан байж худ гэгээн дүр үзүүлээд л хүмүүст шүтэгдээд яваад байхаар нь л сонин л санагдаж байхгүй юу.
5 | 0 Хариулах
Зочин [103.26.193.176] 2023/3/14
дээрэлхэлтийн талаад кино хийсэн чинь өөрөө дээрэлхэдэг байсан~ Karma is real , энэ дээрэлхэлт бүр эдний соёлд ямар гүнзгий суусныг харуулж байна дөө
11 | 0 Хариулах
Зочин [66.181.180.234] 2023/3/15
охиныг адлаад байхаар нь балбачихсан л юм бна. 👊
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.248] 2023/3/14
Баруунд нэг залуу эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр өөр чадвартай гэж хэлээд шоронд орсон гэсэн. Одоо цэцэрлэгт байхдаа, яслид байхдаа эмэгтэй хүүхэд дээрэлхэж байсан гээд шоронд ороод эхэлбэл гайхах зүйлгүй боллоо.
1 | 6 Хариулах