ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл ахуйн шаардлага хангаагүй нь илэрсэн Японы халуун усны газрын захирал амиа хорложээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Японы өмнөд Фүкүока мужийн Чикүшино дахь Даймару Бэссо уламжлалт халуун усны газарт өнгөрсөн оны наймдугаар сард явуулсан шалгалтаар орон нутгийн эрх баригчид усан дахь легионелла бактерийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хоёр дахин өндөр байгааг тогтоож байжээ.

Халуун усны газрын удирдлага энэ шалгалтын дараа усаа тогтмол сольж, ариутгаж байх даалгавар авсан байна.

Арваннэгдүгээр сард явуулсан дараагийн шалгалтаар бактерийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 3,700 дахин өссөн нь тогтоогджээ.

Эхний шалгалтын дараа халуун усны газар ариутгалыг зохих журмын дагуу гүйцэтгэсэн тухай орон нутгийн хяналтын байгууллагад худал тайлагнаж байсан нь цагдаагийн мөрдлөгөөр ил болсон байна.

Өнгөрсөн сарын сүүлээр болсон хэвлэлийн хурлын үеэр халуун усны газрын захирал Макото Ямада “цөөн үйлчлүүлэгчтэй байгаа тохиолдолд усаа солих хэрэггүй” гэсэн зааврыг ажилчдадаа өгч, худал тайлан явуулж байснаа хүлээн зөвшөөрсөн юм.

Журмаар бол нийтийн усан сангийн усыг долоо хоногт ядаж нэг удаа сэлгэх ёстой байжээ.

Гэтэл Ямада жилд хоёрхон удаа солиулж байсан нь илэрсэн юм.

Гуравдугаар сарын 2-нд буруутайгаа хүлээн зөвшөөрсөн Ямада үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр огцорч байв.

Гэтэл өнгөрсөн Ням гарагийн өглөө цагдаа нар 70 настай тэрбээр ууланд амиа хорлосон байсныг олжээ. Түүний цогцсын дэргэдээс “Намайг уучлаарай. Болсон бүх зүйлд би ёс зүйн хариуцлага хүлээж байна” гэсэн бичигтэй зурвас олдсон байна.

Даймару Бэссо нь 1865 онд байгуулагдаж байсан түүхтэй. Тус халуун усны газрын хүндтэй зочдын тоонд 1926-1989 онуудад Японы хаан ширээнд заларч байсан эзэн хаан Хирохито багтаж байжээ.

 

Эх сурвалж: Kyodo News

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ХАРАМСАЛТАЙ
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ГАЙХМААР
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
52 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.216.192] 2023/3/18
Manaid yamar baigaa bol
0 | 0 Хариулах
Мал монголууд [59.153.85.132] 2023/3/17
Харицлага ийм байх ёстой
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.25] 2023/3/17
Ha ha
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.172] 2023/3/15
Угаасаа заваан нийтийн усны саунууд
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.251] 2023/3/15
Хариуцлага хүлээхээс зугтаж байгаа хэлбэр байх японы хууль ямар байдгийг мэдэхгүй юм
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.251] 2023/3/15
За энэ арай дэндэж бн угаасаа иймэрхүү газруудаар үйлчлүүлэхийг нэх хүсдэггүй юм бн
0 | 0 Хариулах
Napeleon [43.228.129.134] 2023/3/15
Mongoliin mergejiliin hynaltiig amerikiin ner barisan hytadiin erliizuud ømjilj awaad mongoliin aj ahuin negjuudiig daramtalj nuraaj deeremdej sulruulsan japand bas hytaduud..irgenshil olj awaad beejingiin zaawraar mergejiliin hynaltiig awaad suiruulj bgaan bnlda..ted ehleed irgenii burtgeliig hahuuldaj awaad daraan busad salbar lu ordog yg virus shig tarhdag...shinzo abeg hurtel ted amerikiin neriig barij hønooson ..odoo japan j hujaa nart dotrooso gusuulah baihda...manai hujaa garaltai bayjuud amerik surguuli angli surguuli kempridge zereg surguuliudiig barij amerikaar bambai hiij arisaa hamgaaldag boljood bgan...neg hujaan boaj said baterdene..høshigtod ochij japan ezeniig n daramtalj deeremdeh gesen bgaan haalganii toos j geh shig ..surugaag hytadiin agent bsan zandaahuugiin enhbold bas deeremdej..hunnu 222 horoololo bosgoj bilee.. Horwoo gej
0 | 0 Хариулах
Зочин [192.82.86.29] 2023/3/15
Үйлчилгээний газруудыг шалгаж ариун цэвэр эрүүл ахуй чанар стандартыг мөрдүүлэх нь нэн чухал .эндхийнх бүр аймаар байгаа биз
0 | 0 Хариулах
Уншигч [109.74.194.196] 2023/3/14
Үнэн,үнэн- авилга луйварчид гүрийн дээ.
3 | 0 Хариулах
Зочин [64.119.24.43] 2023/3/14
Манайд бол хахуулийг нь овоохон өгөөд ажиллаад л бна юуун гэмшиж амь мамиа хорлох ккк
9 | 0 Хариулах
Зочин [66.181.184.240] 2023/3/14
халуун усны газар нь нүцгэн эмэгтэйчүүдын бичлэг хийдэг камертай саяхан илэрсэн
7 | 0 Хариулах
Зочин [66.181.161.41] 2023/3/14
Хариуцлагаас зугтаж амиа хорлов. Хохирогчдод мөнгө төлөхгүй, хөрөнгө нь ар гэрт нь бүрэн бүтэн үлдэнэ гэсэн үг.
8 | 3 Хариулах
Зочин [202.9.46.194] 2023/3/14
Япончууд худал хэлж хулгай хийхээс ичдэг ичих нүүртэй хүмүүс болохоор япон улс хөгжсөн. Харин монголчууд худал хэлж хулгай хийхээс ичдэггүй ичих нүүргүй хүмүүс болохоор монгол хөгжихгүй ядуу байгаа юм.
23 | 4 Хариулах
Зочин [202.21.107.22] 2023/3/14
халуун усаа ганц цэвэрлэчихгүй байж амиа хорлож үхдэг арчаагүй хог вэ
12 | 1 Хариулах
Зочин [202.179.21.247] 2023/3/14
Хариуцлага хүлээжбуй бл үхэхгүй амьд байж шалгуулж дүгнүүлж шийтгүүлж давж гарах хэрэгтэй.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.25] 2023/3/17
Uheh too ni gyitsjee
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.204] 2023/3/14
mongold buruu bsan ch heruul hiij bgaal zuw bolool garaad irne sh de
6 | 1 Хариулах
Зочин [103.212.118.132] 2023/3/14
Туул голын уснаас арай цэвэрхэн юм байна.
5 | 6 Хариулах
Зочин [202.9.46.227] 2023/3/14
унасан газар угаасан усаа арай тэгж хэлж болохгүй шүү.
8 | 0 Хариулах
Зочин [87.66.170.157] 2023/3/15
Tuul gol oo bish humuusiin zavaan baidaliig shogloj helsen baihaa, 🤔
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.47] 2023/3/14
Төв цэвэрлэхийн ус, сонгино хайрхан уулын зүүхэнтээ, шинэ авто захын урдхантай том нуур болсон байдаг. Тэгээд тэндээсээ мөнхөд туул гол руу өмхий ус нь урсаж байдаг юм шүү. Био комбинатын тэнд ч том талбайгаас байнга өмхий ус туул руу урсаж байдаг. Алтанбулаг руу зун явахад Туулын дагуу өмхий байдаг
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.194] 2023/3/14
Ичих нүүртэй эрх баригчидтай ард түмэнтэй улс хөгждөг юм. Ичих нүүргүй эрх баригчидтай ард түмэнтэй монгол улс хэзээ ч хөгжихгүй.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.194] 2023/3/14
Энэ улсад ажилгүй байх нь амиа хорлосонтой адил гэж үздэг. Бас энэ улс нэр төрийг маш их эрхэмлэдэг учраас нэр хүнд нь унавал сэтгэл хямралд орж амиа хорлодог.
2 | 3 Хариулах
Зочин [202.126.90.145] 2023/3/14
Ёс зүй, хариуцлага яригдаж байгаа асуудал хэдий ч шүтээд байдаг Японд энэ мэт асуудал зөндөө л дөө. Хий хоосон тахин шүтэх хэрэггүй Монголчууд минь. Япончууд гаж зүйл сэтгэхдээ гарамгай байдаг.
2 | 4 Хариулах
Зочин [66.181.161.65] 2023/3/14
Өндөр ёс зүй,нэр төрийн илэрхийлэл юм даа,Монголууд бол хага гүрийгээд,хариуг нь аргалах гээд хахууль бариад гүйчихнэ дээ,тэгээд аргалчихна,😂
3 | 2 Хариулах
Зочин [202.179.21.247] 2023/3/14
Амиа хорлоно гэдэг хариулцагаас айж зугтаж буй хэрэг!
4 | 0 Хариулах
Зочин [202.179.25.29] 2023/3/14
Хүний ёс зүй нэр төр гэдэг ямар чухал гэдгийг үзүүүлжээ. Хариуцлагаа амиараа төлжээ. Манайхан бол нэр төрөө шалбаагтай хутгачихаад ширэн нүүрэлчихдэг шүү
2 | 1 Хариулах
Уншигч [66.181.161.100] 2023/3/14
Манайд бол хилээр гарч зугатаана шүү дээ.
7 | 0 Хариулах
Зочин [192.82.86.225] 2023/3/14
Маш өндөр ёс суртахуун байна даа. Хариуцлагаа заавал хүлээж байна
0 | 6 Хариулах
Зочин [66.181.187.245] 2023/3/14
Олон зуун хүнийг санаатай өвчлүүлэх тэгээд хэргээс зугтаж амиа хорлох бол ёс суртахуун бишлдээ эхнэээсээ тийм зүйл хийддэггүй хүнийг ёс суртахуунтай гэнн
14 | 0 Хариулах
Зочин [125.13.32.212] 2023/3/14
Хахаха ахиад сайн уншаарай
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.247] 2023/3/14
Эсрэгээрээ хариуцлагаас зугтаж байхад.
1 | 0 Хариулах
Зочин [150.129.143.5] 2023/3/14
Япон соёл гэж ярих дуртай нөхдүүд ядаж очоод 5 жил амьдраад үзэх хэрэгтэй Гудамжинд шээгээд зогсох самуурайтай олон тааралдах болно 9
3 | 7 Хариулах
Зочин [103.254.123.74] 2023/3/14
Mongold bol 1 alhaad l taaraad l baina.
6 | 4 Хариулах
Баастай Бандагаа Угаагаад Сурчих [157.65.159.49] 2023/3/14
Согтуу самурай нар хааяа нэг тэгж л байдаг юм. Аа харин Монголд бол ёс юм шиг эрүүлдээ ч дуртай газар аа шээж бааншүүдээ. Ёс суртахууны хувьд Монгол Япон хоёр бол тэнгэр газар шиг зөрүүтэйг Японд ажиллаж амьдардаг бүх Монголчууд мэддэг шөө.
6 | 3 Хариулах
Зочин [192.82.72.102] 2023/3/14
Ёс зүй гэж ийм л баа юм даа
1 | 5 Хариулах
Зочин [202.21.127.142] 2023/3/14
Япончууд шинжлэх ухааны хуурамч үр дүн их гаргаж тайлагнана, тэр нь баригдахгүй бол яваад л байна, тэгж байгаад нэг баригдахаараа өөрөө амиа хорлох юм уу багш нь амиа хорлодог.
3 | 2 Хариулах
Зочин [103.212.118.132] 2023/3/14
Япончууд их сонин хүмүүсээ. Халуун усанд орохдоо бүгдээрээ нэг чулуун ваннд орчихдог бүгд шалдан. Ёстой ойлгодоггүй шүү. Заваан
4 | 4 Хариулах
Зочин [192.82.86.225] 2023/3/14
Сольсон гэж итгэдэг байх
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.194] 2023/3/14
Монголынх бүр бохир заваан байгаа.
3 | 0 Хариулах
Зочин [87.66.170.157] 2023/3/15
BZU gaigui baidag biz, yadaj l urudchilan sergiileh uzlegt togtnol ordog baihaa,
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.248] 2023/3/14
Ха ха, японы боссууд юун эмзэг сэтгэхүйтэй юм бэ. Манайд энэ битгий хэл, аймаар аймаар юм болж байхад боссууд нь тоох ч үгүй, ширэн нүүрлээд явж л байдаг байгаа.
12 | 0 Хариулах
Зочин [202.55.188.87] 2023/3/14
Монголд бол амьдраад яваад байж болдог. Учир нь монголчууд тэр захирлын нүглийг тоодоггүй. Харин японд бол амьдрах аргагүй. Хаа ч явсан бузар булай нь дагалдаж, хов жив болж эргэлдээд салахгүй. Мухлаг нээсэн ч үйлчлүүлэх хүн олдохгүй. Тэгээд л өөрийг хөнөөж байгаа юм.
12 | 2 Хариулах
Зочин [202.21.108.15] 2023/3/14
Бохир угаадсанд орох нь гаж Самурайнуудын бас л нэг өвөрмөц "соёл".
2 | 3 Хариулах
Зочин [172.58.89.8] 2023/3/14
Hairtai huniihee buusiig ni 100 jiliin umnu tuuj ugdug baisan baataruudiin soyoloos ch hamaagui tsever l dee.
4 | 2 Хариулах
Зочин [202.9.46.226] 2023/3/14
Мундаг шүү манай япончууд
0 | 5 Хариулах
Зочин [124.158.107.35] 2023/3/14
харакари хийж
0 | 0 Хариулах
ЭЭ [202.126.88.206] 2023/3/14
ИНГЭЖ уул руу явчих хоншоортой дарганцар баына уу? үхэр монголд
13 | 0 Хариулах
Зочин [202.9.46.213] 2023/3/14
Явуулах хэмжээний ард түмэнтэй бвал явна лдаа
3 | 0 Хариулах
JuicySlut [112.72.10.74] 2023/3/14
Япончууд бол хүн мэдээгүй хүний нүднээс нууц бол юу ч хийж мэдэх гаж хүмүүс. Хүнд илчлэгдэхээрээ ичсэндээ амиа хорлочихдог.
14 | 14 Хариулах
Зочин [172.58.88.196] 2023/3/14
End gaj gehees iluu ashig honjoo harj baga zardlaar busdiig hohirooj bgaad ashig oloh gsn shunaltai hunii uildel bnaa. Mongol hund ih baidag zan kkk. Gehdee mongol hun azaartsan ch amia horlohgui shiren nuurlej bgaad chadval tanil talaara argaluulad chadahgui bol torguulia tuluud daraagiin udaa herhen azaartahgui bh ve, mergejiliin hyanaltiin 1 hund heden tsaas atguulaad daraagiin shalgalt hezee irehiig medeeeldeg tagnuultai bolii gj bodjaagaa. Iim het sergelen muu zali ihtei humuus zonhilson niigem hugjihduu ih muu baidag.
9 | 0 Хариулах
Зочин [66.181.180.61] 2023/3/14
yr ni haluun usnii gazar bassein bol hamgiin zavaan gazar shuu
13 | 1 Хариулах