Энэ удаад бид Мандал Ассет Менежментийн Мэдээлэл технологи хариуцсан захирал Д.Одонтуяатай ярилцсан юм.
- Сайн байна уу. Би Мандал Хуримтлал апп-ийн хэрэглэгч л дээ. Бөөн үрдэг апп дунд ганц хуримтлуулдаг апп байсан нь онцгой санагдсан. Таныг энэ апп-н хөгжүүлэлтийг гардан хийсэн гэж сонссон.
Манай хуримтлуулагч болсныг тань дуулахад таатай байна. Бид Монголдоо анхны тусгай зөвшөөрөлтэй Үрдэг биш Хуримтлуулдаг апп-г нэвтрүүлэх гэж жил гаруй хугацаанд ажилласан. Технологи талаас нь миний бие, мэдээлэл технологийн багаа ахлан ажилласан.
- Анхны финтек гэдгээ дэлгэрүүлэхгүй юу? Монголд финтек старт-ап, апп-ууд гараад удаж байна
Финтек гэдэг нь Financial Technology буюу банк, санхүүгийн бүтээгдэхүүнийг харилцагчдад технологиор дамжуулж, хялбар, хүртээмжтэй байдлаар хүргэх салбар юм.
Монголын зээлийн финтек апп-ууд дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц хэмжээний болж хөгжсөн нь үнэн. Тиймээс хүмүүст финтек гэхээр дан зээлийн апп л толгойд нь орж ирдэг. Харин Санхүүгийн салбар, бүтээгдэхүүн нь өөрөө зээлээс гадна 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй. Та өдөр бүр шөлтэй хоол идээд байвал хэчнээн уйтгартай вэ. Яг түүнтэй адил хүмүүс санхүүтэй холбоотой бүх асуудлыг зээлээр шийдэх шаардлагагүй. Сэтгэлзүйн хувьд ч тэр зээл төлж буй хүн тийм ч амар байдаггүй.
Мэдээж хуримтлал, хувьцаа, бонд гэх мэт бусад бүтээгдэхүүнийг иргэдэд таниулах ажлыг салбарын компани бүр л хийж байна. Гэвч яг эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэе гэхээр хялбар ашиглах түүл байхгүй байсаар ирсэн. Тиймээс л Мандал хуримтлал бол харилцагчийн хэрэгцээн дээр бий болсон апп юм. Дахин хэлэхэд, харилцагчийг өдөр бүр шөлтэй хоолоор шахах бус өөр төрөл бүрийн амттай хоол захиалах боломжийг нь олгож өгөхийг хүссэн.
Мандал Хуримтлал апп маань нэвтрээд ердөө хагас жил болж байгаа ч өнөөдрийн байдлаар 134 мянган татаж, хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл, хүмүүст хялбараар хуримтлалтай болох хэрэгцээ байсан гэдэг нь харагдаж байна.
- Миний санахын хөрөнгө оруулалт хийдэг хэд хэдэн апп Монголд байдаг. Мандал хуримтлал апп-н давуу тал нь яг юу гэж?
Санхүүгийн бүтээгдэхүүн бол яг хоолтой л адил. Чанартай, амттай хоол идсэн хүн эрүүл чийрэг, бүтээмжтэй байж чадна. Тэгэхээр яг толгойд шууд орж ирсэн хэд хэдэн давуу талыг би өөрийн зүгээс хэлье.
- Мандал Хуримтлал апп анх ямар санаанаас төрсөн бэ?
Хуримтлалтай иргэдтэй улс л хөгждөг. Гэтэл манайд хадгаламжийн 4000 гаруй данс л нийт хадгаламжийн 89 хувийг бүрдүүлээд байна. Өөрөөр хэлбэл, Монголчууд бидэнд ямар ч суурь капитал алга. Солийн Данзан гуай “Иргэн баян бол Улс баян” гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Мандал хуримтлал апп-н зорилго бол Монголын иргэн бүрийг хуримтлалтай, гадаадад жил бүр гэр бүлээрээ амардаг, хүүхдийн сургалтын төлбөр нь хуримтлалын дансанд нь өсөөд байж байдаг, тэтгэвэрт гарахдаа Япончууд шиг дэлхийгээр аялдаг дундаж иргэнтэй болгохын төлөө юм.
Эхний алхам бол бидэнд санхүүгийн сахилга бат маш их хэрэгтэй байна. Монголчууд бид нүүдлийн хэв маягаас суурин амьдралын хэв маяг руу шилжээд удаагүй байна. Суурин амьдралын хэв маяг нь урт хугацааны төлөвлөлт, эрсдэлийг харах зэрэг олон чадварыг шаарддаг. Одоо л бид суурин амьдралын хэв маяг нь санхүүгийн эрх чөлөөтэй салшгүй холбоотойг, урт хугацааны санхүүгийн төлөвлөлт хэр чухлыг, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх боломжгүй гэдгийг ойлгож эхэлж байна. Мандал хуримтлал апп -нь автоматаар хуримтлал татдаг учраас таныг санхүүгийн сахилга батад сургана гэдэгт итгэлтэй байна.
- IT-ийн апп-н ард байсан хүнийг хайж байхдаа яагаад ч юм эрэгтэй хүн төсөөлж байлаа. Ер нь IT салбарт гэлтгүй удирдах албан тушаалд эмэгтэй хүмүүс ховор байдаг.
STEM буюу Science Technology Engineering & Math салбарт эмэгтэйчүүдийн эзлэх хувь Монголд гэлтгүй Дэлхийд дунджаар 25% байдаг. Миний хувьд гараагаа хөгжүүлэгчээс эхэлж байсан ба тухайн үеийн удирдлагуудын надад хүлээлгэсэн итгэл, хариуцлага болон хүссэнээ хийх боломж зэрэг дээр өнөөдрийг хүрээд явж байна. Иймдээ ч, STEM салбарын охид, эмэгтэйчүүддээ надад олдож байсан боломж, үүд хаалгыг нээж өгөх нь миний баримталдаг зарчмуудын нэг ба үүрэг юм байна гэж боддог. IT болон Санхүүгийн салбарт ажиллах эрмэлзэлтэй эмэгтэйчүүдэд бидний хаалга үргэлж нээлттэй.
- Мандал Хуримтлалын Ирээдүй, ер нь Монгол дахь Финтекийн ирээдүй таны бодлоор?
Мандал Хуримтлалын хувьд бид Data-Driven Decision making буюу өгөгдөл дээр суурилсан шийдвэр гаргалтуудыг хийж апп-аа Agile байдлаар хөгжүүлээд явж байна. Ингэснээр, харилцагчдын хэрэгцээтэй уялдан тогтмол сайжирч байдаг апп бий болж буй юм. Хангалттай өгөгдөл цуглармагц бид Хиймэл Оюун ашиглан улам бүр харилцагчдын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлон сайжруулахаар зорин ажиллаж байна
Монголын хөгжүүлэгчид ур чадварын хувьд дэлхийн хөгжүүлэгчдийн хэмжээнд дүйцэхүйц гэдэг нь Олон улсын байгууллагуудад ажилд орж байгаа залуусын тоо ихсэж байгаагаас харагдаж байна. Дэлхийн бүтээгдэхүүнийг Монголдоо хийж бүтээе гэсэн залуучууд ч ихэссээр байна. Ер нь финтек, технологи дээр суурилсан бүтээгдэхүүнд ихэссэнээр цаг хэмнэх, ил тод байдал нэмэгдэж, хүнд суртал улам л багасах тул манай салбар ирээдүйтэй харагдаж байгаа.
- Хамт ярилцсанд баярлалаа.
Апп татах линк: https://bit.ly/ikon4MAM
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!