БОАЖЯ-наас мазаалай баавгайн тоо, толгой хорогдлын талаар мэдээлэл өглөө.
Мазаалай баавгайг анх 1953 онд агнахыг хориглож 1995 онд нэн ховор амьтны жагсаалтад оруулж байжээ.
Мазаалай баавгай нь тархац нутаг Говийн их дархан цаазат газрын А хэсэгт оршдог байна.
Мазаалай баавгайг хамгаалах шинжлэх ухааны үндэс нь сүүлийн 50 жилд тоо толгой нь маш ихээр багасаж устах аюулд хүрсэн учраас хамгаалалтад авч өнөөдрийн байдлаар 36-50 ширхэг тоо толгойтой болж өсөж үржжээ.
Байгаль орчин, Аялал жуучлалын яамны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг “Монгол орны ховор болон нэн ховор амьтан, ургамлын тоо толгой, тархац нөөцийн судалгааг хийх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлсэн.
Зөвхөн Монгол оронд байдаг тодорхой тооны ховор амьтад байдаг. Үүнд: аргаль хонь, янгир ямаа, хулан адуу, халиу буга, монгол бөхөн, цоохор ирвэс, тахь, мазаалай баавгай орно.
Уул уурхай, хүний хууль бус үйл ажиллагаатай холбоотой мазаалай баавгайн тархац нутаг хомстож байна” гэсэн юм.
Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилгаар 2022 оны дөрөвдүгээр сард мазаалай баавгайг хамгаалах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж мазаалай баавгай нь амьдрах орчныг нь сайжруулах, судалгаа шинжилгээний байгууллагуудын оролцоотойгоор БНХАУ-тай хамтран Монгол Улсын говийн мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцааны төслүүдийг хэрэгжүүлж ажилладаг байна.
Мөн мазаалай баавгайн гол байршил нутаг дээр 150 ширхэг автомат камерыг байршуулж сүүлийн гурван жил тасралтгүй судалгааны ажлуудыг хийсээр иржээ.
Мазаалай баавгай гол нутагт байрших 26 цэгийн 36 тэжээлийн санд нэмэлт идэш тэжээл тавьж биотехникийн арга хэмжээг авч ажилладаг аж.
2022 оны арваннэгдүгээр сарын нэгний өдөр нэг мазаалай нь зэм олдсон бөгөөд энэ асуудал дээр ажлын хэсэг гарч ажиллажээ. Ажлын хэсгийн дүгнэлтээр:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!