Тодруулбал өмнөх 7 хоногт Б.Явуухулан, С.Зориг, Марко Поло зэрэг УБ хотын бүх хөшөөнүүд, тэр тусмаа эрэгтэй хөшөөнүүд чихэвч зүүгээд байсан юм.
Энэ нь эрчүүддээ “Нийгмийн хэвшмэл ойлголтыг үл сонсъё” гэдэг мессэжийг хүчтэй хүргэх нэг хэлбэр байжээ.
Учир нь монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66.1 эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.8 буюу эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү нь 9.7 байна. Энэ нь дэлхийн дунджаас даруй 2 дахин их байгаа төдийгүй эрчүүдийн бараг 60% нь 60 наснаасаа өмнө бурхан болдог гэх эмгэнэлтэй тоо баримтууд байгаа юм.
Эдгээрийн суурь шалтгаан нь эр хүн уйлж болохгүй, баашилж болохгүй, эрэгтэй хүн хүчтэй, гүргэр, гүндүүгүй байх ёстой зэрэг монгол эрчүүдэд багаас нь суулгадаг хэвшмэл ойлголтоос үүдэлтэй байгааг ч дурдлаа.
Тус компанийн зүгээс нийгмийн хэвшмэл ойлголтыг “ҮЛ СОНСОХ” шинэ хэв маягийг бүтээгч, өөртөө анхаардаг ШИНЭ ЦАГИЙН ЭРҮҮЛ МОНГОЛ ЭР ХҮН байхыг эрчүүдэд уриалж энэхүү төслөө эхлүүлж байгаа юм байна.
Төслийн дэлгэрэнгүй мэдээллийг авах холбоос: www.facebook.com/henegteimongolman
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!