Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ке Хюи Куан: Эхнэр маань надад 20 жилийн турш "Чиний цаг үе ирэх л болно" гэж хэлдэг байсан

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
CNN

"ОСКАР-2023"-ын туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг Ке Хюи Куан хүртлээ.

Шагналаа гардсаныхаа дараа тэрбээр хэлсэн үгэндээ хүсэл мөрөөдлийнхөө төлөө шантрахгүй байх ёстойг онцолж, "84 настай ээж маань намайг зурагтаар хараад гэртээ сууж байгаа байх. Ээж ээ, би Оскар авчихлаа" хэмээн нулимс дуслуулан ярьжээ.

Жүжигчин Ке Хюи Куан "Миний аялал нэг завин дээр эхэлсэн юм. Би дүрвэгчдийн хуаранд нэг жилийг өнгөрөөсөн. Харин одоо Холливүүдийн хамгийн том тайзан дээр зогсож байна. Хүмүүс үүнийг зөвхөн кинон дээр л гардаг гэж боддог байх. Хэрэв надад энэ бүхэн тохиолдоогүй байсан бол би ч бас итгэж чадахгүй л байх байлаа. Энэ бол "Америк мөрөөдөл" юм" хэмээв.

Мөн эхнэртээ талархаж буйгаа илэрхийлээд "Эхнэр маань надад 20 жилийн турш "Чиний цаг үе ирэх л болно" гэж хэлдэг байсан. Итгэх л юм бол мөрөөдөл бодит биеллээ олдог юм байна. Би бууж өгөх шахсан. Та бүхэн мөрөөдлөө үргэлж "амьд" байлгаарай" гэжээ.

Түүнчлэн тэрбээр гэр бүл, хамтран ажилласан бүх хүндээ талархлаа илэрхийллээ.

Ке Хюи Куан нь 1971 онд төрсөн, Вьетнам-Америк гаралтай жүжигчин юм. 

 

Эх сурвалж: CNN