Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газарт хоёрдугаар сард нийт 56 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Үүний 32 тохиолдол нь галт тэрэгний хөдөлгөөнийг саатуулсан болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Үүнд:
Мөн галт тэрэг, тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн гурван дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн аж.
Галт тэрэгний машинч нь гарам дээр гарсан саадыг хараад яаралтай тоормос хийх, дуут дохио өгөхөөс өөр ямар ч үйлдэл хийх боломжгүй.
Гэнэтийн ослын тоормос гишгэхэд галт тэрэгний явж байгаа хурд, жингээс шалтгаалан 800-900 метр замыг туулан зогсдог.
Жолооч нар төмөр замын гармаар амжиж гарч чадна гэж найдан анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцож, өөрийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулдаг. Мөн тээврийн хэрэгслийн жолооч галт тэрэг саатуулсны төлбөрт орж улам их хохирол хүлээдэг байна.
Иймд жолооч та бүхэн хурдаа тохируулан зөвшөөрөгдсөн гарц, гармаар гарч аюулгүй байдлаа ханган болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!