ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

ХУУЛЬ: Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд зээлийн хүүг урьдчилж авахыг хориглоно

Т.Өлзийбаяр, iKon.mn
2023 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөнгөн зээлийн (ломбард) үйл ажиллагааг зохицуулах тухай хууль гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. 

Уг хуульд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн зээлийн үйл ажиллагааны журмын талаарх сургалтад хамрагдах ёстой талаар тусгажээ. Түүнчлэн өдрийн зээл буюу хүүг урьдчилж авахыг хориглох асуудлыг хуульд оруулсан байна. Хуулийн төсөл долоон бүлэгтэй бөгөөд банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооноос олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулах аж. 

Удахгүй хэрэгжиж эхлэх тус хуулийн онцлох заалтуудаас хүргэж байна. 


  • Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх иргэний мөнгөн хөрөнгийн хэмжээ, хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 10,000,000 төгрөг, түүнээс багагүй байх
  • Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд өөрийн нэрээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг бусдад зөвшөөрөхийг хориглоно.
  • Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд хоёр ба түүнээс дээш зээлийн үйлчилгээний салбар ажиллуулах бол салбар бүрд менежер ажиллуулна.
  • Бүртгэлд бүртгүүлээгүй этгээд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эсхүл мөнгөн зээлийн үйл ажиллагааны талаар зар сурталчилгаа хийхийг хориглоно.
  • Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд үйл ажиллагаагаа зогсоохоор шийдвэрлэсэн бол энэ тухайгаа харьяалах бүртгэх байгууллагад даруй мэдэгдэж, гэрчилгээг хураалгана.
  • Зээлийн, барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулахад аливаа шимтгэл, хураамж, эсхүл нэмэлт төлбөр авахыг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хориглоно.
  • Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс гэрээний үндсэн дээр зээлдэгчид олгосон мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнийг хүү гэж тооцох бөгөөд зээлийн хүүг ашигласан хугацаагаар нь тооцно.
  • Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд зээлийн хүүг урьдчилан авахыг хориглоно.
  • Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна.
  • Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд санаатай, эсхүл болгоомжгүй үйлдлээр зээлдэгчид хохирол учруулсан бол хохирлыг бүрэн барагдуулна.

Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн байнга, ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон бол хүү авах эрхээ алдах талаар хуульд тусгажээ.

Уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газар тус хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор харьяалах бүртгэх байгууллагад бүртгүүлэх аж. 

Хуулийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.143] 2023/2/27
Бүх ломбардууд хаалгаа барьж үйл ажиллагаагаа бүр мөсөн зогсоох юм байна.
0 | 1 Хариулах
Зочин [64.119.24.240] 2023/2/27
үах дотор нь өрөө түрээслээд хашаа байшин машин тэрэгны гэрчилгээг аваад дураараа юммхэлээд сууж байдаг залуучуудыг дүрэм журам татвар төлдөг болгоод өгөөсэй гэмээр дураараа аашилдаг нь үнэн шүү
0 | 0 Хариулах
Зочин [192.82.70.62] 2023/2/27
Зээлийн хүүгийн дээд хэмжээг зааж өгөөч ээ, мөнгө хүүлэлт хирээс хэтэрч бн шдээ
0 | 0 Хариулах
Zochin [202.131.225.197] 2023/2/27
Za heden jijig lombard ch yahwee Bank-nuudiin zeel gargasan huraamj gesen 1%-iin shimtgeliig boliulah shaardlagatai bna!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2 | 0 Хариулах
zochin [64.119.23.73] 2023/2/27
Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх иргэний мөнгөн хөрөнгийн хэмжээ, хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 10,000,000 төгрөг, түүнээс багагүй байх???? арай ч дээ
0 | 0 Хариулах
uuganaa [202.131.247.58] 2023/2/27
энэ хэсэг буруу байна - "Хуулийн төсөл долоон бүлэгтэй бөгөөд банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооноос олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулах аж." Хуулинд зааснаар бол эдгээрт энэ хууль үйлчлэхгүй.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.93.194] 2023/2/27
Банкуудыг яах гэж байна???
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.86] 2023/2/27
“http://hardnews.mn/45474/” энийг орж үз аймшигтай
0 | 0 Хариулах
Зочин [203.91.116.147] 2023/2/27
Бүх банк л хүүгээ урьдчилж авдаг шдээ тэгээд яаа гээд байгаан
1 | 2 Хариулах
Хмм [66.181.165.54] 2023/2/27
Аль ч банк хүүгээ урьдчилж авдаггүй байгаа шүү хэхэ. Манайхан энэ банкны гаргаж өгдөг зээлийн төлбөрийн хуваарь гэж зүйлийг хэзээ ойлгоноо. 50 сая төгрөгийн ипотекийн зээл гаргаад чи байрандаа ороод суучихаж байгаа бол чи тэр 50 сая төгрөгийг нь хэрэглээд эхэлжээ гэсэн үг. Тэгээд 20 жилийн хугацаатай зээл аваад тэнцүү төлөлт тавихаар сард 700.000-аад мянга болох байх. Тэгээд төлбөрийн хуваариа харахаар эхлээд баахан хүү төлөх юм шиг харагдаад байдаг, тэр нь аргагүй юм аа яагаад гэвэл банк 50 саяаа гаргаад чамд зээлүүлээд чи тэр байранд нь ороод суучихсан учраас. Хэрвээ хүү бага төлье гэж бодож байвал тэр 700.000-аас нь давуулаад төлчихөө тэгвэл сард төлөх хүү чинь багасаад ирнээ
6 | 1 Хариулах
Зочин [202.126.93.194] 2023/2/27
Ганган үгээр хуурах гээд дийлсэнгүй. Давуулж төлөх байсан бол юу гэж Банкнаас царай алдаж зээл авах билээ дээ.
0 | 2 Хариулах
зочин [203.23.49.170] 2023/2/27
чи тэгвэл битгий зээл авалдаа 50,60 сая төгрөг хэдий хугацаанд хураагаад хөрөнгө худалдаж авахнуу үзээчдээ
6 | 0