Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Есүс Христийг дуурайж 40 хоног мацаг барих гэсэн Мозамбикийн санваартан амиа алджээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Библийн сударт өгүүлдэг Есүс Христийн 40 хоногийн мацгийг давтахыг оролдсон пастор амиа алдсан тухай Мозамбикийн эх сурвалжууд мэдээлжээ.

Лхагва гарагт Санта Триндад Эвангелист сүмийн пастор Франциско Бараяа маш хүнд байдалтай Бейра хотын эмнэлэгт ирээд амьсгал хураасан юм байна. Эх сурвалжуудын мэдээлснээр 39 настай пастор 25 хоног ямар ч хоол хүнс, усгүй тэссэн ажээ.

Төрөл төрөгсөд, сүмийн мөргөлчид нь түүнийг эмнэлэгт авчрахад цочмог цус багадалт, хоол боловсруулах эрхтний дутагдалд орсныг эмч нар оношилсон байна.

Сүмийн бусад ажилтнуудын мэдээлснээр пастор мөргөлчидтэй хамт байнга мацаг барьдаг байсан ч энэ удаагийнх шиг урт хугацаанд үргэлжилж байгаагүй гэнэ.

Есүс Христийн 40 хоногийн мацгийг барьж үзэх гэсэн оролдлого өмнө нь ч гарч байжээ.

2015 онд Зимбабве улсын нэг иргэн 30 хоног дээрээ бас амиа алдсан юм байна. 2006 онд Лондон хотод нэг эмэгтэй энэ хугацааны талд хүрээд амиа алдсан тухай Британийн цагдаагийн алба мэдээлж байжээ.

 

Эх сурвалж: BBC