Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас боловсролын салбарт баримталсан бодлого, цаашдын зорилгын талаар мэдээлэл өгөх уулзалт энэ сарын 14-нд болсон.
Энэ үеэр Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан "Бид өнгөрсөн хугацаанд сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаанд чанарын үнэлгээ хийсэн. Боловсролын чанарын үнэлгээг улс орон даяар зохион байгуулсан бөгөөд бүх багш, сурагчийг хамруулахыг зорьсон. Улмаар сургуулийн үнэлгээ, багшийн үнэлгээ, сурагчийн үнэлгээг тус тус хийлээ.
Хот, хөдөө болон төр, хувийн хэвшлийн сургуулийн чанарын ялгаа маш их үүсэж байна. Сурагч анги дэвших тусам хоцрогдол бий болдог. Сурлагын хоцрогдол бий болсноор анги өсөх тусам сурах сонирхолгүй болдог гэсэн дүгнэлт чанарын үнэлгээгээр гарсан. Тиймээс ирэх намар хичээлийн жил эхлэхэд гарааны үнэлгээ буюу хүүхэд бүрийг нэг гараанаас тэгш гаргах боломжийг олгодог үнэлгээг хийж байгаа.
Монгол Улсад сурагчдад дүн тавьдаг тогтолцоог хална. Цаашлаад хүүхдүүдийн ахиц дэвшлийг үнэлдэг тогтолцоо руу шилжүүлж байгаагаар онцлогтой ажил болж байгаа" хэмээн хэллээ.
Тэрбээр үргэлжлүүлэн Боловсролын багц хуулийн төслөөр дараах өөрчлөлтийг хийхээр зорьж байгааг хэллээ. Үүнд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
63 СЭТГЭГДЭЛТЭЙ
|