GIZ Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сантай Монголын ойн салбарт хамтран ажиллана

ikon.mn
2025 оны 5 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газар болон ХБНГУ-ын Засгийн газар хоорондын техникийн хамтын ажиллагааны хүрээнд, 1992 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. GIZ нь 2002 оноос эхлэн Монгол Улсын ойн салбарт хууль, менежмент, олон зорилтот ойн тооллогыг хэрэгжүүлэх зэрэг бодлогын чухал ажлуудыг хэрэгжүүлэн, дэмжлэг үзүүлж, ойн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн байгууллага билээ.

Европын холбоо, Германы засгийн газрын хамтарсан санхүүжилтээр НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хамтран хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн менежмент, эко системийн тогтвортой байдлыг хангах” (STREAM+) төслийн ойн бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагааны хүрээнд “Тэрбум мод сан”-тай хамтран ажиллахаар талууд харилцан Ойлголцол хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

зураг
 
зураг
 

Тэрбум мод сан нь олон талт санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгосноор Монгол орны ойн салбарт тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, улмаар уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх чиглэлд хүчин чармайлт гарган, олон улсын сангуудын жишигт нийцэх, хараат бус, нээлттэй, зөв засаглалын зарчмаар ажилладаг.

GIZ, Тэрбум мод сангийн энэхүү хамтын ажиллагааны зорилго нь Монгол Улсад ойг нөхөн сэргээх, тогтвортой менежментийн үр дүнтэй арга хэмжээг дэмжих, хариуцлагатай, эдийн засгийн хувьд тогтвортой ойн аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлэх, байгаль хамгааллын ач холбогдлын талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

зураг
 

Хамтын ажиллагааны гол чиглэлүүд:

  • Монгол Улсад тогтвортой ойн менежмент, ногоон хөгжлийг дэмжих ойн нөхөн сэргээлтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх
  • STREAM+ болон SPACES II төслүүдийн хамтын үйл ажиллагаанд хамтран ажиллах
  • Ойн салбарын техникийн чадавхыг нэмэгдүүлэх
  • Хариуцлагатай, тогтвортой ойн аж ахуйн нэгжүүдийг дэмжих
  • Ногоон технологи нэвтрүүлэх

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол орны ойг хамгаалж, нөхөн сэргээхэд чиглэсэн бодлогын болон практик түвшний үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ ирээдүйд байгаль орчны тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

зураг
 
зураг
 
зураг
 

GIZ and the Mongolian Billion Tree Fund to Cooperate in Mongolia’s Forestry Sector

Within the framework of technical cooperation between the Government of Mongolia and the Government of the Federal Republic of Germany, a Memorandum of Understanding has been signed with the Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ), which has been operating in Mongolia since 1992. Since 2002, GIZ has made significant contributions to Mongolia’s forestry sector, particularly in legal and management reforms and the implementation of the multi-purpose National Forest Inventory.

As part of the forestry component of the project “SUSTAINABLE ECOSYSTEM ANDAGRICULTURE MANAGEMENT FOR RURAL DEVELOPMENT IN MONGOLIA” (STREAM+), jointly implemented by Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) and the Food and Agriculture Organization (FAO) of the United Nations and co-founded by European Union and the Government of Germany, the parties have signed Memorandum of Understanding and agreed to cooperate with the Mongolian Billion Tree Fund. 

The Mongolian Billion Tree Fund is committed to establishing a sustainable finance mechanism for Mongolia’s forestry sector by creating diverse source of funding, thereby contributing to climate change mitigation and the implementation of sustainable forest management. The fund independently, transparently, and in accordance with the principles of good governance in line with international standards.

The main objective of the cooperation between GIZ and Mongolian Billion Tree Fund is to support effective forest restoration and sustainable forest management in Mongolia, promote the development of responsible and economically viable forest enterprises, and raise public awareness of the importance of forest conservation.

Key areas of collaboration:

  • Strengthening reforestation cooperation to promote sustainable forest management and   green development in Mongolia
  • Joint implementation of the STREAM+ and SPACES II project activities
  • Enhancing technical capacities in the forestry sector
  • Supporting responsible and sustainable forest enterprises
  • Introducing green technologies

This cooperation aims to support both policy and practical efforts toward forest protection and restoration in Mongolia, contributing to the long-term goals of environmental sustainability and ecological resilience.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.