"Мод тарих нэрээр далимдуулж, зүсээ хувиргасан газрын далд наймаа ил гарч эхэллээ"

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Суварга хайрхны урд хэсэгт хууль бусаар газар олгосон асуудлаар нутгийн иргэд нь өнөөдөр Үндэсний Мэдээллийн Төвд хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Сумын иргэдийн төлөөлөл "Зайран Э гэгч хүн Төв аймгийн Батсүмбэр суманд 100,000 мод тарина гээд ямар ч зөвшөөрөл байхгүйгээр 20-30 га талбайд дур мэдэн газар хагалсан байна. Бид газар дээр нь очсон. Яагаад дураараа газар хагалсан тухайг асуухад үл ойлголцол үүсэж, өөдөөс хариулаагүй, Газрын тухай хуулийг зөрчсөн ноцтой үйлдэл хийсэн.

Газрын тухай хуулийн холбогдох заалтаар газрыг өмчлөх, ашиглах, эзэмших зориулалтаар иргэн, аж ахуйн нэгжид олгодог. Ингэхдээ тухайн жилийн сумын хөгжлийн дундын болон урт хугацааны төлөвлөлтүүдэд холбогдох журмыг үндэслэн боловсруулан хэрэгжүүлдэг. Гэтэл манай сумын Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн дагуу иргэдтэйгээ сонсгол нэг ч хийгээгүй. Ард иргэдийг үл ойшоосон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Тэрбум мод" хөтөлбөр улс орон даяар хэрэгжиж байгаа нь үнэн ч үүгээр далимдуулж, зүсээ хувиргасан газрын далд наймаа ил гарч эхэллээ. Засаг даргатай чинь ярьсан гээд дурын нөхөр газар ухаж байгаа нь харамсалтай байна. Ийм зүйл дэлгэрэх нь байна. Эхнийх нь манай суманд нүүрлэлээ. Үүнийг таслан зогсоож, бусад аймаг сумдад анхааруулж энэ хурлыг хийж байгаа.

Үнэхээр мод тарих гэж байгаа бол тарьж болно, гол нь хууль дүрмийн дагуу хийх хэрэгтэй. Тиймээс дур мэдсэн энэ асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагад шалгуулна. Үүнийг зогсооно" гэв.

Төв аймгийн Батсүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(ИТХ)-ын төлөөлөгч Б.Лхагвасүрэн "Суварга хайрхны урд 20 га орчим талбайд ямар ч зөвшөөрөлгүйгээр хашаа хатгаад, газар хагалаад мод тарина гэж байна. Энэ нь нэгдүгээрт Газрын тухай хуулийг зөрчсөн. Хоёрдугаарт тухайн орон нутгийн иргэдийн мэдэх эрхийг ноцтой зөрчлөө. 

Ямарваа нэг үйл ажиллагаа явуулахад хуулиа баримталж, зохих ёсны зөвшөөрөл, гэрээ зэргийг баримт бичгээ болгодог. Гэтэл эдгээр хүн дур мэдэж үйл ажиллагаа явуулж байгаа нь хуулиас давсан эрх мэдэлтэй байна гэж үзэж байгаа. Үүнд хуулийн дагуу арга хэмжээ авч, иргэдэд эцсийн шийдээ мэдээлэх ёстой. Хууль бус үйл ажиллагаагаа таслан зогсоо. Хэрэв хууль дүрмийн дагуу олгогдсон бол иргэдэд мэдээллээ өг гэж байгаа юм" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
20
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.57.95.142] 2025/5/6
Ард иргэд сонор сэрэмжтэй сайн байна. Алга дарам газар ч өгч болохгүй эзэн нь байх ёстой.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.196] 2025/5/6
Хяналтын тогтолцоог сайжрулах хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Зочин [172.59.184.69] 2025/5/5
Hvvkiin sanaachilsn bvhen luiwar bdg shahmal tvlsh gj zuunii luiwar bas
0 | 2 Хариулах
Zoch [202.55.188.113] 2025/5/6
Hvrelsvh 1a shiiddeg asuudal bishe!!!..ter sanaachlagig anh oruulj urj bga ter huvalzudig haraa!!
0 | 0 Хариулах
Баагий [202.55.188.34] 2025/5/5
Эзэнгүй айл шиг л байх юмдаа
1 | 0 Хариулах
Зочин [139.5.217.211] 2025/5/5
Яг ингэж Тэрэлж зүгт их газар наймаалцсан
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.193] 2025/5/5
Мод тарина, буга үржүүлнэ гэж газар дээрэмдэн хэдэн хатсан мод тарьж газар дээрэмдсэн явдал их байна. Сумъяабазар сайн мэднэ
0 | 0 Хариулах
Зочин [103.242.47.94] 2025/5/5
Газар хагалж мод тарьдаг болцон юмуу
1 | 0 Хариулах
💩 [66.181.184.166] 2025/5/5
Hyatadduud tegdeg gesen,ter Govim elsen tsul chini bituu mod shirengen oi zuleg bolood Afric shig duuren arslan,zaan,tahi duureed yag manai hil deer ireed naashaagaa orj irj chadahgui gatssan bg gesen
0 | 1 Хариулах
Zochin [202.126.90.181] 2025/5/5
Yuch ugui tal gazar ochij tariach, uul ustai gazar hereggui shde
0 | 0 Хариулах
зочин [66.181.177.121] 2025/5/5
Сүртэй юм. Мод тарина гээл сайн үйлсийн аян хийж л байна. Ямар газрыг авсан биш
1 | 3 Хариулах
Зочин [202.9.46.216] 2025/5/5
Монголын тэмцэл ер нь марзан шүү. Мод тариулахгүй, уурхай ухуулахгүй, гахайн ферм бариулахгүй, тосны ургамал тариулахгүй, зам тавиулахгүй, морь уралдуулахгүй, наадам хийлгэхгүй гэх мэт.
4 | 2 Хариулах
нүгэлтэй зайран даа [192.42.116.179] 2025/5/5
Ураныг монголд оруулж ирсэн учрал тэнгэрийн зөнгөөр үхэх гэж байхад наагуур цаагуур гүйж байгаад амьд үлдээсэн юм гэдэг тэгсэн одоо учрал авч өгөө биз их нүгэл хийсэн зайран даа Эрдэнэсан ч билүү нэртэй юм.
0 | 3 Хариулах
Зочин [66.181.185.90] 2025/5/5
Оросууд Мардайг буцаан авч хүхрийн хүчлээр уусгах аргаар уран олборлох зөвөөшөрөл удахгүй ЗГ-аас авах гэж бна..Одоо яах уу?
2 | 4 Хариулах
Зочин [202.9.46.113] 2025/5/5
Хүний гараар тарьж ургуулсан моднууд байгалиасаа ургасан ойн модыг орлож чадахгүй, хүний гараар тарьж ургуулсан мод цөлжилтийг зогсоож эсвэл бууруулж чадахгүй.
1 | 1 Хариулах
Zochin [202.126.91.49] 2025/5/6
Hyataduud uvurmongoliin govi tsuluudiig oijuulaad bolood l bna shd mongoliin goviin elsnii nuudliig uvurmongold togtoon barihiin tuld ter... uchnuun barimtat kino ntr baina uz har sudal...
1 | 0 Хариулах
Зочин [202.131.225.53] 2025/5/5
сум орон нутгийнхан л сайн хамгаалах хэрэгтэй
3 | 0 Хариулах
Алтай [103.212.119.195] 2025/5/5
Харсаан тэр газрыг нь яг л мод тарих гээл хагалсан харагдсан гэхдээ юун болохгүй гэж? Хашаанд худганд хөрөнгө оруулж том л газар эзэмших нь илт харагдсан. Газрын алба яг ийм том газрыг албан газруудад л өгөөд байдаг юм билээ ш дэ. Хувь хүнд 0.7 олдвол л болоо бараг олддоггүй ш дэ
3 | 0 Хариулах
Иргэн [66.181.178.176] 2025/5/5
Би өөрийн хөрөнгөөр мод тарьж ургуулсан, одоо энэ газраа давуу эрхээр авна гэнэ
3 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.96] 2025/5/5
ЗАЙРАН ГУАЙ ОНГОДОО ДУУЛААД ЗАРГАЧ НАРЫГ СҮЙД ХИЙХ НЬ ДЭЭ!
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.113] 2025/5/5
Дэлхийн улс орнууд ойн модоо хайрлан хамгаалах нь нэг триллион мод тарьснаас хамаагүй дээр.
5 | 1 Хариулах