Уншиж байна ...

Шолой цэцэн хааных байх магадлалтай 12,000 орчим хүний нэртэй ургийн бичиг Японы Тэнри их сургуулийн музейд хадгалагдаж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 5 сарын 5
IKON.MN
Зураг зураг

Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан Тэнри их сургуулийн музей дэх угийн бичгийг үзэж танилцав.

Элчин сайд Б.Баярсайхан 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Нара мужийн Тэнри хотын Тэнри их сургуулийн Санкокан буюу судалгааны музейд зочлов. Санкокан музей энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр анх удаа Чингис хааны удмын ургийн бичиг байж болох дэлхийд хамгийн томд тооцогдох ургийн бичгийг олон нийтэд дэлгэн толилуулсан.

Ургийн бичиг нь 5.6 метрийн голчтой буюу гэрийн буйрын хэмжээний дугуй хэлбэртэй даавуун дээр 12,000 орчим хүний нэрийг нарны цацраг мэт цувуулан, уйгуржин монгол бичгээр цэвэр, сайхан бичигдсэн, сайн хадгалж хамгаалж ирсэн байдалтай байв. Тус ургийн бичиг дээрх нэг нэрийг нөгөө нэртэй цэгэн зураасаар цэвэрхэн холбож, удам угсааны холбоог ойлгогдохоор, гаргац сайтай бичжээ. Одоогийн байдлаар ургийн бичиг дээрх бичвэрээс үзэхэд Чингис хааны удмын Шолой цэцэн хааны ургийн бичиг байх магадлалтай байна.

Элчин сайд Б.Баярсайхан Тэнри Их сургуулийн харьяа Санкокан музейн удирдлагад Монгол Улсын түүх, соёлын чухал баримтыг өнөөг хүртэл найдвартай хадгалан хамгаалж буйд талархал илэрхийлээд Монгол, Японы судлаачид хамтран ургийн бичгийг нарийвчлан судалж, бүтээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг гаргах нь судалгаа талаасаа ч түүх талаасаа ч чухал ач холбогдолтой болохыг онцлов.

Тэрбээр Монгол Улсын түүх, соёлын үнэ цэнтэй бүтээлүүд Улаанбаатар хотын Чингис хаан үндэсний музейд тавигддаг талаар дурдаж, ургийн бичгийн эх хувийг эсвэл хуулбарлан авах хүсэлтэй буйгаа илэрхийлэв. “Осака Кансай-2025” дэлхийн үзэсгэлэнгийн хүрээнд хамтран ажиллах боломжтойг мөн танилцуулав.

Ургийн бичгийг энэ жил олон нийтэд дэлгэн үзүүлэх болсон нь Тэнри их сургууль байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан 98 дахь удаагийн үзэсгэлэнг “Кизүна буюу Хүмүүний холбоо” гэдэг сэдвээр зохион байгуулах болсонтой холбоотой. Монголын ургийн бичиг нь удам угсааны 12,000 гаруй эцэг, хүүгийн гүн холбоог нарийн цэгэн зураасаар нэг бүрчлэн холбож, тасралтгүй үргэлжлэх “Хүмүүний холбоо”-г илэрхийлэх үзэсгэлэнгийн сэдэвтэй хамгийн их нийцсэн бүтээл гэж үзэн тус бүтээлийг сонгон толилуулж буй аж.

Санкокан музейн орлогч дарга Ё.Тацүми “Ургийн бичиг нь нэгдүгээрт том хэмжээтэй, хоёрдугаарт маш олон хүний нэрийг багтаасан, гуравдугаарт гурван газар бага зэрэг урагдсаныг эс тооцвол цэвэр, сайхан хадгалагдаж ирснийг онцлоод хэзээ, ямар шугамаар тус музейд хадгалагдах болсон талаар тодорхой мэдээлэл бүртгэгдээгүй боловч дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө байх магадлалтай. Ургийн бичигтэй ижил хэмжээний хоёр бүтээл Монголд байгаа гэж сонссон. Бид анхан шатны судалгааны түвшинд мэдээлэл гаргасан, цаашид тус ургийн бичгийг нарийвчлан судлах шаардлагатай” гэв.

Уйгуржин монгол бичгээр бичигдсэн энэхүү ургийн бичгийг Монгол-Японы хамтарсан судалгааны баг байгуулан судлах асуудлыг Монгол Улсын холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр тохиров.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрiэн [122.201.31.27] 2025/5/6
Би бараг л Чингис хааны алтан ургийн хүн байхаа !
1 | 1 Хариулах
Зочин [202.126.90.63] 2025/5/5
ЧИНГИСИЙН УДМЫН АЛТАН УРГЫН НОЁД АЛТАН УРАГ ГЭДГЭЭ БАТЛАХЫН ТУЛД УРГЫН БИЧИГ ХӨТӨЛДӨГ БАЙСАН. ЖИРИЙН МАЛЧИН АРД ХЭЗЭЭ Ч УРГЫН БИЧИГ ХӨТӨЛЖ БАЙГААГҮЙ БИЧИГ ҮСЭГЧГҮЙ МАЛЧИН ЯМАР ҮХСЭНЭЭ ХӨТЛӨХӨВДЭЭ
1 | 2 Хариулах
Зочин [68.54.118.66] 2025/5/6
ориг нь монголд байгааш дээ
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.168] 2025/5/5
Хуулбарыг нь хэд дахин хийгээд нэгийг нь ингэж дэлгэж тавиад нөгөөг нь гэрийн унинд дүүжилсэн хэлбэрээр музэидээ тавивал зүгээр. Тэгж тавих нь ягаад уг ургийн бичгийг ийм хэлбэрээр буюу нарны цацраг хэлбэрээр хийсний хариу гарч ирнэ. Үеэр нь хөөгөөд харахад амар байна.
2 | 0 Хариулах
Зочин [59.153.115.168] 2025/5/5
Чинггис хааны удмынх гэдгийг батлах бичээс биш. Батмөнх даян хаанаас эхэлж тоолсон бичиг.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.149] 2025/5/7
магадгүй...Чингэс өөлд хүн байсан байх...тэгээд маш нууц байх...Уг урагийн бичигүүд өөлдийн хаант улсаас улбаатай байх..Уйгаржин монгол бичигийг өөлдийн эзэнт гүрэн үүсгэн хөгжүүлэж ирсэн...
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.168] 2025/5/5
5.6 м-ийн голч гэж юу гэсэн үг вэ ? Диаметр уу ? Радиус уу ?
0 | 0 Хариулах
Зочин [103.11.195.34] 2025/5/5
Фото зургаас үзэхэд Диаметр бололтой
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.168] 2025/5/5
Танайхаас бусад хуудас энэ бичгийн тухай нилээд хэд хоногийн өмнө мэдээлсэн. танайх болохоор нэг албан хаагчийн сурталчилгаа болгож оруулж байхад бусад хуудас үзэсгэлэн гарч нэг монгол ургийн бичиг байгаа тухай мэдээлсэн. Энэ бичиг байдгийг мэддэггүй биш мэддэг байсан. гэхдээ Японд байдаг гэж сонсч байгаагүй. Түүнээс судлаачид бол Шолой Сэцэн хааны том ургийн бичиг байдаг гэж ярьдаг байсан тул Монголд л байдаг гэж боддог байсан.
2 | 0 Хариулах
Зочин [59.153.115.168] 2025/5/5
Япончууд хадгалдгаараа хадгал, Харин техник өндөр хөгжсөн газар тул бичээс бүр харагдах сайн чанарын зургийг нь бидэнд өгвөл зүгээр байна. Бидэнд гэдэг нь судлаачдыг хэлээгүй жирийн монгол хүмүүсийг ... Бид зарим нэр ус тулгаж харах шаардлагатай байна.
3 | 0 Хариулах
Зочин [59.153.115.168] 2025/5/5
Магадлалтай биш. Шолой сэцэн хааных гэдэг. Тодорхой !
0 | 1 Хариулах
Зочин [66.181.179.14] 2025/5/5
Ертөнцийн эзэн ертөнцийг бүтээсэн юм бол яагаад гэрэл асч унтрахгүй байгаа юм бэ?
0 | 2 Хариулах
Зочин [66.181.182.56] 2025/5/5
Жинхэнэ алтан ургийнхан, Чингисийн голомтынхоны бичиг тул тийш аваачиж нуугаагүй бол өдийд бас л устгуулчих байсан биз. Хан Хэнтийнхэний өвөг дээдэс байгаа даа
3 | 0 Хариулах
Мөнх [66.181.183.128] 2025/5/5
өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэдэг үг байдаг. Түүхийн баримтыг маань олж аваад өдий хүртэл ингэж хадгалсанд нь Японы Тэнри их сургуулийнханд баярлах хэрэгтэй. Түүнээс биш буцааж авна энэ тэр гэх цаг биш. Японууд харамсахгүй буцаагаад л өгнө. Одоо харин нь хамтарсан судалгаагаа л эхлүүлэх хэрэгтэй. Бид буцааж авлаа гээд олигтой хадгалж чадахгүй. Дэлгээд уншууд судлах зай газар ч байхгүй.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.182.143] 2025/5/5
япончууд олж авч хадгалсан нь яамай. Хятад, Монголд байсан бол хэлмэгдүүлэлт, соёлын хувьсгал нтр-ийн үед үгүй хийх байлаа. Тайванд бас сайн судалж Монголын дурсгалуудыг хаймаар байна.
11 | 0 Хариулах
Зочин [139.5.219.147] 2025/5/5
Яааяа энэ чинь л хамгийн үнэ цэнэтэй юм байна даа. Япончуул манжго улсыг түр байгуулах зуур өвөрмонголоос авчихсан байх
3 | 1 Хариулах
Зочин [59.153.115.168] 2025/5/5
Өвөр Монголынх биш Ар Монголынх ! Сэцэн Хаан аймгийнх.
2 | 1 Хариулах
Зочин [202.131.227.213] 2025/5/5
Монголын бүх түүхийн сурвалж, өв, үнэт эдлэл, дурсгалт зүйлс гадагшаа гараад явчихсан байх юм.Эзэнгүй л улс бх юм. Ялангуяа 90-д онд зах замбараагүй гарсан юм шигээ.
5 | 1 Хариулах
[66.181.188.151] 2025/5/5
баахан бурхан зарсан гээгүй юу. аваад тэндээ атик шоп нээсэн. уг нь музей нээх байж
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.149] 2025/5/7
Ардын нам засагийн харгис он жилүүдэд бүх баримт бичиг соёлыг бүрэн устагасаны гай энэ шүү дээ..Харин олоо ардчилалын буянд дахин сэргэж байгаа шүү...харгис коммунист тэнэгүүд ээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.21] 2025/5/5
Ямар новш нь зарсан бол. Олж авах хэрэгтэй
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.118] 2025/5/5
Чулуун сда гаргаа биз тэр л Монголын түүхийг зарж байгаа
3 | 0 Хариулах
Зочин [122.201.31.243] 2025/5/5
Эхлээд Эрмитажид дээрэмдүүлсэн Ноён уулын олдвороо нэхээтэх..
3 | 0 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/5/5
Муусайн самурайнуудаас энийгээ нэхэж авах хэрэгтэй, тэгээд хятад ах нартаа зарж тэр мөнгөөрөө гадаадад хауз ав. Оюук, Номин 2 бол ингэж чадна.
1 | 8 Хариулах
Зочин [122.201.31.243] 2025/5/5
Эхлээд Ноён уулын олдвороо Оросуудаас буцааж нэхээтэх чи .. дараа нь олон юм солиор
4 | 0 Хариулах
[66.181.188.151] 2025/5/5
одоо байгаагаа эвдэж хаяад байх юмаа.
0 | 0 Хариулах
69 [66.181.161.249] 2025/5/5
соёлын яам одоо ажилаа хийж эх орондоо авчирах талаар хөөцөлдсөн дээр байлгүй дээ.
7 | 2 Хариулах