Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн начин цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өнөөдөр боллоо.
Уг барилдаанд Увс аймгийн Өмнөговь сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Намир трейд” ХХК, “Увс нуур” дэвжээний бөх, аймгийн начин Болоогийн Алтангэрэл түрүүлж, Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх, аймгийн начин Дашийн Төрбаяр үзүүрлэжээ.
Их шөвөгт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн өсөх начин Ё.Гантулга, Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Алдар” спорт хороо, Ховд дэвжээний бөх, аймгийн начин М.Баяржавхлан нар шалгарлаа.
Монгол бөхийн өргөөнд маргааш 12:00 цагт Тарвалин хийдийн нэрэмжит, Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан болно. Барилдаанд оролцох бөхчүүд энд дарж бүртгүүлэх боломжтой.
Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!