Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Болорчулуун: Хаврын тариалалтын үрийн буудайны үнийг 30%, ногооны үрийг 80%-аар хөнгөлөх шийдвэр гарлаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

"Хаврын тариалалтын үрийн буудайны үнийг 30%, ногооны үрийг 80%-аар хөнгөлөх шийдвэр гарлаа. Гурван жилийн өмнө манай улс хүнсний ногоогоо тариалаад дотоодын хэрэгцээгээ 40 гаруй хувиар хангаж байсан бол өнгөрсөн онд 73%-аар хангасан тооцоо гарсан.

Цаашид хоёр жилийн хугацаанд хүнсний ногооны хэрэгцээг дотоодоосоо 100% хангадаг болно" хэмээн ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун мэдээллээ.

Түүнчлэн нийт үхэр сүргийг ээмэгжүүлэхээр болжээ. 2018 онд удмын сангийн тухай хууль батлагдахад ээмэгжүүлэх, бүртгэлжүүлэх, цахимжуулах заалт тусгагдсан ч цар тахлын нөхцөлөөс шалтгаалаад хэрэгжээгүй байна.

"Энэ хавар гэхэд 5.5 сая үхрээ ээмэгжүүлнэ. Ингэснээр аль аймаг, сумаас ирсэн малын мах нь тодорхой болно. Ээмэгжүүлэх ажлыг үхрийг вакцинжуулах үеэр зэрэг хийнэ" хэмээн тэрбээр хэллээ.