ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Майкрософт компани ChatGPT-ээр хүчирхэгжсэн Bing хайлтын системээ танилцуулав

Р.Түвшин, iKon.mn
2023 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Майкрософт компани олон жил зах зээлийн өрсөлдөөнд ялагдаж яваа Bing хайлтын системээ хүмүүний хэлд суурилсан хиймэл оюуны технологиор хүчирхэгжүүлэн гаргаж буйгаа зарлажээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Сатя Наделла энэ өөрчлөлтөө онлайн хайлтын шинэ эриний эхлэл гэж тодорхойлсон юм.

“Энэ бол хайлтын технологийн хувьд шинэ өдөр…Өнөөдрөөс өрсөлдөөн эхэлж байна. Энэ технологи программ хангамжийн бүх салбар чиглэлийг хувьсган өөрчлөх болно” гэж тэр нээлтийн арга хэмжээний үеэр хэлжээ.

Товчхондоо Майкрософт энэхүү шинэчлэлтээрээ сүүлийн 20 жил зах зээлд ноёлсон Google компанийг шинэ өрсөлдөөнд дуудаж байна.

Тус компани 2015 онд байгуулагдсан OpenAI компанийн ChatGPT төсөлд 2019 онд нэг тэрбумын хөрөнгө оруулж байсан бол саяхан дахин хэдэн тэрбумын хөрөнгө нэмж оруулахаар болсон юм.

ChatGPT бол хүний хэл ярианд суурилсан хиймэл оюунтай чатбот бөгөөд хүмүүсийн асуусан асуултад хамгийн үнэн зөв хариулт өгөх чадвартай систем. Сүүлийн үед уг системийг сонирхож хэрэглэдэг хүмүүсийн тоо 100 сая даваад байна.

ChatGPT системийг ашигласнаар Bing нь хайлтын үр дүнг уламжлалт вэб холбоос хэлбэрээр биш, илүү амьд, тодорхой, ухаалаг хэлбэрээр харуулдаг болох юм.

Тухайлбал хайлтын үр дүнг харуулахдаа ойролцоо агуулгатай вэб сайтуудын холбоосыг жагсаахаа больж, харин тэдгээрийг нэгтгэн дүгнээд эцсийн ганц хариултыг өгдөг болно гэсэн үг.

“Бид хиймэл оюуны (AI) загварыг хайлтын системийн цөм хэсэгтээ ашигласнаар хорин жилийн хугацаанд гараагүй том үсрэлт хийж байна” гэж Майкрософтын дэд захирлуудын нэг Юсуф Мехди хэлжээ.

Хайлтын үр дүнг илүү нарийн болгохын тулд шинэ систем нь хэрэглэгчтэй харилцан ярилцдаг (interactive) болж байгаа юм.

Тухайлбал ямар нэг сэдвээр мэдээлэл хайхад хүсэлтийг нь илүү дэлгэрэнгүй ойлгохын тулд хайлтын систем талаас нэмэлт тодруулга асуултыг хэрэглэгчид буцааж тавина гэсэн үг.

Одоогоор Google компани дэлхийн хайлтын зах зээлийн 84 хувийг дангаар эзэмшдэг. Энэ бизнесээс тус компани нийт орлогынхоо гуравны хоёроос илүү хувийг олдог юм.

Харин Майкрософтын Bing системийн зах зээлд эзлэх хэмжээ 9 хувь орчимд байдаг.

“Өрсөлдөөн инновацыг тэжээж тэтгэдэг. Бидний хийсэн зүйл үүнийг батлан харуулж байна” гэж Bing системийг сүүлийн 15 жил хариуцаж ажилласан Майкрософтын дэд захирал Жорди Рибас хэлж байна.

Өрсөлдөгчийнхөө хийх алхмыг урьдчилж тооцоолсон Google компани Даваа гарагт мөн хиймэл оюуны Bard системээр хайлтын бүтээгдэхүүнээ сайжруулах гэж буйг зарласан юм.

Өчигдөр бас Хятадын хайлтын зах зээлийн тэргүүлэгч Baidu компани “Ernie Bot” нэртэй хиймэл оюунд суурилсан чатботыг системдээ нэвтрүүлэхээр төлөвлөж буйг зарласан байна.

Нэг үгээр хэлбэл хайлтын системүүдийн хооронд “шинэ дайн” эхэлжээ.

“Ойрын үед хөрөнгө оруулалтын дараагийн татах хүч болох нь тодорхой болсон технологийн аварга компаниудын өрсөлдөөний шинэ талбарт эхний сумыг Майкрософт тавилаа гэж үзэж байна” гэж “Wedbrush Securities” компанийн шинжээч Дэн Айвес ярьсан байна.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.16.193] 2023/2/21
Chatgpt yostoi aimr ym bnalee
1 | 0 Хариулах
Maveric [202.179.2.214] 2023/2/15
...//Really dude
0 | 0 Хариулах
user [202.21.122.2] 2023/2/10
m.me/104364195904357 Энэ чатруу бичээрй
0 | 0 Хариулах
Ard [202.126.89.20] 2023/2/8
nuursnii hulgaichid hen be geed l asuuchihw boloh ym bn
3 | 0 Хариулах
Зочин [202.5.202.3] 2023/2/8
za heduulee hulgaigaa yrih uu. tetgemjee guilgaa yrih uu
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.55] 2023/2/19
Anand gishuun maani tsagaan saraas omno mongo taraana gesen taraana baihaa.
0 | 0 Хариулах
МАН ӨВГӨН [192.82.90.50] 2023/2/8
Ард түмэн минь ээ ногдол ашиг нэхэлгүй түр азнаад оронд нь улс оронд хэрэгтэй үйлдвэрүүд бариулмаар байна.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.166.126] 2023/2/8
Сүүлийн жилүүдэд уг системийг сонирхож хэрэглэдэг хүмүүсийн тоо 100 сая даваад байна. gene shuu. naadah chine 12 sard l garsan, 3 sar ch boloogui system bhad suuliin jiluuded ntr 😂😂
1 | 8 Хариулах
Зочин [202.126.88.118] 2023/2/8
Suuliin ued gej bn malaa 100M usertei bolson ni unen shuu
5 | 0 Хариулах
Улнаас Доош 3 Метр [49.0.136.6] 2023/2/8
Хүмүүс саяхан л мэдсэн болохоос өмнө нь байсан шүү малаа
1 | 0 Хариулах
Зочин [183.221.27.117] 2023/2/8
Өмнө нь байгаагүй ээ, 2 сар гаран болж байгаа нь үнэн, гэхдээ 100сая гэдэг нь бол үнэн. өөрөө буруу ойлгосон байна
0 | 1 Хариулах
Зочин [202.126.92.178] 2023/2/8
Өмнө нь байдаг л байсан. gpt-1,2,3 гээд одоо 4 дэх хувилбар нь гарах гэж байна. Chatgpt нь өөрөө gpt-3 дээр суурилж гараад хүмүүсийн анхааралд орсон байдаг юм.
2 | 0
Tuvshin DEV [66.181.191.76] 2023/2/8
Өмнө оны 10 сард гарсан байгаа шүү
1 | 0 Хариулах