Янгир ямаа, халиун бугад зориулж дөрвөн цэгт нэг тонн өвс, 200 кг хужир байршуулсныг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
Тодруулбал, Хан хөхийн нурууны байгалийн цогцолборт газрын зэргэлдээ сум болох Завхан аймгийн Сонгино сумын удирдлагууд Сонгино хайрхан ууланд өвөлжиж байгаа Янгир ямаа, Халиун бугад зориулж дөрвөн цэгт биотехникийн арга хэмжээг нэг тонн өвс, 200 кг хужир тавьж байршуулсан байна.
Тус арга хэмжээ авахад ЗДТГ-ын албан хаагчид багийн Засаг дарга, нутгийн иргэд оролцжээ.
Хан хөхийн нурууны амьтад газар нутгаа тэлж, өсөн үржиж байгаа нь энэ удаагийн биотехникийн арга хэмжээнээс ажиглагдсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!