Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Зеленскийг алахгүй” гэж Путин амлаж байсныг Израилын экс ерөнхий сайд дурсжээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Беннет, Путин нар

Израил улсын ерөнхий сайд асан Нафтали Беннетийн хэвлэлд өгсөн урт ярилцлага өчигдөр түүний YouTube сувагт нийтлэгджээ.

Тэрбээр Украины дайны эхэн үед Москвад айлчилж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж байсан юм.

Уулзалтын үеэр Беннет “Зеленскийн амь насанд халдах төлөвлөгөө” бий эсэхийг Путинээс шууд тулган асууж байсныг ярилцлагадаа дурссан байна.

“Би Зеленскийг алахгүй” гэж Путин түүнд хариулж байжээ. “Зеленскийг алахгүй гэсэн амлалт өгч байна гэж ойлгож болох уу” гэж Беннетийг дахин лавлахад Путин “Тиймээ. Зеленскийг алах төлөвлөгөө байхгүй” гэж хариулж байсан гэнэ.

Беннет сүүлд Украинд айлчлахдаа энэ амлалтыг тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленскийд дуулгаж байжээ.

Нафтали Беннет тухайн үед Орос-Украины хооронд гал зогсоож, энхийн гэрээ байгуулахад зуучлахаар идэвхтэй ажиллаж байсан юм.

Үүний үр дүнд Украиныг зэр зэвсгээс ангижруулах зорилгоосоо Путин буцаж, Украиныг НАТО-д элсүүлэх санаагаа Зеленский татаж байсныг тэр дурссан байна.

 

Эх сурвалж: Business Insider