Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Сүү" ХК малчин эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр МЭХ-той санамж бичиг байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 2 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

“Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны санаачилгаар "Малчин эмэгтэйчүүд-Манлайлал" өдөрлөг Төрийн ордонд зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнөөр 21 аймгийн 330 сумаас хүрэлцэн ирсэн 1,000 малчин эмэгтэй хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, нийгмийн тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар хэлэлцсэн юм.

зураг
 
зураг
 

Энэ үеэр “Сүү” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Болод, “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичигт,

  • “Сүү” ХК нь 2023 оны турш борлуулагдах “Милк” сүүнийхээ орлого тутмаас 8 төгрөгийг малчин эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах,
  • Малчин эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих зорилгоор мал аж ахуйн чиглэлээр суралцах хэд хэдэн оюутанд сургалтын тэтгэлэг олгох,
  • “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны малчин эмэгтэйчүүд рүү чиглэсэн зорилтот хөтөлбөрүүдийг дэмжиж, 15 сая төгрөгийн хандив тусламж олгохоор тусгажээ.
зураг
 
зураг
 

Мөн зөвлөгөөний үеэр “Сүү” ХК-ийн Маркетинг, борлуулалт хариуцсан дэд захирал Г.Пэлжидмаа “Монголын сүү, сүүн бүтээгдэхүүний хөгжил ба хамтын үнэ цэн” сэдвээр илтгэл танилцуулав.

зураг
 

Нийт малчдын 41,7 хувийг бүрдүүлж буй малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, жендерийн тэгш бус байдал нь Монголын нийгмийн томоохон асуудалд тооцогддог. Тиймдээ ч “Сүү” ХК нь 2020 оноос жендерийн тэгш боломжийг хангахаар “Жендерийн хороо”-г байгуулан ажиллуулж эхэлсэн.

Энэхүү төслийн гол зорилго нь сүү бэлтгэн нийлүүлэгч эмэгтэй фермерүүдийн хөдөлмөрийн нөхцөлийг дэмжихэд чиглэж буй. Тодруулбал, хоршоо байгуулан үйл ажиллагааг нь зах зээлийн зарчмаар хөгжүүлэх байдлаар эмэгтэй фермерүүдийг орлогын баталгаат эх үүсвэртэй болгох ажил юм.

Нийгмийн өндөр ач холбогдолтой энэ ажлыг Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас үнэлж “GENDER and ECONOMIC INCLUSION” шагналыг “Сүү” ХК-ийн хамт олонд олгосон билээ.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.