Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг оны өмнө Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.
Төрөөс энэ салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбарын өмнө тулгамдсан асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан шийдвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор гарсныг төсөл санаачлагчид онцолж буй.
Мөн аялал жуулчлалын байгууллагын тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага гэж ангилан экспортын үйлдвэрлэлд тооцох, татварын бодлогоор дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Түүнчлэн тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотойгоор тусгай зориулалтын зарим төрлийн ан агнах, барих тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар нээлттэй олгох зохицуулалтыг шинэчилсэн найруулгын төсөлд оруулсан байна.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран уг хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|