ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Мөнхбаяр нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 10-нд болно

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаяр нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр 09:00 цагт товлоод байсан.

Гэвч яллагдагч Т.Мөнхбаяр нь эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр оролцоно гэх хүсэлтийг эмнэлгийн магадалгааны хамт, мөн яллагдагч П.Энхтүвшингийн өмгөөлөгч Г.Должинсүрэнгээс эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх хүсэлтийг эмнэлгийн магадалгааны хамт тус тус ирүүлжээ.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд эдгээр хэргийн оролцогчийг оролцуулах шаардлагын үүднээс шүүх хуралдааныг 2023 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 15:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, яллагдагч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хэргийн талаар сануулахад, Т.Мөнхбаярыг “Салхитын Мөнгөний ордод баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж баяжмал гаргах ажил"-ын тендер сонгон шалгаруулалтад шалгарсан нэр бүхий компанитай гэрээ байгуулсны хариуд 1 тэрбум 217 сая төгрөг, мөн тендерийн сонгон шалгаруулалт зохион байгуулахгүйгээр нэр бүхий ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 1 тэрбум 455 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт яллагдагчаар татсан юм.

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн

  • 22.4 дүгээр зүйлийн 2 /нийтийн албан тушаалтан хахууль авах/,
  • 22.5 дугаар зүйлийн 1 /хахууль өгөх/ ,
  • 18.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт /мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Европыг шүтэгч [5.189.223.208] 2023/2/4
Женкогийн баатар бас өвдчисөн үү?
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.21] 2023/2/3
Женкогийн үед гэнэт тодорч мандаж Монгол улсын хөдөлмөрийн баатар хүртэл болж явсан тавиул нь. Одоо тэгээд сайн хулгай хийсэн гэж хөдөлмөрийн баатар өгөөгүй бол ямар ч гавьяагүй, байдаг л нэг барвигар хулгайч гэдэг нь улам бүр тодорхой болж байна дөө.
1 | 0 Хариулах
Зочин [64.119.18.137] 2023/2/3
т.мөнхбаярын асуудал дөнгөж эхэлж байна. Салхитын мөнгөний ордын үнэлгээг нь мэдсээр байж худал мэдээлэл хийж хуурамчаар өндөр үр ашигтай мэт зарлаж засгын газар болон бусад байгуулагуудыг хуурсан. Ахмадын зээлийг тус уурхай төлж барагдуулж чадахгүй.Ахмадын зээлийг ЭТТ төлсөн. Баяжуулах үйлдвэр байсаар байхад дахиж баяжуулах үйлдвэр барисан ямар ч хэрэггүй нэмж барисан үхмэл хөрөнгө. Тус баяжуулах үйлдвэрийг нэмж барихдаа Хөгжлийн банкнаас зээл авсан. Энэ зээлийг бас төлж чадахгүй гэх мэт улсад асар их хэмжээний хохирол учруулсан удахгүй бүх зүйл нь ил болно
0 | 0 Хариулах
Зочин [64.119.18.137] 2023/2/3
т.мөнхбаярын асуудал дөнгөж эхэлж байна. Салхитын мөнгөний ордын үнэлгээг мэдсээр байж худал мэдээлэл хийж хуурамчаар өндөр үр ашигтай мэт зарлаж засгын газар болон бусад байгуулагуудыг хуурсан. Ахмадын зээлийг тус уурхай төлж барагдуулж чадахгүй.Ахмадын зээлийг ЭТТ төлсөн. Баяжуулах үйлдвэр байсаар байхад дахиж баяжуулах үйлдвэр барисан ямар ч хэрэггүй нэмж барисан үхмэл хөрөнгө. Тус баяжуулах үйлдвэрийг нэмж байхдаа Хөгжлийн банкнаас зээл авсан. Энэ зээлийг бас төлж чадахгүй гэх мэт улсад асар их хэмжээний хохирол учруулсан удахгүй бүх зүйл нь ил болно
0 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2023/2/3
Bugdene deer ni hereg uuseg.
0 | 0 Хариулах