Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

М.Баяраа: 6,150 тонн нөөцийн мах бэлтгээд байна. Махыг зах зээлийн үнээс хямд борлуулахаар судалж байгаа

Т.Саран, iKon.mn
2023 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
ulaanbaatar.mn

Гуравдугаар сард нөөцийн махыг борлуулж эхлэхтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

Нөөцийн мах бүрдүүлэлтийг 2023 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцан ажиллажээ. Харин нөөцийн махны худалдаа, борлуулалтыг энэ онд нийслэл хариуцаж байна. Иймд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнөөдөр “Мах экспорт” ХХК-ийн бэлтгэл ажилтай танилцжээ. 

2023 онд борлуулах нөөцийн махны бэлтгэлийн хүрээнд нийт 12 аж ахуйн нэгж 6,150 тонн мах нөөцөлсөн байна. Харин 2024 онд 10,000 тонныг бэлтгэхээр төлөвлөж байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа хэлэв.

зураг
 
ulaanbaatar.mn

Түүнчлэн тэрбээр “Нөөцийн махыг зах зээлийн үнээс хямд борлуулахаар судалж байгаа. Борлуулалтын цэгийг сонгон шалгаруулж, найман нэрийн дэлгүүр болон томоохон сүлжээ дэлгүүрүүдээр нөөцийн махыг худалдаална. Шаардлагатай бол дүүргүүдэд нөөцийн мах борлуулах зориулалтын цэгийг нээн ажиллуулах юм.

Аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах, хянах үүднээс яам, нийслэлээс хамтран Ажлын хэсэг байгуулсан” хэмээв.

Арванхоёрдугаар сарын сүүлч гэхэд нөөцийн махыг бэлдэж дууссан

зураг
 
ulaanbaatar.mn

Нөөцийн мах бэлтгэж буй аж ахуйн нэгжүүдийн нэг болох “Мах экспорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Гэрэлхүү “Наймдугаар сарын сүүлч буюу малыг тарга тэвээрэгтэй байх үеэс нөөцийн махыг бэлтгэж эхэлдэг.

Манай компанийн хувьд арванхоёрдугаар сарын сүүлч гэхэд нөөцийн махыг бэлдэж дууссан. Нөөцийн махаар хонь, ямаа, үхрийн мах бэлтгэдэг бөгөөд гэрээний дагуу 552 тонн махыг нөөцлөөд байна. Нядалгаа, үзлэг, хөлдөөлт, савлагаа зэрэг бүх үйл явцад технологийн шаардлагыг ханган ажиллаж байгаа” гэсэн юм. Тус компани нь ОХУ, БНХАУ, Казахстан улс руу мах экспортолдог аж.

 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс