Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль(АШУҮИС)-ийн Төв Эмнэлгийн Нярайн скрининг оношилгооны төвийн нээлт өчигдөр болжээ.
Тус оношилгооны төв нь төрсөн нярай бүрийг шинжилгээнд 100 хувь бүрэн хамруулах хүчин чадалтай ба 5-7 төрлийн эмгэгийг илрүүлэх зорилт тавин ажиллана гэдгийг АШУҮИС-аас мэдээлэв.
Мөн олон улсын жишгийн дагуу нярайн скрининг шинжилгээнд төрсөн нярай бүрийг 100 хувь хамруулсан тохиолдолд жил тутамд 350-400 орчим хүүхдийг хөгжлийн бэрхшээлээс сэргийлж, тэдний гэр бүлд чанартай амьдралыг бий болгох, монгол хүний удмын санг цэвэр авч үлдэх боломж бүрдэнэ гэлээ.
Уг арга хэмжээнд АШУҮИС-ийн захирал, Анагаах Ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нар болон албаны бусад хүн оролцжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|