ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрчим хүчний салбарын туршлагатай ажилчид цалингаа голоод харийн оронд боолын хөдөлмөр эрхлэхээр явж байна"

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 1 сарын 31
iKon.MN
зураг
 
Зургийг livetv хуудсаас ашиглав

Эрчим хүчний салбарын ажилтнуудад тулгамдаж буй асуудал болон Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагуудын хариуцлагагүй үйлдлүүдийн талаар Дулаан цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн ҮЭ-ийн холбооноос өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Тус холбооны дарга н.Адьяасүрэн “Манай холбоо холбогдох хуулийн заалтыг үндэслээд ДЦС IV, ДЦС II, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, Хасу Мегаватт ХХК, Дорнод бүсийн эрчим хүчний хороо нийлж Дулаан цахилгаан үйлдвэрлэгч түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбоог байгуулсан.

Албан ёсоор 2022 оны арваннэгдүгээр сараас үйл ажиллагаа явуулж байна.

Манай эрчим хүчний салбарын ажилчдын цалин хөлс тарифын хэлэлцээрээр тогтоогддог. Уг хэлэлцээр 2019 оноос хүрсэн түвшнээс буурснаас болж, энэ салбар өнөөдөр ажиллах хүчингүй, мэргэжлийн боловсон хүчний хомсдолтой байдалд хүрэхэд голлон нөлөөлсөн.

Дулаан цахилгаан үйлдвэрлэгч түгээгчдийн ҮЭ-ийн холбоо байгуулагдсан шалтгааны хувьд:

  1. Эрчим хүч тэр дундаа хүнд үйлдвэрийн салбарт мэргэжилтэй боловсон хүчнийг ажиллуулахад 2-5 жилийг зарцуулдаг. Туршлагатай, мэргэжилтэй ажилчид маань цалин хөлсөө голоод, харийн оронд боолын хөдөлмөр эрхлэхээр эрчим хүчний салбарыг орхин явж байна. 2022 онд Дулааны IV цахилгаан станцаас 212 хүн цалин хөлсний үнэлэмж буурсантай холбоотойгоор ажлаасаа гарсан. 
  2. Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо аль аль салбарынхаа ажиллагчдын асуудлыг орхигдуулж байгаа нь манай холбоо байгуулагдах өөр нэгэн шалтгаан болсон.
  3. Монголын уул уурхай үйлдвэрчний эвлэлийн холбоо өөрийн дүрмийг маш ноцтойгоор зөрчдөг. Алдаагаа залруулах шаардлагыг удаа дараалан тавьсан ч залруулаагүй. Монголын уул уурхай үйлдвэрчний эвлэлийн холбооны санхүү ажилчдын мөнгөнөөс бүрдэж байхад зарцуулалт нь ил тод байх ёстой. Асуудал дотооддоо шийдэгдээгүй тул бид Эрүүгийн цагдаагийн газар хандсан. Энэ Асуудал нь санхүүгийн шинжээчээр нотлогдоод өнөөдөр АТГ-т эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байна.

"Эрчим хүчний сайдад эрчим хүчний салбарын ажилчдыг харж үзэхийг хүссэн шаардлагыг хүргүүлж байна"

Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн ҮЭ-ийн хороон дарга н.Гүнсмаа “Эрчим хүчний салбарын ажилчдын цалинг 10 хувь нэмж байгааг салбарын ажилчид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь энэ 10 хувь амьдралд нийцэхгүй. Иймээс Эрчим хүчний сайдад эрчим хүчний салбарын ажилчдыг харж үзэхийг хүссэн шаардлагыг хүргүүлж байна” гэлээ.  

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
50 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zochin [220.158.191.0] 2023/2/2
booliin hudulmur gene shu😂😂😂 booliin hudulmur mun bishiig avch bga tsalin hulsuur ni yalgah bh daa. Tsalin undur, amidrald hureltseetei, taatai saihan bhd yamar ajil hiih ni yamar hamaa bh ve dee. Ajil l bol ajil. Mongold jinhene bool bolj bga bh daa
0 | 0 Хариулах
Зочин [192.82.72.131] 2023/2/1
Үеэ элээсэн техник энэ хүйтэн өвлийг эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтануудын хүчээр даван гарлаа штээ.Хүнээ бодож цалин нэмэх эрхийг нь удирдлагын түвшинд өг.Сайдаа энэ ажилчид монгол улсын гал голомтыг манаж 24 цагаар ар гэрээ умартаж тоос шороо халуун орчинд ажиллаж сайн сана.
2 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.149] 2023/2/1
Боолын хөдөлмөрт дуртай юу монголчууд бид? боолчууд эзнийхээ өмч, цалин авдаггүй, харин монголчууд бид гадагшаа явж ажиллаад орон сууц, машин, хүүхдийнхээ сургуулийн төлбөрийг олоод, бас мэргэжилтэй болоод ирдэг.
0 | 0 Хариулах
Зочин [150.129.142.112] 2023/2/1
ТӨРД БАЙГАА ХУЛГАЙЧУУД НЭГ ӨДӨР ХҮРТЭХЭЭ ХҮРТЭНЭЭ !
0 | 0 Хариулах
Hvn [202.55.188.43] 2023/2/1
Booliin hodolmor chin mongold l bn shdee hvnii hodolmoriig vneleh heregtei shdee
0 | 0 Хариулах
Зочин [64.119.19.158] 2023/2/1
Эрчим хүчний цалинг голж гадаадад хөдөлмөрлөхөөр явсан хүмүүсийнхээ цалинг ажиллаж байгаа хүмүүстээ нэмээчээ. Тэр мөнгө хаадаг юм бэ эрчим хүчний сайд аа ажиллах хүчнээс нарийлах хэрэггүй ээ
0 | 0 Хариулах
Зочин [203.91.112.242] 2023/2/1
Ганц цалиндаа ч биш. Амьдрах нөхцөл үнэхээр муу байна шүү дээ. Бага хүүхэд цэцэрлэггүй. Том хүүхэд сургуулийн 3-р ээлж. Ханиад хүрээд эмнэлэг нь оргүй. Утаан дунд нь сардаа зоолттой нэг ханиад хүрнэ. Өрхийн эмч нар дандаа хүчтэй антибиотик бичиж өгнө. За тэгээд түгжрээ нь дийлдэхгүй. Цалин бага, татвар өндөр. Ингэж амьдрахаар угаасаа зайлсан нь дээр биз дээ.
0 | 0 Хариулах
xxx [202.70.33.171] 2023/2/1
Ажил хийлгэчихээд цалин өгөхгүй эсвэл бага цалин өгвөл л боолын хөдөлмөр эрхэлсэнд тооцно биздээ. Гадагшаа өндөр цалин авахаар явж байгаа хүмүүсийг буруутгах аргагүй ээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.240.170] 2023/2/1
Бүх салбарт мэдлэг, чадвартай инженер цалин муу байна. Эрдэм боловсролыг шүтдэг хүн алга даа.
3 | 0 Хариулах
Зочин [64.119.27.6] 2023/2/1
Энэ хүмүүс зөв дуугарч байна.Энэ салбарын нөхцөл хүгд хариуцлагатай,цалин нь тэр хэмжээгээр өндөр боломжийн байх ёстой.Салбарын үйлдвэрчин нь төлөөлж чадахгүй байгааг хэлж шаардаж...
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.251] 2023/2/1
Хөнжлийнхөө хирээр хөлөө жий гэдэг юм шүү ! Ковидын үед эргээд уйлаад ирэхэд чинь эх орон чинь , төр засаг чинь тосоод л авч байсан даа ! Яана дураараа болтугай! Боолийн хөдөлмөрийг хүсэх юм биш! Ромын мэсчин боол!
1 | 4 Хариулах
зочин [202.179.13.130] 2023/2/1
Юун мэсчин боол вэ хаха. Үр хүүхдээ ямар өлсгөж алалтай биш дээ. Наад захын хэрэгцээ нь хангагдахгүй болохоор шал ч болтугай угаагаад үр хүүхдээ амьдрах байртай идэх хоолтой үлдээе гэсэндээ явж байгаа шүү.
0 | 0 Хариулах
Hogjil [217.231.121.225] 2023/2/1
Er ni hamgiin gol ni tsalin shu de sain tsalin awch baiwal hen ch gesen ooriigoo bolon ger bulee bodood gadagshaa yamar ch ajil hiiheer yawah talaar bodohgui shu de humuus mini
1 | 0 Хариулах
Данко [129.41.87.7] 2023/2/1
Үнэгүй цахилгаан тараадаг улс Монголоос өөр байхгүй.
3 | 0 Хариулах
The Czar will lose Siberia [192.82.67.202] 2023/1/31
Westerners abolished slavery universally. Low salaries equals poverty, not slavery. Welcome abroad all hardworking, honest Mongolians.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.17.149] 2023/1/31
Улс төрөөр орж ирсэн Салбарын сайд ДЦС уудын захрирал дэд нэртэй ажил захирал цаг нар гэж байхгүй дуртай цагтай ирж явдаг компанийхаа хашаан дотор хаа хаана юу байгааг ч мэдэхгүй нэртэй хувиа хичээсэн өөрсдөө албан тушаалдаа яаж үлдэх үү яаж орж ирсэн ажилчдын төлөө цалин хөлс тэрний төлөө хөөцөлдөх түй ч сэтгэл байхгүй дэд захиралууд нь улс төрөөр орж ирээд нам нь солидох бүрт ажлаас гэнэт халагдсан эсвэл орон тооны цомхотгол гээд бөөн мөнгө 60,0-100,0 сая төгрөг аваад яваад өгнө.Буцаад нам нь ялвал бас л албан тушаал дээрээ хүрээд л ирнэ тэгээд л бөөн мөнгө төрөөс төрсөн тэр бумтан ингэж төрөөд бна даа
1 | 0 Хариулах
Зочин [218.212.172.208] 2023/1/31
Tugrug tsaas bolsonshude yun 10huvi. Infilation eldev yanziin tatvar dollariin usult ntrees bolood tsaling 40huvi nemegduulvel 2019oniihtoi adil hemjeend ochno. 2019ond tsalin amidrald bas hureltsdeg bsanu gevel ugui um.
2 | 0 Хариулах
Зоч [66.181.185.218] 2023/1/31
зориуд хомсдуулах далд бодлого ч явагдаж байхыг үгүйсгэж болохгүй цалин хөлс элдэв шалтаг зүйлээр шахаж гаргах
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.181] 2023/1/31
Боолын хөдөлмөр монголд л байна.
5 | 0 Хариулах
Харж үзэх [202.9.40.106] 2023/1/31
Харж үзэх гэдэг нь шаардах биш хүсэх, гуйх гэсэн утгатай.
0 | 0 Хариулах
Вакциыынн алаад байна алаад байна [79.116.113.129] 2023/1/31
Боолын цалин өгөөд байхлаар аргагүй шүү дээ 💩
0 | 0 Хариулах
Зочин [150.129.140.6] 2023/1/31
Монголд харин залуусыг цаг наргүй ажиллуулаад боолын цалин өгөөд байна.
7 | 0 Хариулах
Зочин [202.21.99.51] 2023/1/31
татвар аймар байншдээ
2 | 0 Хариулах
Зочин [202.21.104.85] 2023/1/31
Толгой бүр дээр Нянгаруудыг тавиад байхаар энэ УЛС тэр аяараа дампуурч байна, ямар ч салбар адилхан болсон дандаа цүнх барьж дээш гарсан нөхдүүд удирдаж байна, ИНЕГ, Төмөрзам, Эрчим хүч, Эрдэнэт гээд бүгд
2 | 0 Хариулах
Зочин [150.129.140.106] 2023/1/31
Хараад байхад ажилд тааруухан гэмээр улсууд Солонгос явж ажиллаад болоод л байх юм. Чадаж л байвал явж л байг. Манайх удахгүй Солонгос шиг болно.
0 | 3 Хариулах
Зочин [60.83.214.12] 2023/1/31
Solongost ochood zarim ni Yamaan omogtonguudad zagnuulaad hetsuu baidag yum shig baina lee. Huurhii Mongol ahan duus maani hetsuu nuhtsul baidald aj turuh yum. Undur tsalintai bolood, uls oron delgereesei.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.127] 2023/1/31
Боолын хөдөлмөр хийж байгаад залхаад, харьд очиж үнэлүүлэх гэж явна гээч
1 | 0 Хариулах
иргэн [103.26.195.32] 2023/1/31
ажлаа хаяад харийн оронд ажил хийхээр явсан нөгөө боолууд чинь харин ч баяжаад орон сууц, машинтай болоод, хүүхдүүдийнхээ их сургуулийн мөнгийг хүртэл хийгээд, бас болоогүй дээр нь нарийн мэргэжил эзэмшээд ирж байна шүү, ийм учраас тэд монголын ажлаа, цалингаа голоод яваад байгаа, Буян жагаа өнөөгийн залуусыг ажил хийдэггүй гээд байдаг, гэтэл тэд Жагаагийн үйлдвэрт хэдэн жил ажиллаж байж орон сууцтай болох вэ??? Тооцож үзэхээр магадгүй цалингаа огт үрэлгүй хадгалаад явбал 60-70 жилийн дараа нэг өрөө байртай болох юм уу хайшаа юм, 40 сая төгрөгөөр захын хорооллын 25м2 талбайтай байрыг азаар банкны зээлд хамрагдаж авлаа гэхэд буцаагаад 120-150 сая төгрөг төлөх болдог, монголд цалин өгье гэхэд ажиллах хүн олддоггүй, мань мэтийн үйлдвэрлэгч чадвартай ажилтныг хамтрагч түншээр аваад цэвэр ашгийн 50-75% өгье гэхэд хүртэл хамтарч ажиллах хүн олдохгүй байна аа, яалтай бил ээ???
8 | 0 Хариулах
Зочин [103.57.95.34] 2023/1/31
Явахгүй гээд яах юм бэ. Төгрөг бөгсөө арчсан цааснаас ч үнэгүй болж бна ш тээ.
0 | 0 Хариулах
ЗОЧИН [64.119.22.123] 2023/1/31
МОНГОЛД ТӨГРӨГ ЦААС БОЛООД АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ИРГЭДЭЭ ТАТВАРААР ДАРАМТЛААД АЖИЛГҮЙ ХЭСГЭЭ ХАЛАМЖААР УГЖААД БАЙХААР МОНГОЛД ЯАЖ АЖИЛЛАЖ АМЬДРАХ ЮМ БЭ. МОНГОЛД ДЭЭД МЭРГЭЖИЛТЭЙ ХҮН БҮТЭН ЖИЛ АЖИЛЛАЖ ОЛОХ МӨНГИЙГ СОЛОНГОСТ 2 САР ШАЛ УГААГААД ОЛЖ БАЙНА. МОНГОЛД ХАРИН ХҮН БООЛЫН ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙНА. ХҮНИЙ НУТАГТ ХАРИН ХӨДӨЛМӨРӨӨ ШУДАРГААР ҮНЭЛҮҮЛЖ БАЙНА.
4 | 0 Хариулах
Ev khamt. [66.181.161.61] 2023/1/31
..yuun davarsan. Ta nar irgedees erchem.khuch khereglesen tulber munguu sain avch baigaa..! Mun tsakhilgaanii tarif aa tanaikj nemee biz dee.?
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.39] 2023/1/31
Tsahilgaanii tarifiig stants bolon tugeeh baiguullagiinajilchid nemdeggui bga shv... erchim huchnii horoo, yam nemdeg bga shv... jhn sudalj bj olon ym hutsaarai...
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.41] 2023/1/31
Оросоос импортоор авч байгаа эрчим хүч байнга 300 МВТ-аас давах болсон төдийгүй манай улс 2023 онд 200 гаруй тэрбум төлөхөөр болсон. Дээр нь Оросууд он гарснаас хойш 1 КВТ-ын үнээ 11% нэмчлээ. Данхаа улс орон удирдаж чадахгүй бол суудлаа тавиачээ. Ганц цахилгаан станц барьж чадахгүй юм бол дөрвөлжин үхэрээ дагуулаад зайлаад өгөөчээ
4 | 0 Хариулах
Зочин [150.129.141.254] 2023/1/31
Mongold l ter booliin hudulmur chin bn daa
2 | 0 Хариулах
Latin49 [192.82.81.252] 2023/1/31
erchim huchnii salbart asar ih mungu ergelddeg gol n ter ih mungiig hen avaad baigaa n sonin.
0 | 1 Хариулах
Latin49 [192.82.81.252] 2023/1/31
2,5 say tugrug baga tsalin bish dee
2 | 0 Хариулах
Зочин [122.201.23.75] 2023/1/31
Mash hortoi duu chimee ihtei hvnd ajil hiideg shvv, tetgevertee garaad udsan hvn er bdaggvi tsalingaa sn nemvvleerei ajil hayaach shuud zogsoo
3 | 0 Хариулах
ugly [202.131.233.50] 2023/1/31
Gol ni asuudal yund bna ve gedgeesee bodoh heregtei? Hamgiin gol asuudal bol Erchim huchnii system ter chigeeree zah zeeliin zarchmaar bish, sotsialismiin ueyer bgaad orshino. Uniig hurdan cholooloh heregtei.
0 | 0 Хариулах
Зочин [203.98.76.4] 2023/1/31
Монгол хэлэнд Боол гэдэг бол хөлс/цалингүй хүчээр ажиллахыг хэлдэг ойлгодог шүү. Гадаад оронд хөдөлмөрлөж байгаа хүмүүс бол эх орондоо ажиллах цалингаа голоод сайн дураараа явж байгаа иргэд шүү. Тэгэхээр Монголд ажиллаж амьдарч байгаа хүмүүсээ харин эсрэгээр боолын шахуу хөдөлмөр эрхлэж байна гэж үзэж болох юм.
10 | 0 Хариулах
Зочин [66.181.165.44] 2023/1/31
Эрчим хүчний үнийг албаар бага байлгаж алдагдалтай ажиллуулаад байхаар яаж олигтой цалин өгөхөвдээ. Хүннү хороолро сөх ийн төлбөр гэж 94,000 авч байгаа юунд зарцуулдаг нь ойлгомжгүй. Уул нь иймэрхүү луйврын шинтэй мөнгийг бага төлөөд эрчим хүчнийхээ мөнгийг 2 дахин илүү төлсөнч гомдоод байх юм алга
5 | 0 Хариулах
Зочин [122.201.23.75] 2023/1/31
Ene uuliin amuudaar bdag hothonuudiin tsahilgaanii tulburiin bas hulgailaad bh
0 | 0 Хариулах
Зочин [192.82.65.153] 2023/1/31
Хүрэлсүх гэж поп гөлөгөөс болоо биз дээ
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.189] 2023/1/31
С.Бямбацогт Ерөнхий сайдынхаа эсрэг хөдөлж, Ханги, Замын-Үүд руу хийх туршилтын тээврийг ЗОГСООЖЭЭ !!
1 | 0 Хариулах
Зочин [192.82.68.193] 2023/1/31
Энд боолын хөдөлмөр эрхэлж байснаас харийн оронд хүн шиг ажиллахаар явсан гэж уншигдлаа.
16 | 0 Хариулах
Z [66.181.161.162] 2023/1/31
Gai zowlong uvcbing dalimduulj unee usugsun tgd buulgaha meddgv ssda nar tur zasgaa chantaajilj bui busbis menuud l buruutai tgl boloo
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.93] 2023/1/31
Цалин багатай нь боолын хөдөлмөр шүү. Та нарын өгч байгаа их мөнгийг багтаах сав олдохгүй болохоор бага цалинтай боолын хөдөлмөр хийхээр яваад байна уу? Сайхан чаана шүү.
3 | 0 Хариулах
zochin [202.9.46.111] 2023/1/31
Gants erchim hvchnii salbar bish bvh l salbart mergejiliin alban haagchid dutmag bn. 4 jiliin hugatsaand 20 say togrogoor ih surguuli togsoj mergejilten bolood ter mongoo oloh gej 10-20 jil ajillana. Tegeed tetgewert garna.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.72] 2023/1/31
Энэ улс бүр ажиллах хүчний хомсдолд орж дууссан. Чадалтай нь бүгд гадагш гарч бна. Хулгайчид л баяжиж бна. Сэтгэлтэй шудрага нь улны амтдралаар л амьдарч бна. Энэ улс мөд сэхэхгүй ээ.
10 | 0 Хариулах
оо дур тавихнээ [64.119.24.106] 2023/1/31
Харийн оронд очоод биеэ үнэлэх ших сайхан зүйл хаана байна айн ?
3 | 0 Хариулах
Зочин [45.117.35.196] 2023/1/31
ажлаад хөлсөө авч байхад юун боолын хөдөлмөр вэ үг хэлээ
9 | 1 Хариулах