"Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-аас "Авлигын төсөөллийн индекс 2022" сэдвээр өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэхүү авлигын индексийг тогтоохдоо дэлхий дахинд 16, манай улсын хувьд найман эх сурвалжийг ашигладаг аж.
"Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-ын тэргүүн Л.Төр-Од "Транспэрэнси олон улсын байгууллагаас жил бүр авлигын төсөөллийн индексийг судлан, үнэлгээг нэгтгэж зарладаг. Энэ жилийн хувьд дэлхийн 180 орныг хамруулсан.
Ингэхдээ байр суурь, санал асуулга, нотлох баримтын хүрээнд судалгаа явуулдаг билээ. 2016 онд 176 орон хамрагддаг байсан бол өдгөө 180 болж өссөн.
Манай улсын авлигын индексийн сүүлийн таван жилийн оноо
Сүүлийн таван жилийн хугацаанд авлигын оноо буурч, индекс нэмэгдсэн 10 орны тоонд манай улс багтжээ.Тэгвэл дэлхийн улс орнуудын сүүлийн таван жилийн авлигын түвшнийг харьцуулахад ахиц дэвшил гараагүй.
Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдсан нийт улсын 95 хувийнх нь авлигын түвшин бага зэрэг буурсан. Зарим бүс нутагт авлигын түвшин өссөн үзүүлэлт гарсан бол Скандинавын улс оронд авлигын индекс бага болжээ.
Түүнчлэн авлигажсан улс оронд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй байгааг судалгааны үр дүн харуулсан.
Авлигын индексээр хэмждэг зүйл:
Авлигын индексээр хэмждэггүй зүйл:
Энэхүү ТББ-ын хувьд 1993 онд анх байгуулагдсан бөгөөд 1998 онд манай улсын авлигын төсөөллийн индексийн анхны судалгааг хийсэн байна. Тухайн судалгааны дүн мэдээгээ 1999 онд танилцуулснаасаа хойш өнөөдрийг хүртэл ажиллаж буй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!