Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Цахим орчинд "Зээл гаргана" гэж зар оруулан иргэдэд ₮100 гаруй саяын хохирол учруулсан этгээдүүдийг баривчиллаа

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цахим орчинд "Зээл гаргана" хэмээн зар оруулан иргэдийн хувийн мэдээллийг авч, их хэмжээний хохирол учруулсан этгээдүүдийг Цагдаагийн байгууллагаас баривчилсан талаар мэдээлэв.

Тодруулбал, "Гялс хурдан шуурхай зээл", "Патрон зээлийн төв", "Ноён санхүүгийн төв", "Транс капитал" гэх фэйсбүүк хаягуудаар дамжуулан иргэдийн регистрийн дугаар, арилжааны банкны картын мэдээллийг авдаг байжээ. 

Залилагчид олж авсан мэдээллээрээ "Mongolchat", "Hipay", "Бид" аппликэйшнд нэвтэрч, банкны картан дахь мөнгийг хууль бусаар зарцуулдаг байсан нь тогтоогдсон юм. 

Ингэхдээ тэд барааны төлбөр хийх, зээл авах, бусдын дансанд шилжүүлэх зэргээр гэмт хэрэг үйлдэж, иргэдэд 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан аж.

Тухайн этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд та бүхэн хувийн мэдээллээ бусдад задруулахгүй байх арилжааны банкны карт болон данстай холбоотой нууцлалыг хангаж, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.