Уншиж байна ...
Зураг
Зураг

B Production: 2022 оны гуравдугаар улирлаас "NS" хамтлагт олгох хувийг 40 болгож нэмсэн

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"B Production" үүсээд буй асуудалтай холбогдуулан өнөөдөр мэдэгдэл гаргалаа. 

Тодруулбал, тус продакшны уран бүтээлч Н.Энэрэлсайхан тоглолтод оролцсон төлбөрийн 90 хувийг "B Production" авч, 10 хувийг нь уран бүтээлчид өгөх гэрээг хоёр жилийн өмнө хийсэн. Гэвч шинэ жилийн үеэр ажилласан цалинг нь өгөөгүй хэмээн мэдэгдсэн. Үүний дараагаар уран бүтээлчид уг асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлсээр байна. 

Олон нийтийн анхаарлыг татаад буй дээрх асуудлаар "B Production"-аас гаргасан мэдэгдэлд "Анх гэрээний орлогоос "NS" хамтлаг 20, продюсер Б.Энхзориг 40, "B Prodcution" 40 хувь байхаар тус тус заасан. Улмаар 2022 оны гуравдугаар улирлаас "NS" хамтлагт олгох хувийг 40 хувь болгож нэмсэн ба бид уран бүтээлчид гэрээгээр тохирсон хувь хэмжээгээр орлого хуваарилж, урамшуулал олгодог.

Харин Н.Энэрэлсайханы мэдээлэлд дурдсан гэрээгээр тохирсон хувиа өгдөггүй гэсэн нь ташаа мэдээлэл болохыг хариуцлагатайгаар мэдэгдье" гэжээ.

Мөн "NS" хамтлагийн уран бүтээлийг туурвихад бодитоор 90 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээ дурдсан байна.

зураг