Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Автомашины шүүр шүүлтүүр, агаар шүүгчүүдийг яагаад тогтмол солих шаардлагатай вэ?

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 1 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

Филтер бол автомашины дархлаа

Филтер буюу шүүр нь аливаа гаднын биет, бохирдлыг хөдөлгүүр, шатахуун түлшний систем, салон гээд ер нь автомашины “дотоод систем”-д нэвтрэн орохоос сэргийлж байдаг, хүний биеэр бол дархлаа юм. Аливаа автомашинд моторын тосны шүүр, автомат хурдны хайрцаг буюу кропны шүүр, хөдөлгүүрийн агаар шүүгч, салоны агаар шүүгч, шатахуун түлшний шүүр зэрэг олон төрлийн филтер байдаг. Тэдгээрийг тодорхой давтамжтай сольж шинэчилж байх нь үнэнч төмөр хүлгээ эрүүл байлгахад хамгийн чухал үүрэгтэй юм.

зураг
 
зураг
 

Моторын тосны шүүр

Хөдөлгүүрийн үйл ажиллагаанд моторын тосны үүрэг оролцоо амин чухал. Харин моторын тосны үүргээ гүйцэтгэхэд ямар нэг асуудал үүсэхгүй байхад тосыг гаднын бохирдлоос хамгаалах шүүр хамгийн чухал юм. Тосны шүүр нь тухайн автомашины хөдөлгүүрийн онцлогоос хамаарч цаасан болон төмөр хоёр төрлөөр үйлдвэрлэгддэг байна. Гэхдээ төрлөөс үл хамаарч тосоо солиулах болгондоо хамтад нь тосны шүүрээ солиулах зайлшгүй шаардлагатай. Бохирдолгүй цэвэр тос нь эрүүл моторын эх үндэс юм.

Моторын тосны чанар болон хөдөлгүүрийн онцлогоос хамаарч аливаа автомашины тос солих давтамж 5000км – 10,000км байдаг тул тосны шүүр солих давтамж ч мөн адил байна гэсэн үг. Тос болон филтерээ тогтмол сольж байх нь дараах ач холбогдолтой:

  • Хөдөлгүүр бүрэн хүчин чадлаараа ажиллах
  • Моторын эдэлгээ уртсах
  • Утаа хаялт багасах
  • Шатахуун түлшний ашигтай зарцуулалт сайжрах
зураг
 

Автомат хурдны хайрцаг буюу кропны шүүр

Кроп нь автомашин хөдлөхөд ямар хүч, өгсөж байхад хэдий хэмжээний чадал, шулуун замд ямар хүч хэрэглэхийг хуваарилж моторын шатахуун зарцуулалт хамгийн бага байх нөхцөлийг бүрдүүлэн эргэлтийг дамжуулж байдаг эд анги. Уг чухал эд ангийг ажиллуулах чухал үүрэгтэй тосыг гаднын биет, бохирдлоос хамгаалах үүргийг кропны шүүр хүлээдэг бөгөөд моторын тостой харьцуулахад хамаагүй удаан хугацааны зайтай кропны тосыг сольдог тул дагаад шүүрийг ч гэсэн 35,000км – 40,000км давтамжтай сольдог юм.

Кропны тосоо солихдоо хамтад нь шүүрийг зайлшгүй солих шаардлагатай бөгөөд ингэснээр:

  • Араа солих явц, кропны үйл ажиллагаа асуудалгүй байна
  • Автомат хурдны хайрцгийн эдэлгээ уртасна
  • Кропноос дуу чимээ гарахаас сэргийлнэ
  • Шатахуун түлшний ашигтай зарцуулалт дээд түвшинд байна
зураг
 
зураг
 

Салоны агаар шүүгч

Жолооч болон зорчигчийн эрүүл мэндэд шууд нөлөөтэй салоны агаар шүүгчийг автомашины бусад эд ангийн филтернүүдээс илүү ойрхон давтамжтай солих шаардлагатай байдаг. Ялангуяа агаарын бохирдол, утаа тортог, тоос шороо ихтэй Монголын нөхцөлд тогтмол агаар шүүгчээ шалгаж үзэн, шаардлагатай бол солиулж байх хэрэгтэй.

Салоны агаар шүүгч нь давхаргын тооноос хамаараад янз бүрийн шүүх чадалтай байдаг. Хамгийн шүүх чадвар сайтай гурван давхар филтер нь зөвхөн тоос шороогоор зогсохгүй тоосонцор, бичил биет, нян бактериудыг ч шүүж, салон доторх таны амьсгалж байгаа агаарт нэвтрүүлдэггүй байна.

Тогтмол салоны агаар шүүгчээ шалгаж, солиулснаар:

  • Жолооч болон зорчигчийг амьсгалах эрүүл агаараар хангаж өгнө
  • Машиныг халаах болон хөргөөх систем, агааржуулах систем асуудалгүй ажиллана
  • Харшил хөдлөх, дотор муухайрах зэргээс сэргийлнэ
зураг
 

Шатахуун түлшний шүүр

Бусад эд ангийн шүүлтүүртэй харьцуулахад шатахуун түлшний шүүр нь эдэлгээ урттай, солих давтамж нь хол байдаг. Гэхдээ идэлтэд нөлөөлдөг уг шүүрийг тогтмол шалгаж байх нь зөв бөгөөд ус цас туулж, шороон замаар давхисан бол давтамж ойрхон ч байсан солиулах нь чухал юм. Мэргэжилтнүүдийн зөвлөгөөгөөр 35,000км – 40,000км тутамд солиулах нь дундаж хугацааны давтамж болдог байна.

Хамгийн түгээмэл шатахуун түлшний бохирдол бол ус байдаг. Банкан дотор конденсац үүсэх, түгээх станцаас бензин түлш авах үед холилдох зэрэг замуудаар ус хөдөлгүүрт нэвтэрдэг байна. Мөн тоос шороо, зэв, элдэв микроб, химийн бохирдол буюу өөр зориулалтын бодис эсвэл бензин дээр дизель түлш санамсаргүй нэмэх, эсрэгээр дизель түлшин дээр бензин хийх гээд олон төрлийн гаднын биет таны машины тэжээлийн систем, хөдөлгүүрийг бохирдуулж болзошгүй байдаг. Эдгээрийг шатахуун түлшний шүүр нэвтрүүлэхгүй байх чухал үүрэгтэй бөгөөд тогтмол шалгаж, шаардлагатай бол сольсноор:

  • Шатахуун түлшний ашигтай зарцуулалт өндөр түвшинд байна
  • Хөдөлгүүр хүч алдахгүй, бүрэн хүчин чадлаараа ажиллана
  • Моторын насжилт уртасна
  • Яндангаас ялгарах утааны хэмжээ, хор бага байна
зураг
 

Моторын агаар шүүгч

Хөдөлгүүрийг ажиллуулах эрчим хүчний эх үүсвэр нь шаталт юм. Харин шаталтыг үүсгэхэд дан ганц бензин түлшнээс гадна агаар зайлшгүй шаардлагатай бөгөөд шатаах камерт бензин түлштэй холилдон орох агаарыг шүүх шүүгч нь олон талын чухал үүрэг гүйцэтгэдэг.

Холимгийн хаалт буюу коллектортой холбогддог моторын агаар шүүгч нь хөдөлгүүрт элдэв гаднын биет бохирдол нэвтрэх хамгийн түгээмэл замын хаалт болж өгдөг бөгөөд машин унах орчин нөхцөлөөс хамаарч харьцангуй түргэн хуучирч мууддаг байна.

Моторын агаар шүүгчийг жилдээ 1-2 удаа солиулж байх хэрэгтэй бөгөөд мөн солиулахдаа холимгийн хаалт буюу коллектор, агаар урсгал мэдрэгч гэсэн хоёр эд ангийг тусгай зориулалтын бодис бүтээгдэхүүнээр цэвэрлүүлж байхыг зөвлөж байна. Ингэснээр:

  • Хөдөлгүүр хүч алдах, доголдох зэрэг үзэгдлээс сэргийлнэ
  • Шатахуун түлшний зарцуулалт багасна
  • Моторын эдэлгээ уртасна
  • Утаа хаялт буурна
зураг
 

Ямар шүүр сайн бэ?

Зах зээлд борлуулагдаж байгаа олон төрлийн, өөр өөр улс оронд үйлдвэрлэгдсэн филтернүүд дундаас хамгийн сайн чанартайг нь шилж сонгож олно гэдэг амаргүй. Чанараас гадна олдоц ч мөн толгойн өвчин болдгийг манай жолооч нар андахгүй биз. Машины маркаас хамаарч ийм ч шүүр, тийм ч шүүлтүүр олдохгүй таарахгүй, гаднаас захиж авчруулах гээд бөөн ажил болдог билээ.

Харин энэ асуудлыг саяхнаас шийдсэн газар бол LIQUI MOLY брэндийн албан ёсны Монгол дахь түнш юм. LIQUI MOLY-гийн салбар авто сервисүүдэд олон улсын OEM стандарттай Германы шилдэг MAHLE брэндийн шүүрүүд бүрэн каталогоороо орж ирэн борлуулагдаж байгаа тул машиндаа таарах өндөр чанартай, эдэлгээ урттай филтернүүдээ гаднаас захин хүлээж суулгүй шууд очоод авах боломжтой.

зураг
 

Хаанаас очиж авах вэ?

MAHLE filter борлуулагдаж байгаа салбарууд нь:

1. 𝐋𝐈𝐐𝐔𝐈 𝐌𝐎𝐋𝐘 сервис: Замын цагдаагийн газрын урд талын зогсоолын дэргэд 𝐋𝐈𝐐𝐔𝐈 𝐌𝐎𝐋𝐘 𝐏𝐑𝐎 𝐒𝐞𝐫𝐯𝐢𝐜𝐞
Утас: 📱 📞  𝟖𝟎𝟎𝟎-𝟐𝟑𝟐𝟓
Ажлын өдөр 𝟎𝟖:𝟎𝟎-𝟐𝟏:𝟎𝟎 цаг
🗺  🚩  goo.gl/maps/pbKBVr1h3cy6p6n79

2. 𝐋𝐈𝐐𝐔𝐈 𝐌𝐎𝐋𝐘 сервис: 32-ын тойргоос урагшаа зам дагуу 600м зайд, Сод Монгол ШТС-ын ард 𝐋𝐈𝐐𝐔𝐈 𝐌𝐎𝐋𝐘 32-ын Тойрог салбар
Утас: 📱 📞  𝟗𝟎𝟎𝟎-𝟐𝟑𝟐𝟕
Ажлын өдөр 𝟎𝟗:𝟎𝟎-𝟐𝟏:𝟎𝟎 цаг
🗺  🚩  goo.gl/maps/UD2km2hcq5iJRfV86

3. 𝐋𝐈𝐐𝐔𝐈 𝐌𝐎𝐋𝐘 сервис: 𝗠𝘆𝗖𝗮𝗿𝗥𝗲𝗽𝗮𝗶𝗿 Хан-Уулын 𝐄𝐌𝐀𝐑𝐓 салбар B1
Утас: 📱 📞  𝟖𝟎𝟎𝟎-𝟐𝟑𝟐𝟕
Бүх өдөр 𝟎𝟗:𝟎𝟎-𝟐𝟏:𝟎𝟎 цаг
🗺  🚩  goo.gl/maps/UWYHtGLrQUKRL72

4. 𝐋𝐈𝐐𝐔𝐈 𝐌𝐎𝐋𝐘 сервис: 𝗠𝘆𝗖𝗮𝗿𝗥𝗲𝗽𝗮𝗶𝗿 Сонсголон салбар, Сонгинохайрхан дүүргийн авто үзлэг оношилгооны төвийн хашаанд
Утас: 📱 📞  𝟗𝟎𝟎𝟕-𝟐𝟑𝟐𝟓
Бүх өдөр 𝟎𝟗:𝟎𝟎-𝟐𝟏:𝟎𝟎 цаг
🗺  🚩  goo.gl/maps/HCVDj1XneND15uTP

5. 𝐋𝐈𝐐𝐔𝐈 𝐌𝐎𝐋𝐘 сервис: Нарны хорооллын чанх урд талд, дунд голын зам дагуу 𝐋𝐈𝐐𝐔𝐈 𝐌𝐎𝐋𝐘 AutoHub - Автын Засвар Үйлчилгээний Төв
Утас: 📱 📞  𝟖𝟎𝟎𝟕-𝟐𝟑𝟐𝟓
Ажлын өдөр 𝟎𝟗:𝟎𝟎-𝟐𝟏:𝟎𝟎 цаг
🗺  🚩  goo.gl/maps/F2aR3auzToGNkKTS

6. 𝐋𝐈𝐐𝐔𝐈 𝐌𝐎𝐋𝐘 сервис: Сансарын тойргийн чанх ард талд зам дагуу, Авто Ундрал дотор 𝐋𝐈𝐐𝐔𝐈 𝐌𝐎𝐋𝐘 Сансар салбар
Утас: 📱 📞  𝟗𝟎𝟑𝟎-𝟐𝟑𝟐𝟓
Ажлын өдөр 𝟎𝟗:𝟎𝟎-𝟐𝟏:𝟎𝟎 цаг
🗺  🚩  goo.gl/maps/iQDwrUjuDXgYgFLq9

7. 𝐋𝐈𝐐𝐔𝐈 𝐌𝐎𝐋𝐘 сервис: 𝗠𝘆𝗖𝗮𝗿𝗥𝗲𝗽𝗮𝗶𝗿 Дарь-Эхийн дунд буудлын харалдаа, Акумагаас урагшаа 50м зайд 𝐋𝐈𝐐𝐔𝐈 𝐌𝐎𝐋𝐘 Дарь-Эх салбар
Утас: 📱 📞  𝟗𝟎𝟎𝟎-𝟐𝟑𝟐𝟓
Ажлын өдөр 𝟎𝟗:𝟎𝟎-𝟐𝟏:𝟎𝟎 цаг
🗺  🚩  goo.gl/maps/kdHyE9U7tmqPp1EF

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.