ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

И.Мөнхжаргал: Ардчилсан Нам 2024 оны парламентын сонгуульд нэг нэр, нэг туг дор оролцох болно

Б.Билгүүн, iKon.mn
2023 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан Намаас байгуулагдсан Зөвшилцлийн ажлын хэсэг гаргасан шийдвэрийнхээ талаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

“2022 оны аравдугаар сард Ардчилсан Намаас Зөвшилцлийн ажлын хэсэг 12 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Тус ажлын хэсэг Ардчилсан Намд үүсээд буй дотоод асуудлаа хэлэлцэх, шийдлийн гарцыг тодорхойлох, санал боловсруулах зорилготой байсан" гэж Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд мэдээллийн эхэнд хэлэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн тэрбээр "Өнөөдөр манай улсад үнийн өсөлт, инфляц таазанд тулж, авлига албан тушаал нүүрсний хулгай гэх мэт гэмт хэргүүд ихээр гарч, ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хүндэрч байгаа хүнд нөхцөлтэй байна. Иймд улс төрийн хоёр баганын нэг болох Ардчилсан Нам сөрөг хүчнийхээ үйл ажиллагааг хүчтэй явуулахгүй бол цаашид улам дордох эрсдэлийг тооцож үзэн дотоодын үл ойлголцол асуудлыг хойш тавьж, иргэдийнхээ сайн сайхны төлөө хамтран ажиллахаар ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Хүчтэй сөрөг хүчин байхын тулд бид 2024 оны бүх шатны сонгууль, УИХ болон Орон нутгийн сонгуульд Ардчилсан Нам нэг баг болж оролцохоо илэрхийлж байна. Үүнтэй холбогдуулан цаашдын үйл ажиллагаагаа Улс төрийн Намын тухай хууль болон Ардчилсан Намын дүрмийн хүрээнд бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаагаа хамтран зохион байгуулахаа ажлын хэсгийн гишүүд бүгд илэрхийлж байна” гэлээ. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Мөнхжаргал “Өнөөдөр Ардчилсан Нам эв нэгдлийн тухай ярьж байгаа нь сайн зүйл. Сөрөг хүчнийхээ хувьд байр суурин дээрээ нэгдэж, 2024 оны сонгуульд эрх баригчдын эсрэг сөрөн зогсох чадвартай нам байхын тулд эвлэлдэн нэгдлээ. Эрх баригчдын даварсан үйлдлийг таслан зогсоох, иргэдийн амьдралыг дээшлүүлэхийн тулд эвлэлдэн нэгдэж байна. 2024 оны парламентын сонгуульд Ардчилсан Нам нэг нэр, нэг туг дор, нэг нэр дэвшигчтэй оролцох болно.

Мөн намын  гишүүдийнхээ санал дүгнэлтэд үндэслэж цаашдын бүтэц зохион байгуулалтыг хамтран шийдвэрлэхээр тогтсон" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
30
Зураг
ТЭНЭГЛЭЛ
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.190.133] 2023/1/7
AN odoo boliooo!!! Ta nariin tarisan gai duusaagui bna. Yadaj bkhad oligtoi surug khuchin bolj chadakh zaluuchuud baikhgui, kheden suudlaasaa zuursan khugshidtui khereggui nam!!!!!! Zugeer l zaluuchuuddaa zaigaa tavij ug!!!!!!!!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.111] 2023/1/7
АН-ЫН ХОЁР ФРАКЦ ХОЁУЛАА ГҮДБАЙ!
0 | 0 Хариулах
Зочин [192.82.75.102] 2023/1/7
Сонгууль дөхөөд ирэхээр бялуу хүртэхээр гэнэт амь орж нэгдэх тухай ярих болж. Сонгуулийн бус жилүүдэд улс оронд олон чухал асуудлууд өрнөж байхад таг дуугүй л, хоорондоо хэмлэлдээд байсан биз дээ. Уг нь бол үнэхээр улс эх орноо бодддог нам байсан бол сонгуультай сонгуульгүй ямар ч үед улсын төлөө ажиллаж, дуугарч хүчтэй сөрөг хүчин байх ёстой байсан юм.
1 | 0 Хариулах
Зочин [64.119.20.168] 2023/1/6
ЗАЛУУС ХҮН НАМД ОРСОН НЬ ДЭЭР БИЗДЭЭ
0 | 1 Хариулах
сонгогч [202.9.46.93] 2023/1/6
15 толгойтой атгаалжин хар АН-г хэн ч тоож сонгохгүй...
1 | 1 Хариулах
Зочин [202.9.47.39] 2023/1/6
2023 оны намар сонгууль болох гэж байхад ямар ч мэдээлэлгүй 24 оны сонгуулиар гээл яриад байхын энэ хүүхэн. Ийм дебиль битгий бай лдаа. Ядаж ирэх сонгуулиар гэж ярьж хэлж бай. МАН ыхан та нарыг хараал шоолж бгаа шүү
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.39] 2023/1/6
Нүдний шилтэй эмэгтэй үс зүсээ арчлаа
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.39] 2023/1/6
С.Эрдэнийн энэ нэг боловсрол тааруу хөөрхий эмэгтэй их хэцүүхэн харагдхиймаа. Зөвшилцөл гэж үгээ ч тод хэлж чадахгүй зөвшилсийн гээл хэдэн ч удаа хэлэвдээ бурхан мин гэж. Шулга, хунхууз хүмүүсийн төрх, хэл яриа нэг иймэрхүү. Яг ард нь зогссон буржгар ороосон үстэй эмэгтэйн нүүр нь ногоорч харагдаад байсан шүү Шрек шиг. Элэг цөс нь муудсан байх вий үзүүлээрэй
2 | 1 Хариулах
Зочин [202.9.47.39] 2023/1/6
Хятaд л эмэгтэй бна, ногоон пиджакт
1 | 2 Хариулах
Зочин [122.201.21.7] 2023/1/6
AH MAH ALI2 NI DEERMIIN BULEG DEE
0 | 1 Хариулах
зочин [103.57.94.215] 2023/1/6
АН-ын ерөнхий нбд гээд 2 товарищ гарч ирээд юм яриад байж, нэг нам болж сонгуульд орно гэдэг бол ёстой нохойн жогорхой биз дээ. Тэгээд ч бах мэлхийгээ дийлэх тэнхээ байна уу? Бах мэлхий гарч ирээд нэг л вааглахад та нар юу ч биш ш дээ, гөлөгнүүд ээ.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.197] 2023/1/6
Аныгаа дэмжиидаа холимог намуудтай нь хамт
3 | 1 Хариулах
Зоч [66.181.183.136] 2023/1/6
Одоо АН бол цаашаа доо ман-тайгаа хөтлөлцөөд цаашаа яршиг зүгээр
0 | 2 Хариулах
Зочин [202.21.121.236] 2023/1/6
АН нэгдэх гэсээр байтал МАН үнсэлцсээр ...
2 | 0 Хариулах
Зочин [192.82.92.204] 2023/1/6
АН-ын нэрийг гутааж байгаа тураалууд, зүгээр л далд ор женкочууд ???
2 | 1 Хариулах
Чадахгүй байж нам гэхээ одоо бүгд боль [136.62.180.97] 2023/1/6
Тэнэглэл
1 | 1 Хариулах
Зочин [202.9.47.23] 2023/1/6
Ардчилсан намынхан 2024 оны сонгуулиар олонхийн суудал авч монголыг нэг мөр сүйрүүлчихээ. Зовлонгийн түргэн нь дээр.
1 | 4 Хариулах
Зочин [64.119.26.217] 2023/1/6
Нэгдэж нягтрахгүй бол МАН бүүр галзуурлаа. Өглөө босоод л татвар нэмдэг татвараар орлого бүрдүүлдэг хэлбэр рүү бүрэн шилжлээ. Сумъяабазар гэдэг хулгайч торгуулаар 2023 онд 100 тэрбумыг олно гэжийн.
4 | 2 Хариулах
Зочин [66.181.160.52] 2023/1/6
Balai shahuu yum
1 | 3 Хариулах
Зочин [103.57.92.210] 2023/1/6
Хулгайч Баттулгыгаа олж ирээчээ. 14 хоногийн хугацаатай ажлаар явсан гэсэн яасан бэ. Та нар төрдигараад хулгайчпыг улам л давруулна. Эхлээд Баттулгыгаа олж ир. Тэгээд олон юм хуц за юу.
5 | 1 Хариулах
Зочин [64.119.26.217] 2023/1/6
Танай хулгайч нар хуйвалдаад явуулсан.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.189.197] 2023/1/6
Ардчиллаа бусад намуудтай нь дэмжнээ , олон намын тогтолцоо хргтэй шү дээ , ман сүүлиин 8 н жил улс орныг самраад хутгаад үндсээр нь дуусглаа дааа
4 | 1 Хариулах
Зочин [54.36.117.70] 2023/1/6
БАЛИАР ХБАТТУЛГЫГ БУШУУ ЦААЗАЛ !!!! ТӨМӨР ЗАМ ГАЦААСАН АХМАДУУДЫГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН! !!!!!!! ОРОС НАРИЙН ЦАРИГААР ТЗ ТАВИАД НҮҮРСНИЙ ЭКСПОРТОО 10ДАХИН ИХЭСГЭСЭН ЖАНКУУ САНААТАЙ АЛБААР ТӨМӨР ЗАМ ГАЦААСАН ДҮҮЖИЛВЭЛ ЗОХИНО
3 | 1 Хариулах
ЗОЧИН [139.5.217.56] 2023/1/6
МОНГОЛЧУУДАД НЭГ ОНЦЛОГ БАЙДАГ. БИЕ БИЕТЭЙГЭЭ БАРЬЦДАГ ТАЛЦДАГ ҮГҮЙСГЭДЭГ БАЙДАЛ. ӨНӨӨХ ЖАЛГА ДОВНЫ СЭТГЭЛГЭЭ НЬ ОДОО Ч БАЙДАГ. БҮХ САЛБАРТ. МАНААС БУСАД НАМУУД ЭВ НЭГДЭЛ ТААРУУ БАЙДАГ. МАН САЙНДАА Ч БИШ. МАНЫГ ЭВ НЭГДЭЛТЭЙ БАЙЛГАДАГ ГАНЦ ЗҮЙЛ НЬ МӨНГӨ. МОНГОЛД МӨНГӨТЭЙ НАМ Л ХҮЧТЭЙ БАЙНА.
4 | 1 Хариулах