Милениум плазагийн 5 давхрын хурлын танхимд
09:00 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНХАУ-ын Өвөр Монголын Олон Улсын Монгол эмнэлэг хамтран зохион байгуулах олон улсын “Уламжлалт анагаах ухааны эмч нарын мэргэжил дээшлүүлэх эмнэл зүйн сургалт" -ын нээлт болно. Сургалтад Улаанбаатар хотын улсын болон хувийн хэвшлийн Уламжлалт анагаах ухааны 150 эмч оролцоно.
Хангарди ордны 14 давхарт
10:00 цагт 2023 оны цэргийн бүртгэлийн талаар мэдээлэл өгнө.
ҮСХ-ны байрны 201 тоотод
14:00 цагт "Зөвлөлдөх санал асуулгын түүврийн арга зүй" сэдэвт хэлэлцүүлэг болно.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Уул уурхайн биржийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг төслийг хэлэлцэнэ.
14:00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өвөлжилтийн байдлын талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл сонсоно.
14:00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг зохион байгуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|