ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэний үнэмлэхийн хугацаа нь дуусаагүй иргэд заавал шинэ загварынхаар солиулах шаардлагагүй

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын иргэний үнэмлэхийн шинэ загвар дээр регистрийн дугаар, гэрийн хаяг бичигдэхгүй болж байгаа тухай мэдээлсэн. Энэ талаар УБЕГ-аас тодрууллаа.

-Иргэний шинэ үнэмлэх хэзээнээс иргэдэд олгогдох вэ?

- 2022 оны арванхоёрдугаар сарын 13-наас хойш иргэний үнэмлэх захиалсан иргэд шинэ загварын иргэний үнэмлэхээ авна. Бэлдэц дээр регистрийн дугаар, гэрийн хаягийг хасаж, иргэний бүртгэлийн 12 оронтой тоо бичигдэж эхэлсэн. Ингэснээр иргэний хувийн мэдээллийг нууцалж байгаа юм.

-Хуучин иргэний үнэмлэхтэй иргэд шинэ загварынхаар солиулах шаардлагатай юу?

-Иргэний үнэмлэхийн хуулийн хүчин төгөлдөр хугацаа нь дуусаагүй иргэд заавал шинэ загварынхаар солиулах шаардлагагүй. Харин өөрийн хүсэлтээр солиулах бол захиалж болно.

16 насанд хүрээд шинээр захиалах, 25, 45 насанд сунгуулах, хаяж үрэгдүүлсэн үед иргэний үнэмлэх захиалдаг. Энэ тохиолдолд шинэ загварын иргэний үнэмлэх олгогдоно.

- Шинэ загварын иргэний үнэмлэхийн үнэ өөр байх уу?

-Иргэний үнэмлэхийн үнэ өөрчлөгдөөгүй. Хуучнаараа буюу 30,000 төгрөгөөр захиална. Хаяж үрэгдүүлсэн тохиолдолд иргэний үнэмлэхийн үнэ дээр Зөрчлийн хуульд заасны дагуу торгуулийн мөнгө нэмэгддэг. 

зураг
 

- Шинэ загварын иргэний үнэмлэх авсан иргэд банк зэрэг газарт очоод үйлчилгээ авах үед регистрийн дугааргүй болохоор ямар зохицуулалт байх бол?

- Иргэн өөрөө регистрийн дугаараа мэднэ. Тийм болохоор E-mongolia-гаас үйлчилгээ авахад регистрийн дугаараараа орно.

Харин бусад байгууллагаас үйлчилгээ авахдаа иргэний бүртгэлийн 12 оронтой дугаараа түлхүү ашиглахыг зөвлөж байна. Иргэний бүртгэлийн 12 оронтой тоо E-mongolia системд орсон байгаа.

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.180.219] 2023/10/12
Садар
0 | 0 Хариулах
[192.82.82.72] 2022/12/22
Хусаад хаячих уу.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.99.51] 2022/12/22
нээрээ регистрээ өөрөө л мэдэж байвал болно энд тэнд ил байгаад байхаар эрсдэлтэй
1 | 0 Хариулах
Зочин [192.82.71.29] 2022/12/22
бздүүргийн 22 р хорооны ажилтанууд бүх иргэдийн үнэмлэх сольж байгаа гээд 12/1 нд гэр рүү залгаж яриад 12/8 нд хороон дээрээ хурааж авсан шүү. тэд нугалаа гаргаад байна уу. УБЕГазарынхан шахаа хийгээд байна уу. 45 аас дээш насны 3 хүний үнэмлэх хурааж авсан байгаа
4 | 0 Хариулах
Иргэн [103.11.195.34] 2022/12/21
Зардал болж сольж байгаа бол аль 18 настай үеийн галав зургаа шинэчлэн солиулмаар байна
4 | 0 Хариулах
Зочин [202.126.90.66] 2022/12/21
Эрх баригч нар, төрийн түшээдэд өөр хийх юм олддоггүй юм уу? Эргүү юм шиг дороо эргээд л, мөнгө бодоод байдаг.Иргэний үнэмлэх солих ямар шаардлага байнаа? Мөнгө идэх арга уу? Сонгууль дөхөөд ирэхээр хор найруулах муу аргаа бэлтгэж байна уу?
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.66] 2022/12/21
Эрх баригч нар, төрийн түшээдэд өкөр хийх юм олддоггүй юм уу? Эргүү юм шиг дороо эргээд л, мөнгө бодоод байдаг.Иргэний үнэмлэх солих ямар шаардлага байнаа? Мөнгө идэх арга уу? Сонгууль дөхөөд ирэхээр хор найруулах муу аргаа бэлтгэж байна уу?
0 | 0 Хариулах
Зочин [64.119.29.110] 2022/12/21
Яах гээд ингэж бантан хийгээд байгаа юм бэ. Хийх ажилгүй юм уу
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.41] 2022/12/21
Сайн дураар солиул
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.68] 2022/12/21
Сонго уйл ойртож бгаагиин шинж
0 | 0 Хариулах
Дамдин [103.10.22.76] 2022/12/21
Сонгуулиар луйвар хийх бэлтгэл хангагдаж байна уу даа. Хаягийг нь хүн хянаж чадахгүй дуртай газраа очиж саналаа худалдах юм байна
1 | 0 Хариулах
Зочин [211.239.190.122] 2022/12/21
Гадаад пасспорт улаан л биш бол өөр өнгөөр хийх хэрэгтэй, зарум европын орныг эс тооцвол ихэнх коммунист суурьтай орнуудынх улаан байсан, ичиж үхмээр
2 | 1 Хариулах
30.000 [122.201.24.78] 2022/12/21
БИЗНЕС, МӨНГӨ ОЛОХ АРГА. УДАХГҮЙ ГАДААД ПАСПОРТ ШИНЭЧЛЭНЭ ДЭЭ.
3 | 1 Хариулах
Зочин [115.161.154.212] 2022/12/21
Yugesen ug be harin ch zuw shuude unemlehee haywal hunii huwiin medeelel amarhan l aldagdsn gsn ugshuudee. ym blgnig dandaa muu talaas ni harna, harah untsuguu l uurchilchih hrgtei bgmda . Tgle ch zaawal soliul geegui shuude soliulax ni soliulad soliulaxgun soliulxgu bhd l blshde. Buur ng huceer soli getsn ym shig l… gadaad passport ch gsn soliul taarna😏
1 | 0 Хариулах
Zochin [202.9.46.153] 2022/12/21
Хийх ажил байдаггүй юм уу? Өөр санаачилан хийх ажил олооч
0 | 1 Хариулах
Зочин [103.161.242.72] 2022/12/21
Geriin hayg register hasagdsan bol hyamdrah yostoi 28000 ch ymu horiin hemnelt hiij baij
1 | 1 Хариулах