Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Тавантолгойн ордын нүүрсийг Замын-Үүд, Ханги-Мандал, Сүхбаатар боомтоор гаргадаг байсан гэх мэдээлэл авсан

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тавантолгойн бүлэг ордоос гарч буй нүүрсний ихэнх хэсэг Гашуунсухайт боомтоор гарахын зэрэгцээ тодорхой хувь нь Ханги-Мандал, Замын-Үүд боомтоор, зарим тохиолдолд Сүхбаатар боомтоор экспортод гардаг тухай мэдээлэл авснаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр хэллээ. 

Түүнчлэн "Ховд аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг боомтуудаар "Мон-Эко" болон бусад компанийн нүүрс тээвэрлэлтэд тодорхой хэмжээний гаалийн мэдээ зөрсөн тухай гаалийн байгууллагаас мэдээлэл өгсөн. Шивээхүрэнтэй холбоотой асуудлыг мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад давхар шалгана.

Мөрдөн шалгах ажиллагааны нэг том чиглэл нь нүүрс тээврийн гэрээтэй холбоотой. Улаанбаатар хотод мөрдөн шалгах баг ажиллаж "Эрдэнэс Тавантолгой" компанийг байгуулагдсан цагаас нь хойш байгуулсан гэрээнүүдтэй холбоотой асуудлыг шалгаж байна. 

Гэрээ байгуулахдаа бусдад давуу байдал олгосон эсэхийг давхар шалгаж судлахаар байгаа. Үүн дээр их болгоомжтой хандах нь зөв. Монгол Улсын нүүрсний экспортыг зогсоохуйц сөрөг мэдээллийг худалдан авагч талдаа өгч болохгүй. Зарим аж ахуйн нэгж өмнөх төлсөн төлбөрийнхөө хэмжээнд нүүрсээ авч чадахгүй байх эрсдэл үүсвэл гэрээгээ цуцлах хүртэл арга хэмжээ авахаа Эрдэнэс Тавантолгой компанийн Бүрэн эрхт төлөөлөгчид мэдэгдсэн байна. 

Энэ бол зөвхөн дотоод дахь асуудал бөгөөд дотоодын хил гаалийн байгууллага, гүйцэтгэх удирдлага, улстөрчидтэй холбоотой асуудлыг шалгаж байгаа" гэсэн юм.

https://fb.watch/hhiiBSKo3p/