Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийслэлийн замын нөхцөл хүндрэх төлөвтэй байгаа тул зориулалтын давс, бодис цацаж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Нийслэлд өнөөдөр 11:00 цагаас цас орж эхэлсэнтэй холбоотойгоор замын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа тул нийслэлийн зам талбайн цэвэрлэгээ хариуцдаг 17 байгууллага зориулалтын давс, бодис цацалтын ажлыг эхлүүлжээ.

Одоогоор зам талбайд дээрх байгууллагуудын 98 машин техник, зам талбайн 758 үйлчлэгч 13.3 сая ам метр талбайн цэвэрлэгээг хийж гүйцэтгэж байгаа аж.

Мөн нийслэлийн алслагдсан зам болох Морингийн даваа, Айцын даваа, Ар гүнт, Өвөр гүнт зэрэг замуудад одоогийн байдлаар халтиргаа гулгаа үүсээгүй хөдөлгөөн хэвийн байгаа тухай талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.

Түүнчлэн Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын орчны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас мөсийг тухайн аж ахуйн нэгж цэвэрлэх үүрэгтэй тул байгууллагууд үүргээ биелүүлж, нийт зам талбайн үйлчлэгчдэдээ дэм болж ажиллахыг уриаллаа.