“Money Mongolia 2022” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт энэ оны 11 дүгээр сарын 26-нд болох гэж байна. Монголын хөрөнгө оруулагчдын клуб, Монголын Бизнесийн Зөвлөл ба БНХАУ-аас Монголд хөрөнгө оруулагчдын Зунхуа нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж буй тус чуулган Улаанбаатар зочид буудалд болно.
Энэхүү арга хэмжээнд ICBC банк, Казахстан улсын Астана олон улсын санхүүгийн төв (Astana International Financial Center), Австралийн тинк танк болох Эдийн засаг ба Энхийн хүрээлэн (Institute of Economy and Peace) мөн АНУ-ын хөрөнгө оруулагчид илтгэгчээр оролцохоор баталгаажуулжээ.
Засгийн газраас гаднын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэднийг үйл ажиллагаагаа хэвийн саадгүй явуулах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж буйд хөрөнгө оруулагчид эерэг хүлээлттэй байгаа. Тэгвэл, энэхүү чуулга уулзалтаар нэг талаас хөрөнгө оруулагчид нөгөө талаас хөрөнгө оруулалт хариуцсан төрийн байгууллагын удирдлагууд оролцон хоорондоо уулзалдаж, тулгарч буй асуудлаа шууд ярилцаж, шийдвэрлэх саналууд гаргана. Шинээр хөрөнгө оруулалт татахаас урьтаж, Монголд хөрөнгө оруулсан компаниудын асуудлыг шуурхай шийдвэрлэх нь нэн тэргүүнд тавигдаж буйг Монгол Улсын Засгийн Газар ба хөрөнгө оруулагчид ойлгож буй учир ийнхүү дундын индэрт асуудлуудаа хэлэлцэх гэж байна.
Ерөнхий ивээн тэтгэгчээр 88 жилийн түүхэн ойгоо тэмдэглэж буй “Moнгол Даатгал” ХК дэмжин оролцож, салбарын одоо ба ирээдүйн боломжуудыг хуваалцана.
Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болон клубийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг Мөнхзаяа 99145059 утсаар холбогдож тодруулж болох ажээ.
Энэ талаар: https://drive.google.com/file/d/1qK3bs0YgxTn5p-o8szHFInb_gFfSoCWD/view
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!