Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ: 18 нас хүрээгүй хүнд газар өмчлүүлэхгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ

Т.Саран, iKon.mn
2022 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:06 2022/11/25

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/655480109450959

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Хууль хэрэгжсэнээс хойш өнөөдрийн байдлаар Монгол Улсын иргэдийн 19.8 хувь нь газрыг үнэ төлбөргүй өмчилсөн. Хуулийн хэрэгжилт хангалтгүй, иргэд газар өмчилж чадахгүй байна гэдэг асуудлыг ярьдаг. Тиймээс шинэчилсэн хуулиар хэд хэдэн боломжийг гаргаж өгч байгаа. Өмчлөөд авсан газраа байшин барилга барихад заавал өмчилж авсан эрхээ эзэмших болгон шилжүүлж байж энэ ажил хийгддэг байсан.

Шинэ хууль батлагдсанаар иргэн, хуулийн этгээдэд бусад зориулалтаар газрыг шилжүүлэх, эсвэл өөрөө худалдаа үйлчилгээний бусад зориулалтаар ашиглах боломж нээгдэж байгаа. Өмчлүүлэх эрхийг хугацаагүй болгож байгаа. Зөвхөн дэд бүтэцтэй хот суурин газарт газрыг өмчлүүлнэ. Тэгэхгүй бол уулын орой гээд хамаагүй газарт газар олгохоор олон асуудал үүсдэг. 

Монгол Улсын иргэн бүр гэдэг утгаараа хүүхэд газар өмчилдөг байсан. Эцэг, эх нь тухайн газрыг захиран зарцуулах эрхийг нь хэрэгжүүлээд байдаг. Харин шинэ хуулиар 18 нас хүрээд хүссэн газраа сонгож газар өмчлөх боломжийг нээж өгсөн" гэв.

Харин Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн "Өнөөдрийн байдлаар 32 мянган хүүхэд газар өмчилсөн гэсэн тоо байна. Газар өмчилсөн байгаа хүүхдийн эрхтэй холбоотой асуудлыг хөндөөгүй. Шинэ хууль батлагдсан тохиолдолд 18 нас хүрснээс хойш газар өмчилнө. Хэлэлцүүлгийн явцад шаардлагатай гэвэл шилжилтийн зохицуулалтыг хийж болно.

Иргэд газрын асуудлаар заавал биеэр явж хөөцөлдөх шаардлагагүй. Аль ч газраас хаанаас ч цахимаар хандаж болно. Мөн цаасан материалаар ч хандаж болох юм" гэсэн юм. 

УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу МАН-ын бүлэг Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар дөрөв хоногийн завсарлага авав. Үргэлжлүүлэн Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх үеэр АН-ын бүлэгт дөрөв хоногийн завсарлага өглөө. 

15:48 2022/11/25

Хэлэлцэж буй хуультай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал "Богдхан уулын эргэн тойронд 1,473 газар ашиглах гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгө баригдсан байдаг ч кадастрын санд бүртгэлгүй байна. Энэ талаарх шийдвэр хуулийн шинэчлэл байна уу?

Улаанбаатар хотын эргэн тойронд ашигт малтмалын 181 лиценз олгосон ч ямар ч кадастргүй байгаа юм. Ингэснээр ямар нэгэн хариуцлага тооцох уу?" хэмээн асуув.  

Түүний асуултад Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай "Кадастрын зураг үйлдэх тусгай зөвшөөрөлтэй 253 аж ахуйн нэгж байна. Эдгээр ААН-үүд ихэнх нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. Орон нутагт кадастрын зураг хийлгэх эрэлт хэрэгцээ байнга гардаггүй. Шинэчилсэн хуулиар нийт газар нутгаа муж тойрогт хуваагаад тухайн тойрогт байгаа хүн ам нутаг дэвсгэрийн хэмжээнд тохируулж кадастрын зураг хийх ААН-ийн тусгай зөвшөөрлийг олгож, тэнд нь үйл ажиллагааг нь явуулах бодлого барьж, өөрчлөлт хийж байна. 

Тусгай хамгаалалттай газар нутаг, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй ААН-үүдийн газрууд газрын мэдээллийн санд бүртгэгдэхгүй байна гэсэн асуудал ярилаа. Тусгай хамгаалалттай болон ашигт малтмалын зориулалтаар газар олгохдоо заавал улсын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд үндэслэж олгоно. 

Төлөвлөгөөнд үндэслэж олгосон учраас энэхүү бүртгэл газрын кадастрын нэгдсэн санд бүртгэгдэхээр хуульчилсан. Дээрх төрлөөр газар олгосон асуудлыг  иргэд нээлттэй мэдэх, саналаа өгч оролцох, хяналт тавих боломж бүрдэж байгаа. Газрын төлбөр төлөх үүргээ биелүүлэх боломжтой болж байгаа. Ашигт малтмалын чиглэлээр 1,243 нэгж талбар бүртгэгдсэн. Бүртгэгдээгүй нэгж талбарыг бүртгүүлэх ажлыг орон нутагтай хамтарч зохион байгуулж байгаа.

Их хэмжээний татварын мөнгө төвлөрөхгүй байгаагийн шалтгаан нь мэдээллийн санд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй газрууд бүртгэгдэхгүй байгаатай холбоотой" гэдгийг хэллээ. 

Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

13:23 2022/11/25

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Кадастрын мэдээллийн сан үүсгэх, газрын үнэлгээ, татварын нэгдсэн тогтолцоо бий болгох шаардлагатай байгаа тул кадастрын нэгдсэн тогтолцоо бий болгохтой холбоотой эрх зүйн зохицуулалтыг уг хуулийн төсөлд тусгажээ. Газар, үл хөдлөх хөрөнгийн эрхийг газрын нэгж талбарт суурилсан кадастрын зургийг үндэслэн бүртгэдэг болсноор давхардал хийдэл гарахгүй гэж хууль санаачлагч үзсэн байна. 