Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Сүхбаатар: Намайг заавал элий балай хүн байгаа мэтээр харагдуулах нь улс төрийн зорилготой

Т.Өлзийбаяр, iKon.mn
2022 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар "Гэр хороололд эмийн сан маш бага байгаа учраас иргэд хайж ийш тийшээ явдаг нь түгжрэлд нөлөөлж байна" гэсэн байр суурийг өчигдөр илэрхийлсэн. Тэгвэл өнөөдөр уг байр суурьтай холбоотойгоор дараах тайлбарыг хэллээ. 

Тэрбээр "Миний хувьд түгжрэлтэй тэмцэх нэгдсэн бодлого төлөвлөлтийг хийж байгаа. Гурав, дөрвөн пост гарсан. Нэг бол зураг дээр нь өөр тайлбар бичдэг, эсвэл үгний араас залгаад нэг өгүүлбэр бичээд байгаа. Түгжрэл үүсгэх нөхцөл болж байна гэсэн үг бичлэг дээр байхгүй.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг ярилцах үеэр С.Энхболд сайдад асуулт тавихдаа хэлсэн үг. Миний хувьд түгжрэлийн асуудал эрхэлж байгаа учраас бүх л зүйлтэй орооцолдох юм. Тухайлбал, дата дурангаар харахад хотын 272 хүнд нэг эмийн сан ногдож байхад, гэр хорооллын 600 гаруй иргэнд нэг ногдож байгаа тухай яриад эмийн сангийн хүрэлцээ ямар байгаа талаар асуусан. 

Түгжрэлтэй холбоотой ажил хийж байгаагаа ярьсан хэрнээ үүнтэй холбоогүйгээр С.Энхболд сайдад асуулт тавьсан. Намайг заавал элий балай хүн байгаа мэтээр харагдуулах нь улс төрийн зорилготой. 

Гурван сарын өмнө УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад зүгээр л байсан. Гэтэл одоо гэнэт Засгийн газарт орсон чинь хэл ам нь олдохгүй, учраа олохгүй явж байгаа мэтээр ярьж байгаа нь улс төрийн зорилготой" гэсэн юм. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
61
Зураг
ТЭНЭГЛЭЛ
33
Зураг
ХАХА
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа