Шинэ жилийн баяраар олон нийтээрээ цуглах арга хэмжээ нь халдварт өвчний эрсдэлийг шууд нэмэгдүүлэх хүчин зүйл болно. Иймд хувь хүн хариуцлагаа нэмэгдүүлж, аливаа арга хэмжээнд орох, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг төлөвлөх, гадаад, дотоодод зорчихдоо эрсдэлээ тооцож хариу арга хэмжээгээ авахыг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан зөвлөлөө.
Коронавирусийн халдвараас сэргийлэх хамгийн сайн арга нь өвдөхгүй байх. Тиймээс сайн унтаж амрах, хангалттай хэмжээний шингэн уух, амралтын өдрүүдээр агаар салхинд гарах, олон нийтээрээ цугласан битүү орчинд маскаа зүүх, гараа сайн угаах нь халдвараас сэргийлэх үр дүнтэй хэвээрээ байгаа гэж ойлгох хэрэгтэйг ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр хэлэв.
Арваннэгдүгээр сарын 7-13-нд коронавирусийн халдварын 1,192 тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн сүүлийн хоёр долоо хоногт Омикроны BQ.1.2, BF.7 дэд хувилбаруудын тархалт нэмэгдсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!