Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улсын хилээр гаргах шонхор шувуу болон ан агнуурын амьтдын тоог Засгийн газар нууцлах шаардлагагүй"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шонхор шувууг гадагш гаргах тоог Засгийн газраас баталдаг бөгөөд нууц байдаг. Тоог хэлэх боломжгүй. Зөвхөн шонхор ч бус ан агнуурын асуудал нууц байдаг. Үүнийг нууц байлгах шаардлагагүй тухай саналаа Засгийн газарт хүргүүлж байгааг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдэгдэв.

Монгол Улсын хилээр гарсан шонхор болон ан агнуурын амьтдын тоо гаалийн мэдүүлэг дээр тэмдэглэгддэг. Шонхор шувуу манай улсын үндсэн бус нүүдлийн шувуу.

САЙТИС олон улсын байгууллага бий. Бид конвенцод нэгдсэн байдаг. Үүний хүрээнд зөвлөмж гардаг. Зөвлөмжийн дагуу Монгол Улсын газар нутгаас тээвэрлэх шонхрын тоог гаргадаг бөгөөд БОАЖЯ, Экологийн цагдаагийн алба хяналтаа тавин ажиллаж байгааг тэрбээр хэллээ.

Түүнчлэн "Шонхор шувууг гадагш нь авч яваад тэндээ тодорхой хугацаанд байлгаж байгаад буцаагаад тавьдаг" гэв.