ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

"НҮБ-ын Дур зоргоор баривчлах асуудлаарх дүгнэлттэй санал нийлэх эсэхийг Х.Нямбаатар сайдаас асууя"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорьж, дарамталж, айлган сүрдүүлж хэрэг хүлээлгэдэг талаарх асуудлаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр НҮБ-ын дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсгийн гаргасан урьдчилсан дүгнэлттэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдад Х.Нямбаатарт асуулга тавьж, хүний эрхийг дээдлэх талаар ямар арга хэмжээ авч байгаагаа УИХ-д тайлагнахыг шаардав.

С.Одонтуяа хэлэхдээ “Аравдугаар сарын 3-14-ний өдрүүдэд НҮБ-ын дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг Монголд ирж ажилласан. Тус ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтээр үнэхээр ичмээр үр дүн гарсан байна. Тэд Монгол Улсад хууль, хүний эрх гэж байна уу гэдэгт ноцтой дүгнэлтүүд хийгээд явсан. Бид үүнийг зүгээр хараад орхиж болохгүй.

Учир нь дээрх дүгнэлтээр,

  • Монгол Улсад шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорих явдал нь онцгой тохиолдол гэхээс илүү жирийн үзэгдэл болсон байна,
  • Хуульч байлцуулахгүйгээр байцаалт авдаг явдал хэвшмэл болсон байна,
  • Хүний эрхийг хамгаалагчдын хууль ёсны ажилд саад учруулах, тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх цуглаан, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хязгаарлагдаж болзошгүй. Үүнд анхаарал хандуулах ёстой талаар маш ноцтой дүгнэлт хийсэн.

Мөн 2020 онд нийт баривчлах ажиллагааны 99.3 хувь нь, 2021 онд 98.3 хувь нь ямар ч шүүхийн шийдвэргүйгээр хийгдсэн гэж НҮБ-ын шинжээчид дүгнэжээ.

Түүнчлэн мөрдөн байцаагч, прокурор нарын хянан шийдвэрлэсэн хэргийнх нь тоогоо өрсөлдүүлж, сар бүрийн эцэст ялагчийг нь тодруулж, урамшуулах маягаар асуудлыг шийддэг жишээ тогтсон байна гэсэн ичгэвтэр дүгнэлт гарчээ.

Түүнээс гадна, цар тахлын үеийг далимдуулж хүмүүсийн тайван жагсах, цуглах, эвлэлдэн нэгдэх, үгээ хэлэх эрх чөлөөг хязгаарласан нь ёс зүйгүй зүйл болсныг онцолсон байгаа юм.

Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайдад асуулга явуулж, УИХ-ын гишүүдийн өмнө энэ дүгнэлттэй хэр санал нийлж байгаа эсэхийг сонсмоор байна.

Хэрэв энэ дүгнэлт үнэхээр бодит байдал дээр газар авсан бол яаралтай засварлах ёстой. Үгүй бол уг дүгнэлтийг 2023 оны есдүгээр сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 94 дүгээр чуулган дээр хэлэлцэнэ. Тус чуулган дээр яг энэ байдлаар хэлэлцвэл Монгол Улс дэлхийн шившиг болж, хүний эрхийн пунктээрээ маш олон байраар ухарна.

Тиймээс энэ асуудлыг онцгой анхаарч, ойрын үед хүний эрхийг дээдлэх, дээрдүүлэх талаар ямар хууль эрх зүйн арга хэмжээ авч, ямар хууль санаачлах гэж байгаа талаараа УИХ дээр яаралтай тайлагна гэсэн шаардлагыг салбарын сайдад хүргүүлж байна. Үнэхээр ийм зүйлүүд Монголд байгаа бол энэ нь маш ноцтой асуудал. Шаардлагатай тохиолдолд бид хүний эрхийн дэд хороог хуралдуулах боломжтой.

1921-1990 он, ялангуяа 1930-аад оны хэлмэгдлийн үеийн асуудлын ур уршиг өнөө болтол арилж дуусаагүй байна. Гэтэл ийм асуудлууд цаашид гарах ёсгүй" гэлээ.

Мөн тэрбээр УИХ-ын гишүүний хувьд Монгол Улсын аль хуульд хүний эрх зөрчигдөж байгаа тал дээр мониторинг хийж байгаагаа онцолсон бөгөөд хууль тогтоомжуудад хүний эрхийг дээдлэх чиглэлээр ямар зүйл заалт дутуу байгаа тал дээр нэмэлт өөрчлөлтүүдийг өргөн барихаар бэлтгэж байгаа хэмээлээ.

Үргэлжлүүлэн "Монгол Улс хүний эрхийн эрх зүйт ёсны индексээр 131 улсаас 51 дүгээрт жагсаж байна. Хэрэв яг энэ тайланг НҮБ-ын чуулганд хэлэлцвэл хэд дахин ухрах эрсдэлтэй.

Бид хүний эрхийг дээдэлсэн асуудлыг нэгдүгээрт тавиад явахгүй бол Европын холбоо, НҮБ-ын янз бүрийн асуудал дээр хоригт орох магадлал өндөр байгаа. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хүмүүсийг жагсаж, цуглах, үзэл бодлоо илэрхийлэхэд хүний эрхийг зөрчиж болохгүй гэсэн зүйл бий. Үүнийг цагдаагийн байгууллагын зүгээс тасалдуулах явдал удаа дараа гарсан байна гэдгийг шинжээчид онцолжээ.

Монгол Улс НҮБ-ын 94 дүгээр чуулган хэлэлцэхээс өмнө хүний эрхийн асуудлууддаа онцгой анхаарах шаардлагатай. Олон улсын хүний эрхийн өмнө хүлээн үүргээ Монгол Улс биелүүлэх ёстой" гэдгийг нэмж хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
27
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Шаравын Баярсайхан [172.58.139.57] 2022/11/1
Бидний хүч байгааг бүү мартаарай! Бид 2018, 2019, 2022 онуудад НҮБ-д хандсан юм шүү. Одоо ч гэсэн хандах гэж байна. Монгол Үндэстний Хүний Эрх Иргэдийн Хяналтын Хороо НҮТББ
1 | 0 Хариулах
hahaha [216.165.95.168] 2022/10/31
ene avgaigiin tarhiig hagalah ymsan. Zavaan gi-chii shuu
1 | 1 Хариулах
хүүк 14 тэрбу [202.179.26.113] 2022/10/31
НЯМКА БЛОКЛОНО
0 | 0 Хариулах
зочин [202.179.27.78] 2022/10/31
Элбэгдоржийн үеэс эхэлсэн биш үү, тэр үед яагаад дуугай байсан юм бэ, сонгууль дөхөөд байна уу.
1 | 1 Хариулах
Зочин [192.82.82.29] 2022/10/31
АНЫХАН МИНЬ ДЭЭ ТА НАРЫН САНААЧИЛСАН ХУУЛИАР Л ЯВЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ СОНГУУЛИЙН ӨМНӨ ТА НАР САНААЧИЛЖ ХЭЛЭЦЭЭД ОРХИСОН ХУУЬИУД ШҮҮ ДЭЭ
1 | 0 Хариулах
Зочин [202.179.24.205] 2022/10/31
АН-ы гөлөгнүүд дотоод хэрүүлээ цэгцэлж жинхэнэ сөрөг хүчин шиг байсан бол, иргэний эрх зөрчигдөж байхад хоорондоо хэрэлдэх биш иргэдийн төлөө дуугарсан бол, хүний эрхийн зөрчлүүд туйлдаа хүрч байхад нүдэн балай чих нь дүлий яваагүй бол ийм байдалд хүрхүү, нүб-с хориг тавих хэмжээнд хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалт, ялангуя хууль шүүхийн үйл ажиллагаа бүхэлдээ эрүүдэн шүүх хэлбэрт шилжсэн тухай хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гарсан байсан.
12 | 1 Хариулах
ЗОЧИН [103.212.117.238] 2022/10/31
АН ДА Ч БИШ ЮМ ШИГ БАЙГАА ЮМ. МОНГОЛЧУУДЫН ХАРАНХУЙ БОЛОВСРОЛГҮЙ БИЕ БИЕНЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГГҮЙ ТАЛЦАХ ХУВААГДАХ ДУРТАЙ ОНЦЛОГ БАЙНА. МАН ЭВТЭЙ ДЭ БИШ ЮМ. ТЭНД ЖИНХЭНЭ БЯЛУУ ХУВААДАГ БОЛОХООР ЭВТЭЙ МЭТ ЯВДАГ.
5 | 1 Хариулах
ЗОЧИН [103.212.117.238] 2022/10/31
МАН ШИГ ХУВААЖ ИДЭХ ТОМ БЯЛУУ АНД АЛГА.
4 | 2 Хариулах
Зочин [103.80.211.131] 2022/10/31
яг тийм
3 | 0 Хариулах
ЗОЧИН [103.212.117.238] 2022/10/31
МАН ЗОРИГ АГСАНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХҮМҮҮС ДЭЭР ХҮНИЙ ЭРХ ГЭЖ ОРИЛСОН. БУСАД ХЭРЭГТ ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИГДНҮҮ ПАДГҮЙ. ЗАХИАЛАГЧ ИЛРЭХ ГЭЭД САНДРАЛДСАН ДА. ӨНӨӨДӨР ЭНЭ ХЭРЭГ ТАГ ЧИГ. АЛУУРЧДЫГ ХАМГААЛСАН.
2 | 0 Хариулах