Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Унгарын Будапешт хотноо гуравдугаар шатны тоглолтуудаар үргэлжилж байна.
"The MongolZ" багийн хувьд эхний тойрогт Бразилын "Imperial Esports" багтай "Во1" (нэг "map"-аар ялагчийг тодруулах) журмаар өчигдөр орой тоглож, нэмэлт үед 14:16 тооны харьцаатай ялагдсан.
Үргэлжлүүлэн хоёрдугаар тойрогт Нидерландын "Team Liquid" багийн эсрэг мөн адил "Во1" журмаар өнөөдөр үүрээр тоглож, 13:9 тооны харьцаатай ялалт байгууллаа.
Ийнхүү манай улсын баг гуравдугаар шатанд нэг хожил, нэг хожигдолтой болж байна. Тэгвэл гуравдугаар тойрогт Европын "FaZe Clan" багийн эсрэг "Во1" журмаар өнөө орой 22:00 цагаас тоглох хуваарьтай байна.
Хэрэв өнөөдрийн тоглолтод ялалт байгуулбал энэ жилийн дэлхийн аваргын шөвгийн наймд шалгарахын төлөө тоглох эрхтэй болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!