ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Элина Штайнерте: Монголд 2020 онд баривчлах ажиллагааны 99%, 2021 онд 98% нь шүүхийн шийдвэргүйгээр хийгдсэн

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нэгдсэн Үндэсний Байгууллага(НҮБ)-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсэг Засгийн газрын урилгаар манай улсад аравдугаар сарын 3-14-нд ажиллаж, өнөөдөр урьдчилсан дүгнэлтээ танилцуулав. 

Харин тайланг эцэслэн баталгаажуулсан үр дүнг 2023 оны есдүгээр сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 54 дүгээр чуулганд өргөн барина.

Урьдчилсан дүгнэлтээс онцолбол, 2017 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар Ажлын хэсгийн ахлагч Элина Штайнерте "Шинэчилсэн хуулийн дагуу цагдаа сэжигтнээс цагдан хорих хугацааг хамгийн ихдээ зургаан цаг байхаар заасан байна. Харин сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр цагдан хорих дээд хугацаа 72 цаг байсныг 48 цаг болгон бууруулсан нь сайшаалтай.

Гэхдээ хуульд орсон өөрчлөлтүүдээ дахин сайжруулах шаардлага байна. Жишээлбэл, иргэн цагдаа дээр зургаан цаг цагдан хоригдож, байцаалт өгсөн ч дараагийн 48 цагтаа оруулан тооцуулдаггүй. Зарим тохиолдолд зөвшөөрөгдсөн дээд хэмжээ буюу 48 цагаас хэтэрч байгааг Ажлын хэсэг онцлон тэмдэглэж байна" гэлээ. 

Мөн тэрбээр цагдаа гэрчээр мэдүүлэг авна гэж дууддаг ч сэжигтэн болгодог байдал газар авсан байгааг хэлэв.

Олон улсын хүний эрхийн хуульд хүн өөрийн сайн дурын зөвшөөрөлгүйгээр саатуулагдсан тохиолдолд эрх чөлөөг нь хассанд тооцдог аж. Эрх чөлөөгөө хасуулах нь хаана ч тохиолдож болох бөгөөд үүнийг албан ёсоор баривчлах эсвэл түр саатуулах гэхээс үл хамааран дур зоргоор саатуулагдахаас хамгаалуулах нөхцөл бүрддэг байна.

Хатагтай Элина Штайнерте "Эрх чөлөөгөө хасуулсан хугацаа нь цөөн цаг байсан ч үргэлжлэх хугацаанаас хамаарахгүйгээр саатуулсанд тооцно. Монголын нөхцөлд сэжигтэн мэдүүлэг өгөх үйл ажиллагаанаас гарах эрхгүй бол цагдаагийн хэлтэс дээр ирж, мөрдөгчийн хяналтад орсон мөчөөс хойш саатуулагдсанд тооцно" гэв.

"ТЕГ, АТГ зэрэг мэргэжлийн байгууллага шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах нь газар авч байна"

Харин шүүхийн шийдвэргүйгээр баривчлах асуудлаар тэрбээр "Ажлын хэсгийнхний санааг маш их зовоосон зүйл бол шүүхийн шийдвэргүйгээр баривчлах, цагдан хорих нь газар авсан байна. 2020 онд баривчлах ажиллагааны 99.3 хувь нь шүүхийн шийдвэргүйгээр хийгдсэн байна. Харин 2021 онд энэ тоо 98.3 хувь болжээ. Баривчлах ажиллагааны өндөр хувь нь шүүхийн урьдчилсан, хяналтгүйгээр явагдаж байгаа нь олон улсын өмнө Монгол Улсын хүлээсэн хүний эрхийн талаарх үүрэг хариуцлагатай огт нийцэхгүй гэж Ажлын хэсэг үзсэн. 

Ялангуяа Тагнуулын Ерөнхий Газар, Авлигатай Тэмцэх Газар зэрэг мэргэжлийн байгууллагууд шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах нь газар авч байгаад Ажлын хэсгийнхэн онцгойлон санаа зовж байна.

Шүүхийн шийдвэргүйгээр баривчлах энэ асуудлыг Засгийн газар яаралтай шийдвэрлэх ёстой гэж үзсэн" гэв.

Жилд 12-13 мянган хэрэг хянан шийдвэрлэгдсэний ойролцоогоор 40%-д нь яллагдагч хэргээ хүлээжээ

Монгол Улсад мөрдөн шалгалтын, хяналтын прокурорын зэрэг бүх шатанд яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрөх нь чухал үүрэг гүйцэтгэж байна хэмээн дээрх Ажлын хэсгийнхэн үзсэн байна. Тухайлбал, жилд 12-13 мянган хэрэг хянан шийдвэрлэгдсэний ойролцоогоор 40%-д нь яллагдагч хэргээ хүлээжээ. Гэхдээ бодит баримтыг тогтоох зорилгоор зохих мөрдөн шалгах ажиллагаа зохион байгуулахын оронд хэрэг хүлээлгэхийг байнга ашиглаж болохгүйг урьдчилсан дүгнэлтдээ онцолсон байна.

Үүнээс гадна Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтэд дурдсанаар өмгөөлөгч нар үйлчлүүлэгчийнхээ урьдчилан хорих үндэслэлийг эсэргүүцэж мэтгэлцэхээс өмнө хавтаст хэрэгтэй бүрэн танилцах боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1-д мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа өмгөөлөгч хавтаст хэрэгтэй бүрэн танилцах боломжтой гэж заасан байдаг. Гэтэл бодит амьдрал дээр урьдчилан хорих шийдвэрийг ихэвчлэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байх үед гаргадаг. Энэ заалтыг өмгөөлөгч нарт хавтаст хэрэгтэй танилцахыг бүрмөсөн хориглох зорилгоор ашиглаж байгаа нь өмгөөлөгч нарт үйлчлүүлэгчийнхээ урьдчилан хорих үндэслэлийг эсэргүүцэхэд ихээхэн саад учруулж байна.

Урьдчилан хорих үндэслэлийн нотлох баримттай танилцах боломжгүйн улмаас өмгөөлөгчид “таамаглал дэвшүүлж”, “харанхуйгаар" эсэргүүцэх ёстой болдог тухай Ажлын хэсгийнхэн мэдсэн. Ихэвчлэн хэрэг прокурорт шилжих өдөр л өмгөөлөгчид хавтаст хэрэгтэй танилцах зөвшөөрлийг өгдөг ба энэ тухай цагийг нь нэлээд тулгаж мэдэгддэг. Өмгөөлөгч нь мөрдөн байцаагчийн өрөөнд цаг алдалгүй очсон байсан ч материалыг хуулбарлах, тэр ч байтугай зургийг нь авахыг хориглодог тул өмгөөлөгчид боломжийнхоо хэрээр хавтаст хэргийн агуулгыг гараар тэмдэглэн авах ёстой болдог байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
90
Зураг
ХАРАМСАЛТАЙ
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ХАХА
4
Зураг
БУРУУ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
75 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
hi [66.181.161.107] 2022/12/5
ardchilsan gesen nertei l bolohoos mongol uls oorchlogdoogui
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.251] 2022/10/31
Ymar ch ajlii turshlagagui humuus tord baigaagiih
0 | 0 Хариулах
Яг үнэн дүгнэлт [202.126.90.13] 2022/10/17
Энэ бол бодит үнэн. Бүгд захиалгаар хийдэг. Цагдаагийнхан ялангуяа хүний эрхийг уландаа гишгиж улс төрчдийн гар хөл. Хүний эрхийн тухай өчүүхэн ойлголт байхгүй.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.183.190] 2022/10/16
Osvor nasniihan humuujilgui bolson bna lee ug avahguinee
0 | 0 Хариулах
💩 [66.181.183.21] 2022/10/16
ardchilsan hujaa
0 | 0 Хариулах
Зочин [1.230.76.219] 2022/10/16
Дураараа баривчиллаа байхнээ аймаар юм хүний эрх байхгүй улс байна
2 | 1 Хариулах
Ev khamt [66.181.161.53] 2022/10/16
..tiim surkhii medej baisan bol Ta yaagaad zokhikh yosnii arga khemjee avaaui yum
1 | 1 Хариулах
[66.181.183.21] 2022/10/16
HUDLAA ARDCHILSAN HUJAANUUDIN HULGAICHUUDIN FAKE NEWS BAIHGUYUDAA,1 HUNII ZURAG TAVIAD DOOR NI YUUGEJ CH SHAAJ BOLNO GEJ BODDOG YUM BGAAN,
0 | 0 Хариулах
Зочин [103.229.122.91] 2022/10/16
Гадаадынхан аас болоод хүүхдүүд бүүр хүмүүжилгүй боллоо.
2 | 5 Хариулах
Зочин [202.9.41.154] 2022/10/16
Хүүхдээ өөрөө хүмүүжүүл.
1 | 2 Хариулах
Вакцин алаад байна алаад байна [192.145.124.154] 2022/10/15
НҮБ нь өөрөө масон шулмуудын гар хөл.дэмб нь мөн гейтс мэтийн шайтануудын мэдлийнх.иым байж хаа байсан Монголын төлөө хошуу билүүдэх нь юу билээ 😤
1 | 1 Хариулах
Зочин [202.9.41.154] 2022/10/16
Тэгвэл Монгол улс НҮБ-д элссэн нь ямар үйл явдал вэ? Их хүч чармайлт гаргаж байж хятадуудын дэмжлэгтэйгээр элссэн гэдэг? ОХУ бас НҮБ-ийн гишүүн байгаа нь ямар учиртай вэ?
2 | 1 Хариулах
Вакцин алаад байна алаад байна [192.145.124.154] 2022/10/15
Монгол яах вэ та нарт хамаагүй шүү дээ 💩 наад файзер компанийн хохирогчид одоо яах вэээ!!Наад асуудлаа шийдэх хэрэгтэй 😡
1 | 0 Хариулах
Зочин [202.9.41.154] 2022/10/16
Өөрөө очиж оочирлож сууж байгаад хийлгэсэн биз дээ. Чамайг хэн ч барьж байгаад, дарж байгаад хийгээгүй. Гохь чинь гэдэг юм. Чиний сонголт.
0 | 2 Хариулах
Зочин [202.9.40.206] 2022/10/15
Уншаад, манай ардчилсан шүүх засаглал 39 оны хэлмэгдүүлэлтээс дээрдэх зүйлгүй юм байна гэж ойлголоо.
5 | 1 Хариулах
Зочин [38.114.114.69] 2022/10/15
АРДЧИЛАГЧ НЭРТЭЙ ХУЖААА НАР ЦЭДЭНБАЛЫН ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧ ТУСГАЙ ХАНГАМЖ ГЭЭД Л БҮЛТРЭЭД БАЙСАН ӨӨРСДӨӨӨ БҮҮР МАФИ БОСГОСОН ДУРТАЙ ХҮМҮҮСЭЭ ХЭЛМЭГДҮҮЛЖ АЛЖ ДУРТАЙ ТӨРИЙН КОМПАНИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ ХУВЬДАА ЗАВШИЖ ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ ЯДУУРУУЛЖ ӨӨРСДӨӨ БАЯЖИЖ ТУСГААР ТОГТНОЛОО ҮНЭГҮЙДҮҮЛСЭН ХУУЧИН ТӨРИЙН СИСТЕМИЙН ДЭРГЭД САЯ ДАХИН МУУ ТӨР БАРЬСАН ТӨРД ИТГЭХ ИТГЭЛИЙГ ХӨСӨР ХАЯСАН НЬ ҮНЭН БИЛЭЭ.
6 | 0 Хариулах
Зочин [202.9.41.154] 2022/10/16
Тэр хятадуудыг Цэдэнпил барилга бариулах гэж оруулж ирсэн. Монголыг хятаджуулсан, төрсөн нутгаа даргын суудлаар наймаалсан, үр хүүдүүддээ монгол хэл зааж өгөөгүй, орос тагнуул эмгэнтэй сууж улс орноо самарсан гээд нүгэл ихтэй хүн дээ.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.180.198] 2022/10/15
Манай дотоод асуудал энэ хэт даврагчдад ямар хамаа байна. Хэрвээ ялтнуудыг хайрлаад байгаа бол өөрсдийн мөнгөөр тансаглуулж болно. Тэгвэл бид хамаарахгүй. Татвар төлөгчдийг гэмт хэрэг хийж нэг хохироогоод дахин шоронд төсвийн мөнгөөр тансаглаж дахин хохироохыг эсэргүүцэж байна.
1 | 6 Хариулах
АРАЙ Ч ДЭЭ. [202.179.27.223] 2022/10/15
АЮУЛТАЙ НОЦТОЙ СУДАЛГАА ГАРЧ... ЮҮҮ ВЭ.
6 | 1 Хариулах
[66.181.189.52] 2022/10/15
CHAM METIIN ERLIIZ HURILIIZ EH ORONGUI HUNII BUGS BAZAJ YAVDAG SHUUGCHIIN CHINI HIIJ BAIGAA AJIL,
0 | 0 Хариулах
Зочин [174.203.39.254] 2022/10/15
Shuuh chin munguur shiidveree gargadag. Tagnuul , atg yu bolloo geed l shuuhed mungu uguh ve shuud l barina shuu dee .
0 | 0 Хариулах
Дэлбэгдорж [89.187.163.164] 2022/10/15
Дэлбэгдож, Батүүл нь Хаан байхдаа юу хийж байсын бэ. ххэхэ
2 | 0 Хариулах
Зочин [172.58.224.80] 2022/10/15
Энэ хүн бодит байдлыг судалгаа,баримт тайгаар мэдсэн б.а
9 | 2 Хариулах
z [192.82.87.54] 2022/10/15
ajil mergejiliin yos zuigee aldval niigemd hench bish boloh yostoi hervee shuuh deer yalbal ner hund usnu
2 | 1 Хариулах
Paвcaл [172.56.105.36] 2022/10/15
Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Нямбаатар, Нямдоржийн засаглал.
7 | 1 Хариулах
Зочин [202.126.90.54] 2022/10/15
Гэрчээр дуудаад сэжигтэн болгож 48 цаг саатуулаад,яллагдагч болгоод 30 хоног хорино,тэгээд сунгаад байна даа
5 | 0 Хариулах
Зочин [202.55.188.43] 2022/10/14
102 жилийн настай коммунист намын хуучин араншин нь сэргэж байна.
10 | 1 Хариулах
Зочин [64.119.19.193] 2022/10/14
Эзэнгүй төрийн эмгэнэл,хуульгүй юм шиг л
7 | 1 Хариулах
[139.5.216.40] 2022/10/14
NUB IIM YUM OGT HELEEGUI,HARINCH ESREGEEREE HULGAI HIISEN GEMT HEREGTENGUUDEE SAIN BARIJ BAIGAAD TRANSPARENCY INTERNATIONAL MASH IH DEMJIJ BAIGAA,GOL NI IHENH HULGAICHUUD NI URD ZUGIIN GARAL UGSAATAI ZASAGT SHURGALSAN DOTOODIN DAISANUUD BAIGAAD BAIGAA YUM,
1 | 4 Хариулах
[139.5.216.40] 2022/10/14
elebek hujaagiin hiisen ardchilsan hujaagin daranguilald mongolchuud yargaluulj bnda,
3 | 5 Хариулах
[139.5.216.40] 2022/10/14
shuug ch ni bugs bazaad yavjiidag gazar shuude,
1 | 0 Хариулах
ХУУЛЬЧ [122.201.21.167] 2022/10/14
МОНГОЛЫН ЦАГДАА , ПРОКУРОР , ХУУЛИЙНХАН ЭРХ БАРИГЧ НАМЫН УЛСТӨРИЙН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛҮҮДИЙН ГАР ХӨЛ БОЛЧИХСОН !!!
10 | 1 Хариулах
Зочин [66.181.161.86] 2022/10/14
Хараал идсэн зэвүүн хэдэн хүмүүс бгаа шүү
4 | 0 Хариулах
Зочин [166.205.124.56] 2022/10/14
Daranguilal
5 | 1 Хариулах
Зочин [192.82.80.163] 2022/10/14
Японд бас тэгдэг гэсэн. Сэжигтнийг 2, 3 жил тусгаарлаж байгаад ихэнхи тохиолдолд гэм буруутай гэсэн үг гаргуулаад шорон луу нь явуулдаг.
2 | 0 Хариулах
Зочин [103.161.242.161] 2022/10/14
Ёстой 100% үнэн дүгнэлт гаргажээ. Дээрээс нь иргэний хэргээр шалгах ёстой хэргийг шууд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байна. Гэж нэмэх хэрэгтэй байна.
20 | 1 Хариулах
Зочин [202.9.40.206] 2022/10/15
Энэ хүүхэн гэнэдчихлээ, эхлээд манай талын дүгнэлтийг гарсны дараа тайлангаа гаргасан бол...
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.28] 2022/10/14
Хүн алж хулгай хийж галдан шатааж оргож зугтааж байхад шүүхийн шийд хүлээгээд хэдэн сар болох ёстой гэж сургаж номлоод байна. Хэдэн зуун тэрбум төгрөг хулгайлж луйвардаж идсэн дарга сайд нарыг шүүхийн шийдвэр хүлээгээд 60-100жил чөлөөтэй жаргах ёстой гэж сургаж заавардаж байна. Б
3 | 7 Хариулах
Зочин [66.181.176.94] 2022/10/15
коммет бичсэний чинь төлөө шүүхийн шийдвэргүйгээр чамайг хийх үед л орой руу чинь ёонх гээл орно
3 | 1 Хариулах
Зочин [192.82.67.86] 2022/10/14
Коммунист МАН , цусаар гараа цгааж гарч ирсэн үргэлжлүүлсээр хэвээр, цуст хэлмэгдүүлэлт хийж гаршсан нам ~ 37,38 оноос эхтэй
3 | 2 Хариулах
[139.5.216.40] 2022/10/14
ardchilsan hujaa gej
2 | 0 Хариулах
Зочин [192.82.78.160] 2022/10/14
Ийм болоод НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн орноос хасагдаж байхгүй юу.
9 | 2 Хариулах
Зочин [66.181.161.52] 2022/10/15
Ahahhaha hasagdsimu te? Hudlaa bitgii shaa lalraa
0 | 1 Хариулах
Зочин [203.91.115.54] 2022/10/14
Ene uzuulelteer tegeed manaih hoid solongos shig gesen ug uu ? yag delhiin yamar ulstai adilhan bgaa yum bol oo ?!
2 | 0 Хариулах
Зочин [66.181.177.23] 2022/10/14
Тэгээд НҮБ ийн хүний эрхийн зөвлөлд нэрээ дэвшүүлсэн ч байх шиг. Ичиж сураасай даа.
13 | 2 Хариулах
[139.5.216.40] 2022/10/14
gehdee nub ingej yag helsen uu?
0 | 1 Хариулах
Зочин [202.55.188.43] 2022/10/14
Moving to Asia and the Pacific, Bangladesh secured 160 votes, followed by the Maldives (154), Viet Nam (145), Kyrgyzstan (126), Korea, (123); Afghanistan (12), Bahrain (1), Mongolia (1).
1 | 1 Хариулах
Зочин [202.179.27.37] 2022/10/14
шоронд ихэвчлэн мөнгөгүй танил талгүй хүмүүс л ордог тэрнээс мөнгөтэй танилтай ялангуя МАНингууд бол хүн алсан ч орохгүй.
11 | 0 Хариулах
Бондгормаа [49.186.156.163] 2022/10/14
Залхаан цээрлүүлэлт!!!
0 | 0 Хариулах
НААД ДАРВАЙСАН ХАРИЙН ЯШКАГ АМ РУУ НЬ АЛГАДВАЛ ТАА [13.214.183.155] 2022/10/14
БАРУУНЫ БООЛУУД МОНГОЛЫГ ХҮССЭНЭЭРЭЭ БООЛЧЛОХ САНААТАЙ НЬ МОНГОЛЫГ ХОРЛОН СҮЙТГЭХ ГЭЖ ОРОЛДОХ УРВАГЧДЫГ ӨМГӨӨЛЖ ХАМГААЛЖ БАЙГААГААС ХАРАГДАНА! УРВАГЧДЫГ ҮГ ДУУГҮЙ БАРЬЖ ХОРЬ, ЦАГДАЖ ДУУГҮЙ БОЛГОЖ НАМ ДАР! АРД ТҮМЭНД АМГАЛАН ТАЙВАН АМЬДРАЛ ЧУХАЛ БОЛОХООС ХАРИЙН БООЛУУДЫН ЗАЛХААН ЦЭЭРЛҮҮЛЭЛТ ТҮЙ Ч ХЭРЭГГҮЙ!!!
1 | 15 Хариулах
Зочин [202.126.90.82] 2022/10/14
Чамайг чиний эрхийг л хангуулах юм ярьж байна ногоон малгайт аа кк
8 | 1 Хариулах
Зочин [192.82.67.86] 2022/10/14
Чамайг цагдаа гэрээс чинь үг сөггүй чирч гарахөд чамтай чиний өмгөөлөгч ч уулзаж чадахгүй гээд бод~ хилс хэрэг тулгавал яана
9 | 1 Хариулах
Цоомоо [49.186.156.163] 2022/10/14
Дарангуйлал гэж энийг л хэлнэ.
10 | 1 Хариулах
Зочин [202.9.46.46] 2022/10/14
Энэ бүхэн нь Данх Нянбактер Фүү нарын шууд оролцоотой хийж буй хэлмэгдүүлэлт. Цагдаадаач биш. Төр шууд зохион байгуулж байгаа.
17 | 1 Хариулах
Зочин [104.28.100.79] 2022/10/14
Хуулийнхныг хуульчлах цаг нэгэнт болжээ. Мөн хуулийнхныг ОХУ-д бэлтгэх буруу юм байна. Дарангуйлалтай улсаас дарангуйлал л сурна.
12 | 1 Хариулах
Зочин [192.82.67.86] 2022/10/14
Яг заөв, хүний эрхийн мэдрэмжтэй улсад бэлтгэх хэрэгтэй
3 | 1 Хариулах
Зочин [192.82.68.21] 2022/10/14
ХҮҮК-ОЮУК ФАШИСТ ЗАСАГЛАЛ
10 | 1 Хариулах
Зочин [139.5.218.119] 2022/10/14
Хэн дуртай нь эрх мэдэл авбал хэн дуртайгаа шүүхийн шийдвэргүй баривчилж болно гэсэн үг л дээ. Энэ чинь яг үнэндээ маш аюултай байхгүй юу. Хятад орост яг ингэж байгаа.
11 | 0 Хариулах
Зочин [202.5.198.55] 2022/10/14
Битгий ийм бай л даа. Засаг төр минь
7 | 0 Хариулах
зочин [180.149.67.118] 2022/10/14
яг л үнэнийг хэлж байна
10 | 1 Хариулах
Зочин [66.181.165.44] 2022/10/14
Ганц худаг гэдэг шорон чинь шүүхийн шийдвэргүй хүмүүсийг хорьж яллах зориулалттай шорон. Хуучин соц оронуудад л ийм харгис тогтолцоо үйлчилдэг. Баахан хорьж хорьж чи буруугүй юм байна гээд суллангуут үйлээ үзэж байсан хэд нь хөөрхий баярлаад гараад явчдаг. Хүний эрхийг дээдэлдэг газар бол хэлмэгдүүлэлт гэж үзээд нөхөн төлбөр өгдөг юм.
15 | 1 Хариулах
Зочин [192.82.80.163] 2022/10/14
Японд бас тэгдэг гэсэн. Сэжигтнийг 2, 3 жил тусгаарлаж байгаад ихэнхи тохиолдолд гэм буруутай гэсэн үг гаргуулаад шорон луу нь явуулдаг.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.72.218] 2022/10/14
Тэгээд Японд болдог болохоор Монгол бас зүгээр үү?
3 | 0 Хариулах
Монгол ардын намын гишүүн [185.16.38.112] 2022/10/14
Гадны тагнуулууд улс орон сөнөөж байхад хэн шүүхийн шийдвэр хүлээгээд сууж байхав яаралтай баривчилж, нотлох баримт хуурамчаар үйлдээд албаар тагнуул болгож баривчлахгүй бол хэн тэгээд би тагнуул намайг барь гээд явхав.
0 | 16 Хариулах
Зочин [103.229.120.131] 2022/10/14
Чи коммент бичихэд хэтэрхий тэнэг хүн байна. Чимээгүй сууж бай.
14 | 0 Хариулах
Зочин [202.131.233.179] 2022/10/14
Соц үеийн хуулиараа яваа шүү дээ. нэг мэнгэтэй нөхөр энэ салбарыг шинэчлэж салхи оруулалгүй 20 жил гацааж ухраасан
13 | 0 Хариулах
Zochin [126.194.207.130] 2022/10/14
Barivchlah ajillagaag shuuhiin shiidverguigeer hiisen nuhtsuld barivchilsan tsagdaagiin baiguullagad hariutslaga tootsdog bolgoh heregtei
11 | 0 Хариулах
Цэг [192.82.64.225] 2022/10/14
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн шийдвэргүйгээр сэжигтнийг баривчлах хуулийн заалт нь байдаг тул хуульд заасан зүйл, заалтыг баримталж холбогдох ажиллагааг явуулдаг. Иймд шүүхийн шийдвэргүйгээр баривчлах ажиллагаа нь хуулиар зөвшөөрөгдсөн ажиллагаа тул хариуцлага тооцох боломжгүй.
1 | 1 Хариулах
Цэг [192.82.64.225] 2022/10/14
2. Аль ч улсын хуулинд шүүхийн шийдвэргүй баривчлах ажиллагаа явуулах санкц байдаг. Амьдрад дээрх наад захын жишээг дурьдвал Батаа хагас сайны өдөр өөрийн найз Доржийн амь насанд хувийн таарамжгүй харьцааны улмаас халджээ. Цагдаагийн байгууллагаас Батааг гэмт хэрэг үйлдсэн болохыг нь тогтоож, хуулийн хүрээнд гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолбол зохих мөрдөн шалгах ажиллагааг процессын дагуу явуулан, ажиллагааны 8 цагийн хугацаа дуусжээ, одоо Батааг цагдаагийн байгууллага яах билээ? Баривчлах зөвшөөрөл олгодог шүүхийн байгууллага ажлын цагаас хойш ажилдаггүй /17:30 цагаас хойш/, амралтын өдрүүдэд мөн амардаг. Тэгэхээр Батааг гэрт нь хариулах шаардлага тулгарч байх шив? Таныхаар найз Доржын амь насанд халдсан Батааг шүүхийн шийдвэргүйгээр /48 цагийн хугацаатай/ баривчилж болохгүй юм бол тэр хүнийг хэрхэх билээ? Шүүгчийнхээ гэрийнх нь гадаа гэмт хэрэг үйлдсэн этгээдээ аваад очих уу? эсхүл гэмт хэрэг үйлдсэн этгээдээ өөрийнхөө гарнаас гавлаад ажлын өдөр болж шүүх онгойтол хүлээх үү?
1 | 1 Хариулах
Зочин [192.82.67.86] 2022/10/14
Тэгээд зөв гэх гээд байгаа юм уу! Талбаы дээр үг хэллээ гээд машинд чихээд явдаг ,
1 | 0 Хариулах
Зочин [122.131.32.32] 2022/10/14
МАН-ЫН КОММУНИСТУУДАА ЦАГДААГАА ШИНЭЧЛЭЭЧЭЭ. РЕФОРМ ХИЙХ БОДЛОГО ЯВУУЛААЧЭЭ. ХҮНИЙ ЭРХ УЛ БАЙТУГАЙ, АЛГА БОЛЛОО.
8 | 0 Хариулах
Зочин [202.126.92.98] 2022/10/14
This is Mongolia
8 | 0 Хариулах
Зочин [202.126.90.70] 2022/10/14
Уих гишүүд эсрэг намын гишүүдийг захиалгаар ялалдаг өмч хөрөнгөд нь халддаг явдал ихслээ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.59] 2022/10/14
Зүгээр л танил талаараа хийдэг болсон байх өө
3 | 0 Хариулах
ЗОЧИН [64.119.22.195] 2022/10/14
ШАЛ ТҮҮХИЙ БАЙНА ГЭСЭН ҮГ Л ДЭ МАНАЙ ХУУЛЬ ХҮЧНИЙХЭН. ОЛОН ХУУЛЬ БАТАЛДАГ ХЭРНЭЭ ТЭРИЙГЭЭ МӨРДӨХГҮЙ БАЙХ НЬ ИХ. НИЙГМИЙН ОЛОН САЛБАР БОЛООГҮЙ БАЙНА ДА.
7 | 0 Хариулах