Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

"СЭМҮТ-д 20 гаруй жил эмчлүүлж буй 120 хүн харж хандах гэр бүлгүй учир хэзээ тус төвөөс гарах нь тодорхойгүй байна"

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сэтгэцийн эмгэгтэй иргэдийг хуулийн дагуу сайн дурын үндсэн дээр эсвэл албадан Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв(СЭМҮТ)-д эмчилдэг. 

Ихэнх эмчлүүлэгч тус төвд дунджаар нэг сарын хугацаанд эмчлүүлдэг боловч зарим нь 20-25 жил болсон байгааг НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч Элина Штайнерте хэлсэн юм. 

Тэрбээр "Эдгээр хүний 120 нь эмнэлгээс гарах боломжтой байсан. Хэдий тийм ч нийгэм, хамт олонд түшиглэсэн тусламж үйлчилгээ байхгүй, мөн тэдгээр хүнийг харж хандах гэр бүл, хамаатан садан байхгүй учир тус төвөөс хэзээ гарах нь тодорхойгүй байна" гэлээ. 

Иймд СЭМҮТ санаачлан 20 гаруй жилийн өмнөөс эмнэлгийн хашаан дотроо гэр барьж, зарим эмчлүүлэгчээ тусад нь гарган, тусгайлсан асрамжийн үйлчилгээ үзүүлж буйг сайшааж байгаагаа илэрхийлэв.