Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Билэгсайхан: Томуугийн вакцинд хамрагдалт 11 хувьтай байна

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгсайхан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Тандалтын судалгаагаар манай улсын хувьд томуу, томуу төст өвчин идэвхжлийн буюу шар түвшинд байна. Аймгаар нь харвал Говь-Алтай аймаг ногоон түвшинд, үлдсэн 20 аймаг нь шар түвшинд орсон байна.

Томуу, томуу төст өвчин оноштой нийт хүний 90 хувь нь 14 хүртэлх насны хүүхэд, үүний 60 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхэд эзэлж байна.  Өөрөөр хэлбэл томуу, томуу төст өвчинд цэцэрлэгийн насны хүүхдүүд их өртөж байна. Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай эмнэлэгт хандаж буй үйлчлүүлэгчдийн 92 хувь нь 14 хүртэлх насны хүүхдүүд байна. Үүний 80  хувь нь дөрөв хүртэлх насныхан юм.

Томуу, томуу төст өвчнийг үүсгэж вирусийн тандалтын судалгаа хийгдсээр байгаа ба нийт долоон вирус халдварыг үүсгэж байгаа нь тогтоогдсон.

Бид нийт вакцинаа хүлээж авсан. Энэ удаа бид томуугийн А хүрээний хоёр вирусийн эсрэг, В хүрээний хоёр вирусийн эсрэг хамгаалах чадвартай 4 цент вакцин хэрэглэж байгаа.

Томуугийн вакцинжуулалтыг дараах байдлаар хийнэ.

  • 0-5 насны хүүхэд - 214,060
  • Жирэмсэн эх - 42,220 
  • 65-аас дээш насны архаг хууч өвчтэй хүн - 218,720
  • Эрүүл мэндийн байгууллага бусад алан хаагчдад - 500,000 хүн тун вакцин хийх төлөвлөгөө гарч, вакцинжуулалт хийгдэж байна.

Өнөөдрийн байдлаар томуугийн вакцинд хамрагдалт 11 хувьтай буюу 55,049 хүн хамрагдаад байна" гэлээ.