ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнх-Оргил: Гаднын банк Монголд орж ирснээр иргэдэд зээл олгох боломж нэмэгдэн, хүү багасаж, хугацаа нь урт болно

Т.Өлзийбаяр, iKon.mn
2022 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:15 2022/10/27

ШУУД ҮЗЭХ: 

Гаднын банк Монголд орж ирснээр иргэдэд зээл олгох боломж нэмэгдэж, хүү багасаж, хугацаа нь урт болно гэж үзэж буй талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "Гаднын банк оруулж ирэхээс нааш Монгол Улсад мөнгөний үнэ өртөг бууна гэж байхгүй. Нөгөө хэдэн төгрөг л эргэлдээд байгаа учраас улам л хүү нь нэмэгдэнэ. Энэ хууль орж ирснээс хойш УИХ дээр гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Бид ичиж амьдармаар байна. Уг хуулийг хурдан баталмаар байгаа юм. Тухайн хуулийг батлахгүйгээр мөнгөний бодлого яриад нэмэргүй.

Гаднын банк оруулж ирэх хуулиа хурдан баталж, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлмээр байна. Бид өөрсдөө ажлаа хийхгүй байна" гэсэн юм. 

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 

Үргэлжлүүлэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

11:17 2022/10/27

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн С.Амарсайхан "Үндэсний мөнгөн тэмдэгтийн чанар үнэлэмжийг яагаад хадгалж чадахгүй байна вэ? Ам.долларын эсрэг төгрөгийн ханш цаг минутаар суларч байгаа. Өнөөдрийн байдлаар 18 хувиар сулраад байна. Төлбөрийн тэнцлийн алдагдал ба хөрөнгийн дансны алдагдлын асуудал бас бий. 

Олон жил үргэлжилсэн төлбөрийн тэнцлийн алдагдал, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтээс үүссэн ханшийн өсөлт бий болж байгаа. Энэхүү алдагдлыг хэн хариуцаж хэзээ эзэнтэй болох вэ?

Энэ оны зургаан сарын байдлаар 110 орчим мянган иргэнд ипотекийн зээл олгосон. Нийт санхүүжилт нь 6.5 их наяд. Хүү буулгах, урьдчилгаа төлбөрийг багасгах асуудал яригдаж байгаа. Засгийн газраар удахгүй оруулж шийдвэрлүүлнэ. 

Найман хувийн хүүгээр ипотекийн зээл авсан иргэдийнхийг зургаан хувь руу оруулах бүрэн боломжтой гэдэг тооцоолол гарсан" гэлээ. 

Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Төлбөрийн тэнцэлтэй холбоотой нэгж байгуулагдсан. Урсгал болон худалдааны тэнцэл дээр байгаа алдагдлыг хэрхэн бууруулах талаар бодлогын арга хэмжээ авах байх. Хэдийгээр худалдааны тэнцэл ашигтай гэж харагдаж байгаа боловч жинхэнэ худалдааны тэнцэл 117 сая ам.долларын л ашигтай байна.

Манай экспортын 94 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байгаа. Экспортын орлогоо нэмэгдүүлж чадвал худалдааны болон төлбөрийн тэнцэл ашигтай гарна" гэв. 

10:00 2022/10/27

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: 

  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2022.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • ““Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Энхбаяр, Н.Энхболд нарын гишүүдээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Экспортын уул уурхайн бүтээгдэхүүний хяналтыг сайжруулах талаар” тавьсан асуулгын хариуг сонсох

11:17 2022/10/27

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн С.Амарсайхан "Үндэсний мөнгөн тэмдэгтийн чанар үнэлэмжийг яагаад хадгалж чадахгүй байна вэ? Ам.долларын эсрэг төгрөгийн ханш цаг минутаар суларч байгаа. Өнөөдрийн байдлаар 18 хувиар сулраад байна. Төлбөрийн тэнцлийн алдагдал ба хөрөнгийн дансны алдагдлын асуудал бас бий. 

Олон жил үргэлжилсэн төлбөрийн тэнцлийн алдагдал, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтээс үүссэн ханшийн өсөлт бий болж байгаа. Энэхүү алдагдлыг хэн хариуцаж хэзээ эзэнтэй болох вэ?

Энэ оны зургаан сарын байдлаар 110 орчим мянган иргэнд ипотекийн зээл олгосон. Нийт санхүүжилт нь 6.5 их наяд. Хүү буулгах, урьдчилгаа төлбөрийг багасгах асуудал яригдаж байгаа. Засгийн газраар удахгүй оруулж шийдвэрлүүлнэ. 

Найман хувийн хүүгээр ипотекийн зээл авсан иргэдийнхийг зургаан хувь руу оруулах бүрэн боломжтой гэдэг тооцоолол гарсан" гэлээ. 

Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Төлбөрийн тэнцэлтэй холбоотой нэгж байгуулагдсан. Урсгал болон худалдааны тэнцэл дээр байгаа алдагдлыг хэрхэн бууруулах талаар бодлогын арга хэмжээ авах байх. Хэдийгээр худалдааны тэнцэл ашигтай гэж харагдаж байгаа боловч жинхэнэ худалдааны тэнцэл 117 сая ам.долларын л ашигтай байна.

Манай экспортын 94 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байгаа. Экспортын орлогоо нэмэгдүүлж чадвал худалдааны болон төлбөрийн тэнцэл ашигтай гарна" гэв. 

12:15 2022/10/27

ШУУД ҮЗЭХ: 

Гаднын банк Монголд орж ирснээр иргэдэд зээл олгох боломж нэмэгдэж, хүү багасаж, хугацаа нь урт болно гэж үзэж буй талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "Гаднын банк оруулж ирэхээс нааш Монгол Улсад мөнгөний үнэ өртөг бууна гэж байхгүй. Нөгөө хэдэн төгрөг л эргэлдээд байгаа учраас улам л хүү нь нэмэгдэнэ. Энэ хууль орж ирснээс хойш УИХ дээр гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Бид ичиж амьдармаар байна. Уг хуулийг хурдан баталмаар байгаа юм. Тухайн хуулийг батлахгүйгээр мөнгөний бодлого яриад нэмэргүй.

Гаднын банк оруулж ирэх хуулиа хурдан баталж, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлмээр байна. Бид өөрсдөө ажлаа хийхгүй байна" гэсэн юм. 

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 

Үргэлжлүүлэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
46
Зураг
ЗӨВ, ГОЁ
28
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
89 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг