11:31 2022/10/13
ШУУД ҮЗЭХ:
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Төсвийн орлого 1.6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ оны таван сараас хойш ямар өөрчлөлт ороод орлого ингэж нэмэгдэж байгаа вэ? Зарлага бас 1.3 орим их наяд төгрөгөөр нэмэгдэж орж иржээ. 2023 онд юуг санхүүжүүлэх гэж ингэж оруулж ирж байгаа. Мөн өрийн хэмжээ нэг их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Өрийн баталгаа гаргах гэж байгаа юм уу?" гэдгийг асуув.
Түүний асуултад Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат "Дөрөвдүгээр сард төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулж байх үеийнхээс өнөөгийн нөхцөл байдал сайжирсан. Бид оны эхний гурван сард экспортоо сэргээж чадахгүй хүнд байдалд байсан.
Дунджаар өдөрт 200 мянган тонн нүүрс гаргаж байна. Цар тахлын өмнөх нөхцөл байдалтай нүүрсний экспорт дөхөж очсон. Иймээс төсвийн орлогыг нэмэгдүүлсэн. Ирэх жил 36 сая тонн нүүрс экспортлох бүрэн боломжтой.
Зарлага тал дээр 2022 оны түвшинд урсгал зардлыг барихыг хичээсэн. Нөгөө талдаа хүн амын тооны өсөлт болон статистик тоотой холбоотой УИХ-аар батлагдсан шийдвэрийн дагуу 1.5 их наяд төгрөгөөр урсгал зардлыг нэмэгдүүлж байгаа. Ирэх жил шинэ хөрөнгө оруулалт байхгүй гэдэг байдлаар тооцоолол хийсэн.
Өрийн тухайд Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан нэг тэрбум ам.доллар хүртэлх Засгийн газрын өрийн баталгаа гаргахыг өрийн тооцоонд оруулсан. Гэхдээ үүнийг тухай бүрд нь УИХ-аас зөвшөөрөл авч хэрэгжүүлнэ" хэмээн хариуллаа.
Түүнчлэн "Ирэх жил ямар нэгэн байдлаар гадаадаас зээл авна гэж төлөвлөөгүй. Засгийн газрын өрийг нэмэхгүй" гэдгийг Ж.Ганбат дарга хэлсэн юм.
09:59 2022/10/13
УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
Харин шүгэл үлээсний үр дүнд нийтийн ашиг сонирхлыг хохироосон гэмт хэргийг илрүүлсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх, ял хөнгөрүүлэх нөхцөл хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор нэмж тусгажээ.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
11:31 2022/10/13
ШУУД ҮЗЭХ:
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Төсвийн орлого 1.6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ оны таван сараас хойш ямар өөрчлөлт ороод орлого ингэж нэмэгдэж байгаа вэ? Зарлага бас 1.3 орим их наяд төгрөгөөр нэмэгдэж орж иржээ. 2023 онд юуг санхүүжүүлэх гэж ингэж оруулж ирж байгаа. Мөн өрийн хэмжээ нэг их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Өрийн баталгаа гаргах гэж байгаа юм уу?" гэдгийг асуув.
Түүний асуултад Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат "Дөрөвдүгээр сард төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулж байх үеийнхээс өнөөгийн нөхцөл байдал сайжирсан. Бид оны эхний гурван сард экспортоо сэргээж чадахгүй хүнд байдалд байсан.
Дунджаар өдөрт 200 мянган тонн нүүрс гаргаж байна. Цар тахлын өмнөх нөхцөл байдалтай нүүрсний экспорт дөхөж очсон. Иймээс төсвийн орлогыг нэмэгдүүлсэн. Ирэх жил 36 сая тонн нүүрс экспортлох бүрэн боломжтой.
Зарлага тал дээр 2022 оны түвшинд урсгал зардлыг барихыг хичээсэн. Нөгөө талдаа хүн амын тооны өсөлт болон статистик тоотой холбоотой УИХ-аар батлагдсан шийдвэрийн дагуу 1.5 их наяд төгрөгөөр урсгал зардлыг нэмэгдүүлж байгаа. Ирэх жил шинэ хөрөнгө оруулалт байхгүй гэдэг байдлаар тооцоолол хийсэн.
Өрийн тухайд Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан нэг тэрбум ам.доллар хүртэлх Засгийн газрын өрийн баталгаа гаргахыг өрийн тооцоонд оруулсан. Гэхдээ үүнийг тухай бүрд нь УИХ-аас зөвшөөрөл авч хэрэгжүүлнэ" хэмээн хариуллаа.
Түүнчлэн "Ирэх жил ямар нэгэн байдлаар гадаадаас зээл авна гэж төлөвлөөгүй. Засгийн газрын өрийг нэмэхгүй" гэдгийг Ж.Ганбат дарга хэлсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!