Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын Багц-4, 5 дугаар хэсгийн уулзвараас Дархан чиглэлд Хустайн даваа хүртэл хучилт хийсэн 7.5 замын хөдөлгөөний өнөөдөр нээсэн талаар ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар мэдээллээ. Ингэснээр Багц-4 хэсэгт хучилт хийгдээгүй 12 км үлджээ.
Дарханы замын 5 багц болгон хуваан хэрэгжүүлж байгаа бөгөөд Багц-4, 5 хэсэг Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км, Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам багтаж байна. Багц-4 хэсгийн ерөнхий гүйцэтгэгчээр "Шанхай констракшн" хэмээх БНХАУ-ын аж ахуйн нэгж ажиллаж байгаа юм.
"Ирэх долоо хоногийн төгсгөл гэхэд энэ багцын 9 км замыг мөн нээснээр аравдугаар сарын 20-н гэхэд замын нөхцөл аятайхан болно. Одоо 8 км замыг хуччихвал Хустайн давааны 4.5 км-ээс бусад хэсэг хөдөлгөөнд орохоор байна" гэдгийг Л.Халтар тайлбарлалаа.
Мөн жолооч нарыг аюулгүй байдлаа хангахын зэрэгцээ хүнд машин барьж буй жолооч нар даац хэтрүүлэхгүй байхыг хүсээд цаашид замын тодорхой хэсгүүд дээр даац шалгадаг болох талаар хэлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
47 СЭТГЭГДЭЛТЭЙ
|